Өөрөө Өмнөд Солонгост, найз нь хойд Солонгост ЭЛЧИН

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 03

Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Хурцын дуулиан дуэль болж хувирсан. БНСУ-д Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч дэмжсэн боловч УИХ дээр гацав. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хурцын нэр холбогдоод байгаа зүйлсийг тодруулж, үнэн, худлыг нь ялгаад Элчин сайдаар явуулах эсэх”-ийг нь шийдэе гэсэн.  Цензургүй яриа нэвтрүүлэгт Хурц орж Хуульзүй,  дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тухай хардлагатай явдгаа хэлсэн.

 Ц.Нямдорж Цензургүй яриа нэвтрүүлэгт гуравдахь удаагаа оролцохдоо Хурцын хэлсэн, ярьсныг 70 хувь нь худлаа гэв.  Түүгээр зогсохгүй “Хурцын найз Хойд Солонгост Элчин сайдаар суудаг” гэсэн нь анхаарал татна. Хурц яагаад Өмнөд Солонгост Элчин сайдаар суухаар улайран зүтгээд, хэсэг бүлэг улстөрчид  нам хуйвалдаж, сэм дэмжээд байна вэ.

 Түүний эхнэр Солонгос бараа бүтээгдэхүүний бизнес хийдэг. Тиймээс ашиг сонирхлын үүднээс өмнөд Солонгост Элчингээр явах хүсэлтэй гэх хардлага ч гардаг. Хурц Өмнөд Солонгост, найз нь хойд Солонгост  Элчин байлаа гээд Солонгосын хойгийн асуудлыг шийдэхгүй нь үнэн.

Хурцыг өмөөрсөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү саяхан хойд Солонгост ажлаар яваад ирсэн. МАХН-аас хөөгдсөн гэгдэх гишүүний хувьд Хурц тун чухал бололтой. Ж.Батзандан “Хурцын машины хонины хонхорт сууж явдаг” гэж хэлсэн нь оргүй үг ч байж мэдэхээр. УИХ-ын 40 орчим гишүүн нээлттэй сонсгол хийхийг дэмжиж гарын үсэг зуржээ. Хоёр хүн өөрөөс нь болж цаазлуулсан гэгдсэн Л.Болд гишүүн ч нээлттэй сонсголыг дэмжсэн.

Хурцаас айж, сандраагүй гэдгээ хэлэв. Ц.Нямдоржийг Зориг агсны хэргийг илрүүлэх, шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн удаа дараалан тараасан гэж хэлснийх нь хариу болгож Сайд  Нямдорж Зоригийн хэргийн тодорхой хэсгийг ил болгох саналаа Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжүүлжээ. 74 хуудас материал аллагын захиалагчтай холбоотой учраас нууцад үлдээсэн гэнэ. УИХ эцсийн шийдвэрийг гаргана. Энэ хүртлээ хурцадсан Хурц бөгөөд Хуульзүй, дотоод хэргийн сайдын зөрчлийн худал, үнэн мөдхөн ялгарах бололтой. Цааш нь ярих уу хэмээн хоолойдоо хоржоонтой инээжУИХ-ын байнгын хорооны гишүүдийг  сандал дээр нь нугдайлгасан Хурцын аархал хаана очиж зогсох вэ. Монгол Улс төртэй гэдгээ харуулах буй за. Тагнуулын ерөнхий газрынхаа жилийн төсвөөс давсан хөрөнгөтэй  Хурц  хэмээх эрхмийг хэн ингэтэл нь дархалсан бэ гэдэг асуулт  хариу нэхнэ. МАНАН бүлэглэлийн гол зохион байгуулагч, Эрдэнэтийн 49 хувийн луйврын эзэн сахал Эрдэнэбилэгтэй түрийвч нэгтэй гэгдэх Хурцын Элчин сайд болох хүсэлтийг гүйцэлдүүлэх эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийднэ. Тэр болтол дуэль үргэлжилсээр байх бололтой.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Deslegch Nordogsuren(202.179.24.194) 2017 оны 12 сарын 07

Xairan ”general” col...General gedeg chini ug n tom xun baix yostoi. Xurciin baij bgaa, yarij bgaa eder n baildagch l bn le.

0  |  0
Иргэн(150.129.140.215) 2017 оны 12 сарын 04

ХОЁР ХАР ХЭРЭЭ НЭГНИЙХЭЭ ХАРЫГ ГАХАЖ ЭХЛЭЛЭЭ.. ХУРЦ ТӨРИЙГ АЙЛГАХ УУ . ТӨР ХУРЦААС АЙХ ЁСТОЙ ЮУ...??? ЯАГААД ГЭЖ ТӨР МААНЬ ИНГЭТЭЛ ЭЭ ДОРОЙТОХ ГЭЖ ДЭЭ...

0  |  0
Уншигч (66.181.161.75) 2017 оны 12 сарын 04

Ер нь элий балай хов жив ярьсаар дахиад хэдэн жил 20 30 нь жил явах уу. Ард түмэн гэж дээ. Өлсгөлөн ходооднууд тэмцэж чадах уу хэзээ ч үгүй гээд хэлчихье. Мөнгө л бүхнийг шийдэж байгаа цагт улсаа гэсэн сэтгэл үгүй болсон.Ард түмнийг хүлцэнгүй ноомой хоосон ходоодтой байлгах нь аль ч засаглалд мааш хэрэгтэй. Тэдний ганц тэжээх амьтан нь цагдаа хуулийнхан. Тэдэнд хаялага өгч байх нь удаан оршин тогтнох процесс нь. Иймд иймэрхүү юм тавих нь жирийн үзэгдэл болсоон. Монгол 40 нь жилийн дараа энэ янзаар байхгүй болно. Номхон арчаагүй ард түмэн хэнээс аврал эрэх вэ. Хэнээс.

0  |  0
Яг үнэндээ(66.181.184.63) 2017 оны 12 сарын 03

Хурц яах вэ яг үнэндээ шудрага эх оронч дүр эсгэж улс төрийг хов шоуны газар гэж ойлгосон жүжигчин хууль батлах үндсэн ажлаа ярьдаггүй хувь хулгай зэлгий зохиож гүжирдэж олны анхаарал татах гэсэн новшийн гишүүдийг зайлуулж байж монгол хөгжинө

0  |  0
rembo(66.181.191.39) 2017 оны 12 сарын 03

tiim l honsoortoi yum bol bugdiinh ni nuutsiig delge shorond suulgay hurtsiig baatar bolgoe

0  |  0
hi(212.197.151.252) 2017 оны 12 сарын 03

erunxiilogch yagaad xoriogui ym bol?

0  |  0
жак(27.123.212.138) 2017 оны 12 сарын 03

Даварсан хулгайч нарыг ард тvмэн нугдайлгах цаг ирж айсуй.

0  |  0
Хадхүү(27.123.214.102) 2017 оны 12 сарын 03

Нэг юм их гайхшрал төрүүлдэг. Яахаараа манай гуравдагч хөрш гэгддэг орнуудад ял эдэлж байсан одоо ч хэрэг нь шийдэгдээгүй хүнийг ийм өндөр албан тушаалд тавьсан байдаг юм болоо. Үүний цаана нэг хүзүүгүй чаралбаа байгааг хүн бүр мэддэг баймаар юм. Түүний тарьсан гай ч барагдахгүй дээ.

0  |  0
Бтр(202.9.42.195) 2017 оны 12 сарын 03

Хурцыг дэижвэл галзуу хунд хутга бариулсантай адил

0  |  0
20(66.181.185.136) 2017 оны 12 сарын 03

2000 оны эхээр Путин шинельтэй ороолонгуудтай тэмцэнэ гээд нэлээн юм болж байсан санагдах юм. Оросд 90 - д оны сүүл хүртэл шороогоо гадагшаа зөөж мөнгөө тэр чигээр нь гадагшаа зулбуулдаг үзгдэл хавтгайрсан байсан. Тэр хүмүүс дээр хүчний байгууллагынхан ажиллаж баяждаг байсан юм шиг байгаа юм. Ерөнхийдээ бид оросын муу юмнаас л сураад яваад байх шиг байна.Сүүлийн үед хойно академи төгссөн улсуудыг цагдаа, тагнуулд том албанд томилохооо болих хэрэгтэй. Муу юмыг нь энд амьдруулаад байна. Америк, хятад, япон, герман, солонгост сургуульд сургаад том дарга болгож бай.Энэ маш чухал шүү.

0  |  0
зориг(103.212.117.241) 2017 оны 12 сарын 03

нямдорж гдг шудрага царайлсан шуналтангууд дээр нь тэнэг ардууд нь дэмжиж хурээлээд еерсдийн херенгее алдаж энэ хуний гэрбулийг тэжээж байгаа унэн гутамшиг юм даа

0  |  0
үнэн(66.181.190.101) 2017 оны 12 сарын 03

хууль мэддэг гэж худлаа ярьдаг нь шудрага, сайн хүн болдпог, үнэн юм ярьсан хүн нь хууль мэддэггүй, буруутан болдог мөнч арчаагаа алдсан байдалд хүрчдээ бид.

0  |  0
Хөнхөр(112.72.11.121) 2017 оны 12 сарын 03

Хууль эрх зүйн ямар ч мэдлэггүй шантаажны гар. Ярьж байгаа нь зүгээр л дарамтлах гэсэн санаа л цухалзуулсан наймаачин байсан

0  |  0
Mgl(122.201.31.76) 2017 оны 12 сарын 03

Yg n ter xorongo n idej yyj oloogyi l xorongo um bilee. Ene xynees golog boltloo aij dald oryylj myyxai xaragdyylax gesen neleed tom byleg xymyys bgaa bx

0  |  0
менхзул(202.9.41.141) 2017 оны 12 сарын 03

Их хурлын гишуудийн нууц бхнийг дэлгэж болох юм

0  |  0
Top