Ногт ганзагалж очсон арслангуудыг нутаг буцаасан Цагаанзаан гэж хэн бэ?
Саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод монгол бөхийн “Алтан бүс” олон улсын барилдаан дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа. Энэ удаагийн наадамд өмнө нь түрүүлж байсан Улсын арслан П.Бүрэнтөгс, арслан Р.Пүрэвдагва, мөн улсын арслан Н.Батсуурь, өнгөрсөн зун улсын наадамд үзүүрлэсэн гарьд Ө.Бат-Орших нар “ногт ганзагалж” очсон ч зорьсондоо хүрсэнгүй. Эхний даваанд 16 бөх 16-уулаа давсан боловч хоёрын даваанаас өвдөг шороодсоор шөвгийн дөрөвт ирэхэд Монгол Улсаас бөх үлдсэнгүй.
Эл барилдаанд манай улсын цолтой бөхчүүд ямар бөхөд өвдөг шороодсоныг товчилвол:
Улсын арслан П.Бүрэнтөгс 3-ын даваанд залуу бөх Жаранбаярт,
Улсын арслан Н.Батсуурь 5 -ын даваанд Аварга Алтансүхд,
Улсын арслан Р.Пүрэвдавга дунд шөвөгт начин Цэцэнбилэгт,
Улсын гарьд Ө.Бат-Орших дунд шөвөгт Аварга Гэгээрэхд,
Улсын заан Б.Пүрэвсайхан 4 -ийн даваанд алдарт арслан Батжаргалд,
Улсын харцага Т.Баасанхүү 5 - ын даваанд Аварга Гэгээрэхд,
Улсын харцага М.Бадарч 2-ын даваанд залуу бөх Сансарт,
Улсын начин Б.Серик 2 -ын даваанд залуу бөх Гансүхэд унажээ.
Мөн аймгийн хурц арслан Н.Золбоо тавын даваанд далай аварга Цагаанзаанд өвдөг шорооджээ. Өвөрмонгол бөх гар гартайгаа, хөл хөлтэйгээ барилддаг учраас манай Бөхчүүд газар тулах, хөлд хүрэх зэргээр дээд даваанд өвдөг шороодсон бололтой.
Анхны “Алтан бүс”-д аварга Ч.Санжаадамба заан цолтойдоо дараагийн наадамд арслан П.Бүрэнтөгс, гуравдахь барилдаанд арслан Р.Пүрэвдагва нар түрүүлж байв.
Энэ удаа эзэн орон БНХАУ-ын ӨМӨЗО-ны далай аварга Цагаанзаан түрүүлж “Алтан бүс”-ийг нутагтаа авч үлдэв. Есөн орны 256 бөх оролцсон ч Монгол Улс, Өвөрмонголын Шилийн гол аймгийн бөхчүүдийн хооронд гол өрсөлдөөн болсон.
Монгол төрийнхөө наадамд түрүүлсэн арслангуудыг нутагт нь хоосон буцаасан өмнөд монголын далай аварга Цагаанзаан гэж хэн бэ? Алтан бүсэд түрүүлсэн далай аварга Цагаанзааныг Өмнөд монголын Босоо аварга Цагаанзаантай андуурах тохиолдол гардаг аж. Босоо аварга Цагаанзаан Зүүн үзэмчин хошууных, далай аварга Цагаанзаан Баруун Үзэмчин хошууных. Хоёулаа Шилийн гол аймгийн бөхчүүд, сайнаар яривал багш, шавь ч болох аж. Цагаанзаан Шилийн голын бөхийн анги буюу Биеийн тамирын сургууль төгссөн гэнэ. Шилийн гол аймаг Өвөрмонголдоо төдийгүй дундад улсад хэзээнээс бөхөөрөө алдаршиж иржээ.
2005 оноос Өвөрмонголд бөхийн цол олгох боломж нээгдсэн байна. Өвөрмонголын бөхчүүдийн хамгийн дээд шагнал нь есөн цагааны барилдаан. 512-1024 бөх оролцдог энэ барилдаанд Баруун Үзэмчин хошууны далай аварга Цагаанзаан хоёр удаа түрүүлэн эзэн сүргийн угшил сайтай есөн цагаан хүлгээр шагнуулж байжээ. Энэ нь манайхтай зүйрлэвээс Төрийн наадамд хоёр удаа түрүүлсэнтэй дүйцэх юм. Мөн шинэ Барга хошууны цагаан сарын барилдаан, Хөх хотод болсон 256 бөх оролцсон монгол бөхийн анхны наадам гээд олон барилдаанд түрүүлсэн байна. “Алтан бүс”-ийн хоёр дахь удаагийн наадамд арслан П.Бүрэнтөгс түрүүлэхэд Цагаанзаан дөрөвт үлдэж байв. Тэрээр өвөрмонголчууддаа хүндлэгдсэн, манай хүчтнүүдийн эртний танил. Сайн өрсөлдөгч гэдгээ саяын “Алтан бүс” олон улсын наадамд түрүүлснээрээ батлан харууллаа. Энэ наадамд гурван удаа түрүүлсэн бөхийг монгол мөнгөөр бол 300 сая төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний юаниар урамшуулна гэсэн нь ямархуу өндөр бай шагналтайг нь илтгэнэ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 28 )
Sanjaadamba ochison bol turuuleh baisan bhaa
nairaa bhgui bolohoor manai mahan bombognuud yaj oligtoi barildah ve dee
mongol buh uher mongolchuudad l taarna uur haana ch naria baihgui
Харин дан аймгийн цолтонгууд явсан бол ч Золбоо 5даваанд алтан бүсийн эзэнд өвдөг шороодсон бн шүү
Нөгөө начны найраа энэ тэр хийгээд л явж байхгүй юу. Яалаа гэж унахав дээ
онгироо мангарууд шараа болж дээ
zailuul doopingoo heregleegvi baisan yum baidaa
ШАГНАЛЫНХ НЬ ТӨЛӨӨ ОЧИЖ БАРИЛДСАН ЮМ БОЛ ЯАЖ ӨӨДТЭЙ БАРИЛДХАВ ДЭЭ.
Манайдаа л аварга арслан заанууд юм дөө зайлуул..кхх
Mongol baharhaliin uduruu ul tooj, ezen Chingisee doosh n hiisniihee goriig amssan, esvel davaanii nairaagaa hiij yavaad irsen biz...
За жоохон баримжаатай шаагаарай энэ сэтгүүлч нь 300 сая юань гэвэл энэ чинь 112 тэрбум төгрөг болчлоо тийм өндөр байхгүй байхаа зүгээр
Хахаха 300 сая юан гэнэ үү онигоо минь худал цуурахаа болиоч 300 мянга гээч мал минь
tegej guilgamchilj yvhaa bolio ene buhchuud
найраа хийж гарч ирсэн юмнууд аргагүй шүү дээ хөгөө хөлдөө чирэх нь
манай монголчууд хэт явцуу байгаа юм аа.Галхын дэвжээн дээр галхын бөх л түрүүлэх ёстой гээд бусад монгол угсаатны бөхийг ад үзээд ойртуулахгүй. Яваандаа монгол үндэсний бөхийн төв нь өвөр монгол болох биз дээ.