Ерөнхийлөгчийн урилгыг тоолгүй “Алтан бүс”-д очсон бөхчүүд зэмлэл хүлээсэнгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний “Монгол бахархал өдөр”-өөр улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Б.Пүрэвдагва тэргүүтэй 16 бөх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт зохион байгуулсан “Алтан бүс” барилдаанд оролцсон. Барилдаанд Өвөрмонголын аварга Цагаанзаан түрүүлж манай бөхчүүд ганзага хоосон  буцаж ирсэн бөгөөд бөхчүүдийн хэнэггүй гэмээр  эл үйлдэл жирийн үзэгчдээс, иргэдээс ихээхэн шүүмжлэл хүртсэн.

 

“Алтан бүс” барилдаан  бооцоо өндөр гэдгээрээ  монгол бөхчүүдийг  татдаг нь нууц биш. Хэдийгээр Бразил, ОХУ, АНУ, БНХАУ зэрэг  есөн орны монгол туургатан бөхчүүд барилдсан  гэдэг ч гол өрсөлдөөн Монгол бөх, Өвөрмонгол бөхчүүдийн дунд өрнөсөн байдаг. Өмнөх барилдаануудад монгол бөхчүүд түрүүлж ирсэн уламжлал тасалдсан. Чингис хааныхаа төрсөн өдрийг үл тоон яагаад өмнөд хөрш рүү  барилдахаар явсан талаараа бөхчүүд ямар нэгэн тайлбар хийгээгүй. “Монгол бахархалын өдөр”-ийн барилдаан  улсын аварга, арслан цолтнууд ховор өнгө гундуухан болсон нь үнэн. Тэдгээр бөхчүүдийн ӨМӨЗО-д очиж барилдсан талаар тайлбарыг Монголын Үндэсний бөхийн холбооны Ерөнхийлөгч Р.Нямдорж өгсөн байна. Тэрбээр “ Энэ асуудлыг бид  анхаарсан.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газарт ч мэдэгдсэн. Бөхчүүдэд  ч сануулсан. Цаанаа улстөрийн асуудал байж магадгүй учраас төрд хандсан юм. Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархалын өдөртэй давхцан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт Чингисийн онгоны ойролцоо “Алтан бүс” олон  улсын барилдааныг зохион байгуулсан шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 16 бөхөд урилга өгсөн  юм билээ. “Монгол бахархалын өдрийн барилдаанд оролцох тухай. Манай бөхчүүд анзаараагүй юу, чухам яагаад барилдахгүй өмнөд хөршийг зорьсныг мэдэхгүй юм. Ямартаа ч Монгол бахархалын өдрийн барилдаанд оролцоогүйдээ бөхчүүд маань их гэмшиж байгаа. Дахиж ийм үйлдэл гаргахгүй болов уу гэж ойлгогдсон” гэсэн байр суурь илэрхийлжээ. Тэгэхээр эрхэм бөхчүүд дур мэдэн Өвөрмонголыг зорьж, Чингис хааныхаа төрсөн өдөр, Монгол бахархалын өдрийг үл тоожээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар гэдэг Ерөнхийлөгчийн Ажлын алба. Ерөнхийлөгчийн өмнөөс бүх үйл ажиллагааг зохион байгуулдаг инстицуц. Бөхийн холбоондоо битгий хэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын хүсэлтийг ч үл тоосон бөхчүүд ямар нэгэн сахилгын шийтгэл, сануулга ч үгүй өнгөрчээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jui(41.85.161.170) 2018 оны 01 сарын 10

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

0  |  0
Tommy(66.181.160.36) 2018 оны 01 сарын 10

Haanaa barildana hen hunii dur shuudee nymdorjoo

0  |  0
Tommy(66.181.160.36) 2018 оны 01 сарын 10

Haanaa barildana hen hunii dur shuudee nymdorjoo

0  |  0
SH.SHARVAA.(67.247.14.171) 2018 оны 01 сарын 10

Uuniig manai eronhiiilogch sain oilgoson.manai hun ch martahgui l bolvuu.za harj l baya.ooroo Mongoliin toloo gesen mundag hun mundag boh shuu dee.edgeer humuusiig zugeerch ongoroohgui baihaa.

0  |  0
Бөх(202.9.40.127) 2018 оны 01 сарын 09

Хэн хаана барилдах нь хэнд ч хамаагүй.

0  |  0
Амьсгаа(103.57.95.205) 2018 оны 01 сарын 09

Ер нь бөхөөр яаадгийн ямар ч нэмэр бгүй хэдэн зуун жил барилдаал байдаг улс нь хөгжсэн юм бгүй нэг эрдэмтэн хэлээ биздээ монголоор дүүрэн нэг л том цүнх үүрсэн эсвэл нэг л дуулсан хүмүүс кккк

0  |  0
Zochin(103.57.93.50) 2018 оны 01 сарын 09

Ted mongonii toloo l jvaa biz.

0  |  0
Hi(193.83.62.190) 2018 оны 01 сарын 09

Boozoo l bizde

0  |  0
Bayanzvrh (112.72.11.104) 2018 оны 01 сарын 09

Мөнгөнд нүдээ ухаж өгөх хүмүүс их байна.

0  |  0
ХОГЖГОР(27.123.214.104) 2018 оны 01 сарын 09

ХӨӨСӨН МАНТУУНУУД ОЧООД ХАНДАА ХАГА ДАРУУЛААД ХООСОН АЦАА ЧИРЭЭД Л ИРЦГЭЭЖ ДЭЭ. БААСНЫХ НЬ БАРИЛДАХ ВЭ ДЭЭ. БААХАН ШАЛ АРЧИЖ БАЙГААД ИРЖЭЭ.

0  |  0
тоншуул(203.91.118.180) 2018 оны 01 сарын 09

Монгол хүнд эх оронч үзэл гэж байдаг юм уу...мөнгө өгнө гэвэл үндэсний бахархал, газар,шороо,эцэг өвөгдийн үлдээсэн баялаг,алт,эрдэнэс бүгдийгээ үзэн ядаад байдаг ХЯТАД-уудадаа өгдөг шүү дээ...хөгийн ард түмэн, нөгөө хайрлаад байдаг хэдэн тэнэг бөхчүүдийг нь хараад байгаарай...

0  |  0
зочин(202.179.25.213) 2018 оны 01 сарын 09

Мөнгө цагаан Нүд улаан гэж Эзэн Чингисийн байна уу Ээж аавын байна уу Бөхчүүлд ямар хамаа байнаа Тээ Мөнгө л олж байвал яадгийн Манай Монгол бөхчүүл ийм болохоороо л Ухаантай Гоё харагддаг байгаа юм ш дээ

0  |  0
дорж(202.5.196.42) 2018 оны 01 сарын 09

энэ тухай биш. бөхийн өргөө гэж халтайсан хир тоосондоо дарагдсан өнгө үзэмжгүй юм байх. эзэн байна уу үгүй юу. уг нь чулуугаар фасадыг нь өнгөлсөн барилга байх. энэ олон жилд гар хүрсэнгүй юу даа.санаачлага байвал нөгөө хэдэн бөх бэлддэг сургууль,секц,дугуйлангийн хүүхэд залуус,бөхчүүдээ дайчлаад хагас өдөрт шинэ юм шиг болгож болно доо. эсвэл бөхийн өргөө учир бааздуухан байх ёстой юм уу.ёстой нэг хэрэг алгаа хэрүүл хицгээхдээ тэнгэрт гартал явж зарга үүсгэцгээнэ. харин соёл,гоо сайхны жижиг асуудал нүдэн дээр нь байхад сохор,дүлий. яана даа яана. нөгөө олон дуучид ийм халтар байшинд тоглг

0  |  0
зочин(103.10.23.4) 2018 оны 01 сарын 09

Монгол бөхийн хийморь лундаа заяа гэж байдаг юм ш дээ. Их эзэн хааныгаа дурсан хүндэтгэж бөхийг барилдааныг Монгол туурагтаны гал голомт Монгол төрийн тэргүүн нь урьж байхад арай ч дээ бөх биш бөхөнцөрүүд юм даа. Үүнээс өөр баяр наадам байвал ч яахав. Бид чинь бас бахархах түүхтэй хөгжих зорилготой юм байгаа биз дээ.

0  |  0
мгл(66.181.177.82) 2018 оны 01 сарын 09

барилдах эрхийг нь 1 жилээр хасая,махан толгойлсон бөхчүүд мөнгө хараад нутгаа ч зарж магадгүй,өмөөрөн бичиж байгаа хүмүүс өөрсдөө л байх

0  |  0
Zail(67.180.252.10) 2018 оны 01 сарын 09

Hend hamaatai yum be? Uhsenii chine chingis haanii tursun udur!

0  |  0
Zail(67.180.252.10) 2018 оны 01 сарын 09

Hend hamaatai yum be? Uhsenii chine chingis haanii tursun udur!

0  |  0
Ezaya(66.181.184.65) 2018 оны 01 сарын 09

Hulgai hiij hun altsan bish yaahaw dee ywag l dee hend ch ar geree tejeeh mungu heregtei shdee.

0  |  0
buh(103.229.122.1) 2018 оны 01 сарын 09

tsoliig ni huraa eronhiilogch oo

0  |  0
247(103.57.92.36) 2018 оны 01 сарын 09

Нямдорж гэдэг гөлөг дандаа ингэж нохой жороолж байх юм. Энэ лалраас бөхийн өргөөгөө авах цаг болсон до

0  |  0
хг(66.181.178.81) 2018 оны 01 сарын 09

Хэн хаанаа явж барилдах нь тухайн хүний эрхийн асуудал. Бөхчүүд Нямдоржын хувийн өмч тэрний компаний ажилчин биш. Хол очиж хуц гэж хэлмээр байна.

0  |  0
555(122.201.20.178) 2018 оны 01 сарын 09

нэр бүхий 16 бөхийн иргэншилыг цуцалж өвөр монголд шилжүүлэх хэрэгтэй.мөнгөнөөс эх орноо худалдахаас сийхгүй бөх нэртэй урвагч нарыг цаазаар авсан ч багадана

0  |  0
үнэн өгүүлэгч(103.17.109.131) 2018 оны 01 сарын 09

Манай хэдэн махан толгойт түрүүлж бооцоо авахдаа биш тэрнээс өндөр дүнтэй найраа хийх гэж явсан нь үнэн. Өвөрлөгч бөхчүүд түрүү бооцооноос илүү хахуул өгч байж түрүүлсэн нь тодорхой шдэ.

0  |  0
Top