Алтан бүс, Алтан гулдмайд сүр нь дарагдах МОНГОЛ БӨХ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн  барилдаанд аварга цолтнууд зодоглосонгүй. Арслан Э.Оюунболд, гарьд Н.Ганбаатар хоёрыг эс  тооцвол чансаа өндөр, цол өндөр бөхчүүд ирсэнгүй. Бөх үзэгчдээ, бөхийн хорхойтнуудаа гонсойлгоод барахгүй Монгол төр, төрийн тэргүүндээ хүндэтгэлгүй хандав.  Энэ барилдааныг үзэгчид хүлээдэг, түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгчийн нэрэмжит цом хадгалуулдаг уламжлалтай байв.  Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааныг  2012 онд анх зохион байгуулсан бөгөөд аварга Ч.Санжаадамба хоёр удаа, арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших нар тус бүр нэг удаа түрүүлж байлаа.  

Зарим бөх эл амжилтдаа  сэтгэл ханасан уу, өмнөд хөршийг зорьжээ. Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ удаагийнхыг бөхөд хүртээв. Бөхчүүд нь хүндэтгэлгүй хандав. МҮБХ-ноос жилийн хуваарьт барилдаануудад улсын цолтой бөхчүүд барилдах хувь босгыг дотоод журмаараа зохицуулж өгсөн. Улсын арслангууд  тэргүүлсэн бөхчүүд нэг удаагийн хуваарьт барилдаанаа бөөнөөрөө  “тасалсан” ажээ.  

 Өндөр шагналаар даллах “Алтан бүс

 “ Монгол бахархал”-ын өмнөх өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод олон улсын “Алтан бүс” наадам болжээ. Бразил, ОХУ, АНУ, Канад, Монгол, Хятад зэрэг есөн орны 256 бөх барилдсан байна. Олон улсаар халхавчилсан ч  гол өрсөлдөөн Монгол, Өвөрмонгол бөхчүүдийн дунд өрнөсөн.  “ Монгол бахархал өдөр”-ийн барилдааны шагналыг дагуулахааргүй өндөр байтай  энэ барилдаанд  жил бүр манайхаас бөхчүүд оролцож, түрүүлдэг. Энэ жил Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, харцага Т.Баасанхүү, М.Бадарч,  өсөх идэр начин Б.Амарзаяа, начин Д.Анар, Б.Чимидвандан, Д.Энхбаяр, Б.Серик, Мөнхбаяр  аймгийн хурц арслан Золбоо, цэргийн арслан Цэрэнтогтох гэсэн дүү нараа дагуулан очжээ.  Түрүүлсэн бөхөд “Алтан бүс” зүүлгэж, таван сая орчим юанийн шагнал өгдөг бололтой.Энэ удаа  Өвөрмонголын далай аварга Цагаанзаан түрүүлж, аварга Гэгээрэх үзүүрлэжээ. Монгол Улсаас очсон арслан, заан цолтнууд ойчоод өгсөн. Өвөрмонголчууд олон удаагийн өндөр бооцоотой барилдааныг ойр давтамжтай  зохион байгуулж, манай бөхчүүд бөөнөөрөө хошуурсаар. Монгол Улсын түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулдаг, тааруулдаг. Эхэндээ  очоод түвэггүй түрүүлдэг байсан бөхчүүд түрүүгээ өвөрлөгчдөд алдаж байгаа нь тэд манай бөхчүүдээс туршлага судласны, суралцсаны нэг илрэл гэж  болно.

Алтан гулдмай

Монгол туургатны бөхийн барилдаанд одоогийн аварга Санжаадамба хэдэнтээ түрүүлсэн одтой бөх. Тэр “Алтан бүс”-ийн анхны түрүүг ч бас хүртсэн. П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар ч “Алтан бүс” зүүж байлаа.  2015 оны  нэгдүгээр сарын 13-ны Үндсэн хуулийн өдрийн барилдаанд өндөр цолтой зарим бөх зодоглоогүй. Ид бяр ньжагссан, үзэгчид барилдаасай гэж хүсэн хүлээдэг улсын арслан Н.Батсуурь, улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд,харцага Т.Өсөх-Ирээдүй,  улсын начин Э.Энхбат, Б.Сугаржаргал, Ч.Баянмөнх, Б.Амарзаяа нарын бөхчүүд, тухайн үеийн цолоороо. Үндсэн хууль бол Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлдэг, баталдаг эрхэм зүйл. Мөн л энэ үеэр өмнөд хөршид Шилийн гол аймагт “Алтан гулдмай” барилдаан болж  түрүүлсэн бөх 500 грамм алтан гулдмай авсан. Ч.Санжаадамба алтан гулдмай амандаа зуусан түүх ийм. Энэ удаа Чингис хааныхаа  мэндэлсэн бахархалт өдөр Чингисийн удмын хүчит бөхчүүд  өмнөд хөршид алтан бүсний төлөө амь тавин ноцолдож байв.  Манай улсын цолтой бөхчүүд хуваарьт барилдаануудаасаа өндөр бай шагналтай бол зодоглодог,тааруухан шиг бол ирдэггүй  сонин зуршилтай нь анзаарагддаг.  Одоо Алтан бүс, Алтан гулдмайд монгол бөхийн сүр дарагддаг болох нь ээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.26.192.190) 2017 оны 11 сарын 28

Харийн нутгаас шагнал аваад ирвэл юу нь буруу байх вэ?монгол бохоор дутна гэж хэзээ ч байхгуй бусад нь сайн барилдаад хэн нэг монгол залуу ялна шуу дээ

0  |  0
М(139.5.216.211) 2017 оны 11 сарын 28

Мах нь ихсэхээрээ тархи нь жижгэрчдэг юм бишүү хушга шиг тархитай болчихоор яаж сэтгэхэв дээ бөхчүүдээс дандаа муу люм гардаг болж дээ

0  |  0
zochin (183.177.100.34) 2017 оны 11 сарын 28

ugaasaal shunaliin huudiinuud shu de .Dandaa hunees ulsaas yum l avna uu gehees yamar hund uguh bish. buhchuud buteen baiguulaltand , zudand , gamshigt handiv ugluu tusallaa gej ogt duulddaguii shu . Hoolnii sabnuud bas .

0  |  0
зочин(203.91.118.180) 2017 оны 11 сарын 28

бөхчүүд үүнээс илүү сэтгэхгүй л дээ

0  |  0
Нямдорж,Данзан нарт(150.129.140.41) 2017 оны 11 сарын 28

НЯМДОРЖ,ДАНЗАН ТЭРГҮҮТНҮҮД ХАРИУЦЛАГА АЛДСАН ЁС ЗҮЙГҮЙ БӨХЧҮҮДЭД РАГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХАА БАЙСАН. АВИЛГАЛЫГ ДЭМЖДЭГ ТЭРГҮҮНҮҮД ГЭХЭД БУРУУТАХ ЗҮЙЛГҮЙ. УЧИР НЬ ДОПИНГООС БОЛЖ ОЛОН БӨХЧҮҮД ХОХИРСОН,ТОМЧУУДААС НЬ АЙГААД БАГА ЦОЛТОНГУУДАД Л ХАМААРУУЛААД ӨНГӨРСНИЙГ БӨХ СОНИРХОГЧ НАР БҮГД МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ЭНЭ 2-ЫН БАЙХАД МОНГОЛ БӨХ ШИНЭЧЛЭГДЭНЭ ГЭДЭГ ЛӨӨЛӨӨ.

0  |  0
irgen(202.179.25.23) 2017 оны 11 сарын 28

odoo yavahaa bolio. hyatduudiin argand orj hamag umaa zaaj ogood l yavah um. neg l odor tanai manai hoer negen geriin ah duu baisaan,saijirahaa,muudahaa baihaa hai geed l zogsoj baih vii

0  |  0
.(212.253.226.227) 2017 оны 11 сарын 28

Тархины бяр дутаж байна даа энэ гүзээнүүдэд

0  |  0
Mgl(108.92.148.34) 2017 оны 11 сарын 28

Uvurmongolchuudad davaanii nairaa yaj hiidgiig surgaad nileen heden yum karmaalaad irsen bna lee

0  |  0
Top