Устаж, мөхөх дөхсөн ч улсынхаа эдийн засгийг аварсан МАЗААЛАЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Мазаалай бонд  

Манай улсын Засгийн газрууд Чингис бонд, Самурай, Гэрэгэ гэхчлэн бондууд гаргасан. Тэдний нэг нь Мазаалай бонд юм. Дэлхийд ховордсон энэ амьтан Монголын их говьд 20-23 бодьгал бий гэдэг.   “Мазаалай” нэрээр олон улсын зах зээл дээр бонд гаргаад 500 сая ам.долларыг түвэггүй босгочихсон.


“Мазаалай” бондыг юунд зарцуулав. Ийм асуулт зайлшгүй гарна.  Тухайн үед их наяд орчим төгрөгөөр тасраад байсан төсвийн алдагдлыг  нөхөх зорилготой л байсан гэдэг. Цалин, тэтгэвэр,  тэтгэмжид өгчихсөн гэсэн үг. Энэ амьтныг хамгаалах ёстой Засгийн газар нь ямар баавгайн төрөлд багтах ньтодорхойгүй гэсэн шалтгаанаар хаврын цагт нэмэгдэл тэжээлд зориулж багахан хэмжээний мөнгийг төсвөөс дуртай, дургүй зарцуулж иржээ.  Харин улс орны  доройтсон эдийн засгийг нь хахир говьд 23 уулааүлдсэн Мазаалай байвгай нэрээр гаргасан  бонд нэг удаадаа аварна гэж хэн саналаа. Эргээд мазаалай хамгаалалдаа мөнгө зарцуулж чадсан уу. Мазаалай бондоосоо.

Мазаалай хамгаалалд бага мөнгө төсөвлөдөг

Чамлалттай л тоонууд сонсогдоно. Мазаалай хамгаалахад  улсын төсвөөс118 491 600 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2007 онд хийсэн.  

2010 онд Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдэлд зарим барилга байгууламжийг  шилжүүлжээ. Мазаалайн хашаа, лабораторийн барилга- 80 154 100 төгрөг,машин, техник /Бикап машин, жижиг трактор/ - 16 190 000 төгрөг, тоног төхөөрөмж /цахилгаан үүсгүүр, нарны толь, комьпютер гм/ – 20 860 000 төгрөг, тавилга хэрэгсэл /лабораторийн байрны тавилга: ор, ширээ сандал гм/ -1 287 500 төгрөгөөр үнэлэгдсэн байна. 

2008-2012 онд улсын төсвөөс нийтдээ 14,3 сая төгрөгийг зарцуулсан. Энэ зардал нь голлон мазаалайд нэмэлт хоол тэжээл тавихад зориулсан. Харри Эвердсон ахлагчтай “Говийн баавгай” судалгааны баг нь 2008 оноос өөрсдөө хөрөнгө цуглуулж, 311,0 сая төг зарцуулсан. Гадны судлаачид улсаас нь илүүтэйгээр мазаалай баавгайг хамгаалахад хөрөнгө гаргажээ. 2013 онд Цагаан бургас гэдэг газар байгуулсан “Мазаалай баавгайн үржүүлгийн төв”-ийг тогтвортой ажиллуулах төлөвлөгөө, стандартыг боловсруулах, боловсон хүчнийг бэлтгэхэд 60 сая төгрөг, мазаалай баавгайн үржүүлгийн төвд шинээр лабораторийг байгуулж, шаардагдах тоног, төхөөрөмжөөр тоноглоход зориулан 120 сая төгрөг  төлөвлөжээ.

2012-2013оны үед салбарын яамнаас анхаарал хандуулж мазаалайд хүзүүвч зүүлгэх, тэжээлийн цэгүүдийг камержуулах зэрэг ажлыг гадаадын сайн дурынхан, байгууллагуудтай хамтран хийсэн байдаг. "Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төслийг БНХАУ-ын талтай 2016 онд байгуулж хамтран ажиллахаар болсон.

Мазаалайд зориулсан дурсгалын зоос гаргав

Монголбанкнаас дэлхийд ховордсон “Мазаалай” говийн баавгайг олон улсад сурталчлах зорилгоор “Мазаалай” нэртэй цэвэр мөнгөн зоосыг цутгуулан гаргасан.  Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгө, 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд худалдаалах үнэ 300  мянган төгрөгөөр тогтоогдсон  гэж байлаа.  

БНХАУ панда баавгайгаа мазаалайтай  ижил хувь тавилангаас нь хэдхэн жилийн дотор гаргаж байхад бид хамгаалах тухай ярихаас хэтрэхгүй шахам хэдэн жил болох вэ. Иргэдийн зүгээс аялал  жуулчлалд зориулж мазаалай баавгайн зурагтай бэлэг дурсгалын зүйл, АСЕМ-ын лого болгох санаачлагууд гарч мазаалай хамгаалал хязгаарлагдаж байдаг. Саяхныг хүртэл зураг, дүрс нь ховор  байсан мазаалайн бичлэг, зургийн архив зузаарч байна. Энэ нь Хүрээлэн төслийн багийнхан, олон улсын сайн дурынхны, мазаалайн төлөө гэсэн сэтгэлтэй иргэд, байгууллагуудын зүтгэлээр болсон зүйл. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.212.117.71) 2020 оны 10 сарын 26

Мазаалай хамгаалахад төр засгийн дэмжлэг үнэхээр тааруу. БОАЖЯ тэжээл тавихад хэдэн төгрөг өгсөн болоод өөр юу ч хийхгүй байна. Мазаалайн нэрээр хааяа нэг шоу хийгээд түүнээс мазаалайд хүртэх үр ашиг алга. Байгаль хамгаалагчид нь сумын төв дээр хэвтчихээд мазаалайгаа эргэж тойрохоо больжээ.

1  |  0
bobli(66.181.183.56) 2017 оны 11 сарын 24

neg amitan usthaar nogoo amitan ustaad baidag

0  |  0
tengeriin shuuh(66.181.183.56) 2017 оны 11 сарын 24

MUNHNARAN EEJ MUNHNARAN EEJ MUNHNARAN EEJ

0  |  0
зочин(66.181.161.37) 2017 оны 11 сарын 24

Ийм буянтай амьтан байдаг нь монголын аз юмдаа.цөөхөн эднийгээ бүлтэртэл цатгаад сайхан байлгамаар юмдаа ерөнхий сайдаа.

0  |  0
Шудрагахан(202.9.42.238) 2017 оны 11 сарын 24

Энэ хэдэн мазаалайгаа цатгаад өнгө зүсийг гилбэлзтэл сайжруулчихмаар юмаа даа.

0  |  0
Top