Хакухо М.Даваажаргалын японы иргэн болж буй нь өөрийнх нь хүслээс ангид уу

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

 

 Японы мэргэжлийн сумод 40 дэх удаагаа түрүүлж, дахин нэгэн түүхэн шинэ амжилтын эзнээр тороод буй Хакухо М.Даваажаргал өөр нэгэн амжилтын эзэн болно гэдгээ ч олны өмнө амлалаа. Дэвжээнийхээ хамгийн олон давсан бөхийн дээд амжилтын эзэн болсон тэрбээр “зөвхөн дээд зиндаад 1000 давсан амжилтыг эзэмшинэ” гэдгээ сумогийн ертөнцийнхөнд уламжлав. Монгол улсын дархан аварга Ж.Мөнхбатын хүү Даваажаргал 2020 он хүртэл барилдах тухайгаа ч “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн үеэр дурдсан билээ. “Токио-2020” олимпын наадмыг хүртэл барилдах болсон шалтгаан нь цаанаа учиртай аж. 

 Монгол улсын дархан аварга Ж.Мөнхбат 1964 онд Монгол улс олимпын наадамд анх удаа албан ёсоор оролцоход, чөлөөт бөхийн төрлөөр хүч үзэн барилдсан түүхтэй. Японы Токиод болсон олимпд тийнхүү анх оролцсон түүхтэй. Аав, хүү хоёр бөх нэг улсын нэг хотод хоёр өөр он цагт зохиогдсон олимпд оролцсон түүхэн үйл явдалд тэмдэглэгдэнэ гэдэг хүний хувь заяанд тохиолдох ховор боломжуудын нэг билээ. Мөн Ж.Мөнхбат аварга Монголын улсын дархан аварга хүү М.Даваажаргал нь Японы сумо бөхийн Их аварга. Өөр өөр улсын үндэсний бөхийн аварга аав хүү хоёр гэхээр сонин хувь тохиолд хамрагдана. Япончууд хэдэн мянган жилийн уламжлалтай үндэсний бөх сумогийн ёсолгоо, үзүүлбэрээрээ Олимпын наадмыг нээх зорилготой нь гарцаагүй. Тиймээс амжилтаараа энэ цагт төдийгүй ирэх олон зууныг манлайлах, амьд домог Дай ёкозуна буюу Их аварга М.Даваажаргалыг Олимпын наадмын нээлтэнд оролцуулах биз ээ.


  М.Даваажаргал тухайн үед Японы иргэн болчихсон байна. Төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав  нь Монгол ч, харьяалал, хувь заяа нь Японд бүхлээрээ шилжсэн байх юм. Амь бие нь Японы хуулийн дор, эрх чөлөө нь далайн салхины мэдэлд ч өөрөө харин алин болохоо хэрхэн тайлбарлах нь тухайн үеийнх нь оюун санааных нь явдал билээ. Япончуудын олон мянган жилийн уламжлалтай Сумо бөхийн бүхий л түүхэн амжилтын эзэн нь дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн наадмын үйл ажиллагааг нээнэ гэдэг яах аргагүй япончуудын хувьд их бэлгэшээл. Гэвч монгол хүнээр Токиогийн олимпыг нээлгэх гэдэг нэг талдаа үндэсэрхэг үзэлтэй тэдний хувьд байж боломгүй хэрэг ч нөгөө талаараа сайхан боломжийг авчирна гэж харж буй нь дамжиггүй.

 Олимпын наадамд сумо бөхийг төрлийг оролцуулж, дэлхий нийтэд өөрийн өв уламжлалыг дархлан  түгээх хүсэлдээ олон жилийн өмнөөс хөтлөгдөж буйг бид мэднэ. Харин тэр хүсэл мөрөөдлийг биелүүлэх түүхэн үүргийн эзэн нь М.Даваажаргал байж мэдэх. Японы үндэсний бөхөөр гадаадын иргэд хичээллэн өөрийн аваргагүй болтол нь олон жилийн турш цогцлоосон өмнөх амжилтуудыг нь эвдэж, бүр хэний ч мөрөөдөөд хүрэмгүй шинэ дээд амжилт  тогтоосон нь Олимпд энэ төрлийн спортыг оруулах гол нөлөө байж болох юм.  Япончуудаас өөр ямарч орны бөх энэ спортоор барилдаад дээд амжилтад хүрч болдог гэдгийг биечлэн танилцуулах амьд сурталчилгаагаа тэд эх оронд нь зүгээр буцаачихгүй. Үлгэрт л барьсан алтан загасаа далайд нь тавьж байдгаас япончууд өөртөө ашигтайгаар цааш яаж хэрэглэх вэ гэдгээ нарийн мэдэх хүмүүс. Тэгэхээр Даваажаргалын японы иргэншлийн цаад утга нь өөрийнх нь хүслээс ангид юм байна гэж харж болохоор...

 Ашиглаж болох түүхэн цаг хугацаандаа тултал түүнийг барилдуулсаар байх тохироог хийжээ гэх ч хардлага төрнө. Бүхэл бүтэн Хүьөрлөхтнйи эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадмыг тухайн орны хамгийн өнө удаан жилийн түүхтэй, үндэсний бахархал болсон спортоороо нээх нь зүйн хэрэг. Гэтэл тэрхүү спортынх нь дээд амжилтын сэнтийд Монгол хүн суудаг учир олон улсын өмнө, дэлхий нийтийн хэмжээнд ямар байдалд хүрэх билээ. Нэгэнт ийм учир Хакухог өөрийн орны иргэн болгож гэмээн Японы иргэн дэлхийн эв нэгдлийн их наадмыг албан ёсоор эхлүүлэсэнд тооцогдоно. Магадгүй тухайн үйл явдлаас цааш домогт их аваргаа өөрөөр хэрхэн ашиглахыг  ч нарийн төлөвлөсөн биз ээ. М.Даваажаргалд зодог тайлах тухай бус 2020 он хүртэл барилдсаар байх сонирхолыг нь өдөөхийн тулд 1000 даваа авах тухай шинэ зорилго хэн нэг нь бодож олсон байж ч мэдэх.

 Түүнээс биш Даваажаргалыг буцаах байсан бол анх барилдахаар очсон өдрөөс авахуулаад өөр олон өдөр хоногууд байлаа шүү дээ. Түүний өмнө ямар нэг шинэ шалгуур гаргаж ирэхгүй л бол одоо барилдахаас үнэндээ залхаж буй гэдгээ тэрбээр ярилцагууддаа дурьдсан байдаг. Ямартаа ч Монголын бие оюуны нэгэн хүчтэн харийн орны дэвжээг эзэгнэсээр хэзээ ч  дахин давтагдахгүй амжилтын эзнээр тодорлоо. М.Даваажаргал энэ мэтчилэн түрүүлээд байвал түүний амжилтыг зогсоох бөх төрнө гэж бодолтгүй мэт. Өчигдрийн барилдааныхаа амжилтын нууцыг бясалгалтай холбон тайлбарласан. Өөрөөр хэлбэл тэрбээр биеийн хүчний бэлтгэлээс гадна оюун ухаан, сэтгэлзүйн өндөр бэлтгэл хийгээд эхэлж. Монголын харьшгүй хүчтэнүүд төрсөөр байх болтугай.

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхтайван(103.229.123.72) 2019 оны 09 сарын 08

Ард иргэдийнхээ амин зуулгаас хумслаагүй , аралын Японы мэргэжлийн сумог эзэгнэн захирах хүсэлтэй Хакухо шиг бай! Алив чи ямар мэргэжилтэй вэ! Тэр л салбартаа тэргүүлж амьдар! Хакухо шиг бай! Хаан Чингисийн хөвгүүд шиг бай! Тэд жалгандаа жараахай шиг амьдараагүй!

0  |  0
Иргэн(202.179.24.225) 2017 оны 11 сарын 28

Үнэн шүү. Монгол хүний бүтээж чадах гайхамшигт хүрэхэд паспорт хамаа алга, зүрх сэтгэл нь монголоороо л байхаас хойш. Нэгэн цагт эргээд алтан соёмбот паспортоо өвртөлж л таараа!

0  |  0
сс(122.201.27.244) 2017 оны 11 сарын 28

Зорилгоо биелүүлэхэд паспорт хамаагүй ээ. Дараа нь Монголын иргэн болж болно биз дээ. Ямар засуулах гэж байгаа биш.

0  |  0
Бондгор(107.167.98.45) 2017 оны 11 сарын 27

Мөеө аваргын шуналын гал бадарвал юуг ч зөвшөөрнө. Уг нь баяд хүн Баянмөнхийг гадаад хүн гэж их л бөөрөлхөж байсан даа.

0  |  0
Сумо(202.9.43.174) 2017 оны 11 сарын 27

Хакухогийн амжилтыг эвдэх боломж сумод байхгүй япондоо иргэн нь болоод амьдрах нь зөвдөө монгол байсан бол шудрагаар ийм агуу хүн болно гэдэг худлаа

0  |  0
zochin(66.181.165.216) 2017 оны 11 сарын 27

100 jiliin daraa hakuho gedeg japan avrga 50 turuulsen l geh bhdaa chavaas mongol irgenshileeree bsan bol mongol hun 50 turuulsen gej yrigdah bsan bh da medehgui ym da

0  |  0
Zochin(59.153.115.85) 2017 оны 11 сарын 27

Aavaasaa iluu nambatai sain huu yum shig bna lee. Aav ni Bayanaa avargiig nutag usaar ni yalgan gaduurhaj ochnoon yum yaridag bsan odoo huugee yu geh yum bol gej ih sonirhoj bna.. Tegeheer ih ch bai baga ch bai hun tom tom yarij boldoggui l bna.

0  |  0
Mongol(202.179.26.40) 2017 оны 11 сарын 27

Mongol ulsaas dawxar irgenshil olgool zoxitsulj boldoggvi yumuu ..Ontsgoi toxioldold xuuliig baga zrg zørchxød yaadgiin.terte terengvi tør ni alba.alban xaagchid ni xuuliig zørchøj bdg gazar bzd Mongol chin

0  |  0
Buk(73.239.110.215) 2017 оны 11 сарын 27

Utgagui uim.

0  |  0
Зочин(103.212.119.125) 2017 оны 11 сарын 27

Хакухогийн амжилтыг япончууд ойрын 5О жилдэвдэж чадахгүй. Үндэсний ёс заншил болох Сумогийн бүх амжилтыг нь гадаад бөх эзэмшээд байх нь япончуудад хэцүү л дээ. Тийм учраас Хакухо энэ улсын иргэн байх ёстой болж байгаа юм.Гэтэл өнөө агуу бөх нь 3-хан сая хүнтэй Монголоос шүү.

0  |  0
Setguulchid(99.203.16.124) 2017 оны 11 сарын 27

Iim mal shig yum bichihee bolio. Hakuho barildaad shaliagui bol chi bolon hen ch uuniig yarihgui bsan. Hudlaa tseejee delddegee bolichih heregtei.

0  |  0
zochin(103.57.94.100) 2017 оны 11 сарын 27

hen haan amidrah ali ulsiin irgen bloh ni hubi hvnii yamarch asuudal bhgui mglchuud durguitsej b geed shiidber grgj chadahgui bl bj blomgui mglchuud ch gsen hubi hvnii asuudald orohoo bgsgsan ni deer

0  |  0
Kj(108.92.148.34) 2017 оны 11 сарын 27

Japanchuudiin dald bodlogiig taahiin argagui.Hoshgiruulj baigaad irgen bolgochood daraa n olimpiin uer gol gargachih viidee.Taashgui bodlogotoi uls shuudee.Hunii nutag,hari humuus bol hetsuu shuudee

0  |  0
Зочин(202.179.26.33) 2017 оны 11 сарын 27

1000 дахь даваа болчихно оо. Ирэх Улсын наадмаар өвөртөлчихсөн мушийгаад сууж байх хүү. Гадаад улс, тэр тусмаа Япон улс Монгол хүүг улсынхаа иргэн заавал бол, иргэн болохгүй бол ”тэгнэ, ингэнэ” гээд гуйгаад, шаардаад, албадаад сууж байна гэдэг бахархал. Дагвадорж, Даваажаргал, Бямбадорж нараас маань өөр тийн байгаа хэн, хаана байна? бидний дунд? Даваажаргал хүүгээр Япон улс үндэсний уламжлалаа гадаад ертөнцөд сурталчлуулаад, түгээлгээд зогсож байна гэж хэн зүүдлэв? Хэн ч үгүй. Даваажаргал өөрөө бүхнийг бүтээсэн. Цааш яах ийхээ өөрөө мэднэ, түүнийг давах, шүүх нь бидэн дунд алга.

0  |  0
zz(202.179.16.49) 2017 оны 11 сарын 27

Zuvshdee sanaj zutgevel zorisondoo hurne manaihan ih gutrangui yumaa uridchilan am garah geh shig

0  |  0
bi(98.110.114.141) 2017 оны 11 сарын 27

Японы Мехико гэж бас байнаа.

0  |  0
Зочин(182.160.3.118) 2017 оны 11 сарын 27

Аливаа зүйлд урьдчилан ам гарах дэмий дээ.

0  |  0
Top