“ЗУУХ”-ны Мурат яагаад дуулианы ЭЗЭН болов

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

 Дуулианы эзэн хэмээх ЭХЛЭЛ

“Далдын хар малгайт” зохиолдоо Ш.Цэнд-Аюуш зохиолч  албан байгууллагуудыг хэсээд хэдхэн хоног, цөөхөн сар ажилладаг, үзэгдэж харагддаггүй, хаана очсон газраа түйвээж байдаг  сайн эрийн тухай нүдэнд харагдтал өгүүлсэн байдаг. Одоо цагт тийм сайн эрсийн орон зайг  УИХ-ын гишүүд маань “нөхөх” болжээ

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан  УИХ-ын зарим гишүүн  иргэд, сонгогчдоо төлөөлж, хууль санаачлах, санал, үг хэлэх биш хормойн явдлаараа алдаршаад байгаа нь улстөрчдийн эмгэнэлт дүр төрх юм. Бид ч элдвээр хэлж, бас хөөрөгдөөд “баатар” болгох шинжтэй.

 УИХ-ын гишүүн Д.Гантулгын паянг Д.Мурат гишүүний дуулиан залгаж байна. Эрхэм түшээ Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ танил, магадгүй ажлын холбоотой бүсгүй Бахытгүл рүү элдэв үгтэй мэссж бичиж, тэсгэл алдахдаа “ичимдэг” эрхтнийхээ зургийг илгээсэн бололтой юм.

Нөгөө бүсгүй нь өнөө нууцыг нь олон нийтийн сүлжээнд ил болгож орхисноор дуулиан хуурай өвсөнд ассан түймэр шиг л тархлаа. Нэгэн цаг аймгийнхаа бүх байгууллага, сургуулийн  халаалтыг нам даралтын зуухаар шийдвэрлэсэн “Зуух”-ны Мурат яагаад дуулианы эзэн болсон бэ. Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж, өөрийн садар самуун зургийг фэйсбүүк чаатаар явуулсан тухай дуулианыг  Special report  хуудас гаргаснаар асуудал хурцдаж, адал явдал дэлгэгдэв.   Үнэн ч худал ч байсан төрийн түшээгийн хувьд  нэр төрд нь, сонгогчдод нь давхар ичгүүртэй юм.

Сонгууль будлиантуулсан Мурат хэмээх үзэгдэл

2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Д.Мурат МАН-аас нэр дэвшигч Х.Тлейхантай өрсөлдөн ялалт байгуулсан. УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Мурат нь Сонгуулийнтухай хууль зөрчснийг шүүхээс тогтоосон байдаг бөгөөд үүгээрээ тийм ч гэмгүй нэгэн биш гэдгээ нотолсон юм.  Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг 70.1 “Ээлжит сонгуулийн жил эхлэснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.1.1. мөнгө эд зүйл тараах, 70.1.4-т “Нийтийг хамарсан... урлагийн тоглолт... ивээн тэтгэх” 70.5.13-т “сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хураамч мэдээ, мэдэллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах” гэсэн заалтуудыг зөрчсөн талаар анхан шатны шүүхээр гурван удаа,  давж заалдах шатны шүүхээр гурван удаа нийт зургаан удаагийн шүүх хурлаар хэлэлцсэн.  Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 98А тоот шүүгчийн захирамж, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр магадлалаар Сонгуулийн тухай хуулийн дээрхи заалтуудыг зөрчсөн болохыг эцэслэн тогтоожээ. Ийм мэдээллүүд одоо ч хуучраагүй хэвлэлийн хуудаснаа дурайсаар. Эрхэм гишүүн үүнийгээ мартаж, авгай хүүхний хэрэгт холбогдож дуулиан дэгдээсээр.

 Бахытгүл гүтгэсэн үү хэмээх хоёрдугаар үзэгдэл  

Д.Мурат гишүүнд зодуулсан, дарамтлуулсан гэсэн Б.Бахытгүл бүсгүйн нэр, зураг олон нийтийн сүлжээгээр ил болж эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Мурат нэр төрд халдсан гүтгэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж Б.Бахытгүлийг  цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн.

Б.Бахытгүл: Мурат над руу ёс зүйгүй зураг явуулж, дарамталж байсан нь үнэн. Хэрвээ үнэхээр тэр зураг, материал, мессежүүд хуурамч байсан бол том хүү нь надад 100 сая төгрөг өгье гэхгүй байсан. Миний өмгөөлөгчтэй уулзаж мөнгө өгч, намайг өмгөөлөхийг нь болиулах гэж оролдохгүй байсан юм” гэж ярилаа.

 Бас шалгуулахад бэлэн байгаагаа хэллээ. Хэлээд ч гэж цагдаагийнхан шалгаад эхэлсэн. Шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй учраас УИХ-ын гишүүн, бүсгүй хоёрын хэн нь үнэн, худал ярьсныг үйлдэл нь батлагдсан эсэхийг хэлэхэд эртэднэ. Бахытгүл  Д.Мурат гомдлоо тат гээд гэрт авчирсан цүнхэнд хийсэн мөнгөний хэмжээг 100 сая, 60 сая төгрөг гэсэн зөрүүтэй тоо хэлээд байдаг. УИХ-ын гишүүн Д.Гантулгатай нэр холбогдсон бүсгүй “ 20 сая төгрөг өгсөн нь үнэн. Хэрэглээд дууссан” гэж ярьсантай харьцуулбал Бахытгүл Муратын өгсөн мөнгийг нь аваагүй, хувьдаа хэрэглээгүй  бололтой юм.

Ажлаас халагдсан туслахын тухай зурвасхан өгүүлэх  гуравдугаар үзэгдэл 

Бахытгүл Д.Мурат гишүүнд зодуулсан тухайгаа ярьсан байдаг. Энд Муратын туслахын тухай нэг бус удаа дурдагдсан. Гомдол гаргасан бүсгүйн ярианд .....Муратын туслах нь надаар олон удаа орчуулга хийлгэж, намтар бичүүлж байсан. 2017 оны гуравдугаар сараас Мурат над руу мессеж бичиж, янз бүрийн зураг  явуулах болсон. Би энэ бүхнийг нь эсэргүүцсэнийхээ төлөө хэд хэдэн удаа зодуулсан. Намайг зодуулах үед байсан туслахыг олж өгөхийг цагдаагийн газраас хүссэн. Туслах нь намайг зодуулсныг гэрчлэх болохоор ажлаас нь халсан байх... гэж таамаглаж байгаагаа ч нуугаагүй юм. Эндээс ажлаасаа халагдсан туслах, Бахытгүл бүсгүйтэй хамтарч гишүүнийгээ эвгүй байдалд оруулах ажиллагаа зохион байгуулсан уу гэсэн хардлагыг зарим хүн гаргаж байсан.  Мурат гишүүн 2017 оны гуравдугаар сараас Бахытгүл рүү мессеж бичиж, Бахытгүл 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр  цагдаад гомдол гаргаснаас харахад энэ хоёр эрхмийн адал явдал лавтайяа хагас жил үргэлжилсэн болж таарлаа.

Мурат, Бахытгүл хоёрын нууц яриа хэмээх дөрөвдүгээр үзэгдэл

УИХ-ын гишүүн Д.Мурат болон Бахытгүл бүсгүй хоёр хэвлэл мэдээллийн хэрэгслээр  илэрхийлсэн байр суурийг нэмэр хачиргүйгээр гэхдээ маш товчхон  хүргэе.

Б.Бахытгүл: Зураг хуурамч байх ямар ч боломжгүй. Тэр хүн над руу ёс зүйгүй зураг явуулж, дарамталж байсан нь үнэн. Хэрвээ үнэхээр тэр зураг, материал, мессежүүд хуурамч байсан бол том хүү нь надад 100 сая төгрөг өгье гэхгүй байсан. Миний өмгөөлөгчтэй уулзаж мөнгө өгч, намайг өмгөөлөхийг нь болиулах гэж оролдохгүй байсан юм

Д.Мурат: Хохирогч нь би юм шүү дээ. Би нэр төрөө сэргээлэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хуулийн байгууллага миний гаргасан гомдлын дагуу шалгалт явуулж эхэлсэн.Наад нэг бүсгүй чинь худлаа ярьж, дарамтлаад байгаа юм. Би гомдол гаргасан. Зураг бол эвлүүлэг

Б.Бахытгүл: УИХ-д байгаа 76 гишүүний хамгийн ядуу, боловсролгүй, маш их зээлтэй гишүүн бол Мурат.

Д.Мурат: Зээл авна гэдэг чадвар бас том найдвар шүү дээ.

Б.Бахытгүл: “Янхан минь хаана биеэ худалдаад яваад байна гэх мэтээр олон удаа хэлсэн “Монголын 16, 18 настай охид хогон дээр хэвтэж байдаг. Хэрэв тэдэнд мөнгө өгвөл юуг ч хийж өгнө гэж мессеж бичсэн.  

Д.Мурат: Олон хүн миний талд байгаа. Би Баттулга Ерөнхийлөгчтэй найз. Та нар хуулиар юу ч олж долоохгүй.

 Ийнхүү  нэгнийхээ талаар ярьсныг үйлдсэнийг үгүйсгэсэн байр суурь илэрхийлцгээсэн байна. Энэ ч аргагүй. Хэн ч өөрийгөө нотлохгүй л бол буруутай гэж хүлээн зөвшөөрөхгүй  шүү дээ.  УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Д.Мурат ямар  ажил алба эрхэлж, ямар мэргэжил эзэмшсэн бэ. Б.Бахытгүлийн хэлснээр 76 гишүүн дотроо хамгийн боловсрол муутай нь үнэн үү. Уншигч авхай дүгнэлтээ өгөх биз ээ.

УИХ-ын гишүүн Д.Мурат:

1988 онд Баян-Өлгийн аймгийн Хэвлэх үйлдвэрт Офсет техникч

1989 онд “Талап” хоршооны захирал

1995 онд “Жанап” компанийн захирал

2006 онд “Эрчим-Баян-Өлгий” компанийн захирал

2008 онд Павлодар хотын Техникийн их сургуулийг Үйлдвэрийн дулааны инженер мэргэжлээр

2013 онд Улстөрийн менежментийн академийг Төрийн удирдлагаар төгссөн.

2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Намтар нь товчхондоо ийм.

Д.Мурат гишүүнээсээ татгалзах ёс зүйтэй юу хэмээх тавдугаар үзэгдэл

Баян-Өлгий аймгийн иргэдэд Монголын төрөөс хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Түүний илрэл нь УИХ-ын 76 гишүүний гурван суудлыг сонгуулийн ямар ч тогтолцооны үед Баян-Өлгий аймагт хадгалж үлдээж ирснээрээ гэрчилдэг.  Сонгогчдынхоо итгэлээр сонгогдсон төрийн түшээ нь эмэгтэй хүн рүү нүцгэн шалдан зургаа илгээж, элдэв шалиг үгтэй мессеж бичээд. Төрийн түшээ гэдэг хэн бүхний хүрдэг сэнтий биш. Манай улстөрчид ёсзүйн хэм хэмжээг мэддэггүй, мэдрэхийг хүсдэггүй. Үнэхээр нүцгэн зургаа явуулсан нь үнэн л бол намайг гүтгэлээ, УИХ-ын гишүүнийн халдашгүй бүрэн эрхэд халдлаа гэхээсээ илүүтэй ёс зүйн хариуцлага хүлээчихвэл Д.Мурат гишүүн гоё харагдана. Гадаадын өндөр хөгжилтэй оронд  нүцгэн зургаа бусдад илгээх биш зөвхөн буруу гажууд үг хэлснийхээ төлөө уучлалт гуйж, огцордог. Хамгийн сүүлийн огцорсон жишээ Муратын үйлдэлтэй тун адилхан.  АНУ-ын сенатор Энтони Вэйнер 2017 онд бусдад нүцгэн зургаа илгээснийхээ төлөө огцорчээ. Ардчилсан намаас нэр дэвшин Нью-Иорк хотоос АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн болсон сенатор олон нийтийн сүлжээ твиттэр ашиглан 21 настай эмэгтэйд ёс бус агуулга бүхий зураг илгээсэн байжээ. Гадаадад ийм л байна. Манай улсад бол нүцгэн зураг явуулсан Мурат гишүүн хохирогч болж мэдэх юм.

Төгсгөл: Муратын хөлд Пүрэвдорж гишүүн чирэгдэв

Д.Мурат гишүүнтэй холбоотой дуулиан түүний зураг, хөргөөр хязгаарлагдсангүй. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийг хөлдөө чирэх дөхөв. Учир нь, БахытгүлД.Мурат УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Казахстан  руу “Экспо”- д дагуулж очсон. Б.Пүрэвдорж гишүүн хоёр найзаа дагуулж явсан.

 Тэнд казак хүүхнүүдийг мөнгөөр худалдан авч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон хоёр найзад нь гурвууланд нь бэлэглэсэн. Хариуд нь Баян-Өлгий аймагт нэг барилгын гавьяат төрсөн. Тэр гавьяатын материалыг Б.Пүрэвдорж нь Ерөнхийлөгчид өгч гарын үсэг зуруулсан. Энийгээ Д.Мурат өөрөө надад ярьсан.

Иймэрхүү юмыг зөндөө ярьдаг" гэсэн нь бас шуугиан боллоо.  Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр үг хэлдэггүй дуугүй гишүүн маань ам султай чалчаа нэгэн болохыг Б.Бахытгүлийн яриа гэрчлэх мэт. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Казахстан явсан нь үнэн” гээд хэлчихсэн нь үйл явдлыг яг л бодит мэт болгох дөхлөө. Гэхдээ Пүрэвдорж Д.Гантулга шиг "Төрийн ордонд элдэв зүйл ярьж гэнэдээгүй бөгөөд “тийм зүйл болоогүй” гэж үгүйсгэлээ. Б.Бахытгүлийг УИХ-ын гишүүний нэр төрд халдсан үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа юм. Гэвч.  Дуулиан үргэлжилсээр...

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сужу(202.21.106.156) 2018 оны 01 сарын 12

Ийм нарийн нандин юмаа ярилцаж байсан 2 ингэж муудаж шившгээ тарих ч гэждээ Гээнэдээ ч гоонодоо ч гэж байдагдаа

0  |  0
Bota(202.179.31.31) 2018 оны 01 сарын 12

MURATYG boovoo HARUULJ mun esvel BISH GEDGIIG notluulj chadahgui bol ZAIL gej helie.ALMATAD BGAA OLON JILIIN UMNUH HYATAD DEVSFERDEEREE OCHIJ TOLGOIGOO HOROGDUUL

0  |  0
Irgen(202.179.31.31) 2018 оны 01 сарын 12

Murat GANC PUREVDORJ BISH ODOO hed heden gishuudiig chireh baih.HOHIROGCH EMEGTEI ENE TUHAIGAA YARISAN BNA.MURATYN BOOV N UURIG N ALSAN.hohichin

0  |  0
mgl(66.181.177.112) 2018 оны 01 сарын 11

peeh ene mongonii bicheechh nariig ee muratiig ewgui omoorch bn shuu har tolbiig yaachij ugagaad arilah bishde. odoo murat-n ih mongotei nuudluudiig harjil baihaas ard tumen t1 bish shuu

0  |  0
Зочин(43.250.126.130) 2018 оны 01 сарын 10

Энэ муу казак чинь сонгуулийн хуулийн заалтыг зөрчин байж их хуралд орж ирсэн дурак байна шүү дээ. Буруутай болохыг нь шүүх тогтоосон байна ш дээ. Одоо шууд их хуралаас хөөх хэрэгтэй. Нөгөө алдарт 3 н эгнээнд шилжүүл.

0  |  0
зочин (202.179.8.186) 2018 оны 01 сарын 10

ХӨӨРХИЙ ХҮҮХНИЙ БУРУУ БОЛООД Л ДУУСНА ДАА МАНАЙ ХУУИЙНХАН ШАЛГАХААРАА ДАНДАА ТЭГДЭГ БҮГД Л МЭДЭЖ БАЙГАА

0  |  0
jui(41.85.161.170) 2018 оны 01 сарын 10

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081

0  |  0
irgen(103.57.92.206) 2018 оны 01 сарын 10

YMAR CH XOLBOOGUI ZODOLDDOG 2 XUN XOORONDOO NUUTCAA YRILTCAX UU? MURAT UXAAN MUUTAI L BISH BOL OGTIIN XAMAAGUI XUND NUUDGAIGAA XARUULAX UU? ER NI UCHIRTAI BSAN GEDGEE NUUTCLAAD BGAA AMLASNAA OGCH CHADAAGUIGEES BOLOOD BDALD ORSON BOLOLTOI. NEG TIIMERXUU EEJTEI IIMERXUU XUUXNUUD ICHIJ ZOWOXOO BOLIJEE.

0  |  0
эрка(202.179.26.147) 2018 оны 01 сарын 10

Энэ хоёр намаас их хуралд сууж байгаа нөхдүүдээс өөдтэй юмны бараа нэгч харахгүйн.Ухамсартайгаар тарвал яасан юм бэ?

0  |  0
Ховдыг ичээгч(103.229.122.40) 2018 оны 01 сарын 10

Пүжи фильм ч удахгүй но нь дэлгэцэнд гарч эхэлнэ

0  |  0
Назгуль (103.229.122.40) 2018 оны 01 сарын 10

Хөөё Мурат хэмээх мулгууг засах ч багадна

0  |  0
Зочин(37.151.95.228) 2018 оны 01 сарын 09

Энэ хүүхний ээж Анипа тийм садар самуун байсаныг аймгийн ард түмэн бүгд мэднэ.

0  |  0
Зочин(139.5.218.93) 2018 оны 01 сарын 09

Наад хүүхний чинь талаар Баян-Өлгий даяар л мэднэ. Олон баян эрчүүдийг урхидаж олон айлыг бусинуулж, олон хүүхдийн нус нулимсыг үзсэн шулам шүү дээ. Тэнд нь очоод сурвалжилаад ирж чадахгүй компьютерийн ард мэдээ сараачих юм даа

0  |  0
Зочин(183.177.101.107) 2018 оны 01 сарын 09

Тэр чатууд нь аль 2016 оны 7 сарынх л юм байна лээ ш дээ. Юун 2017 оны 3 сараас гэж. Учиртай 2 толгой муудалцсан биз...

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 09

bas zuuh shahaj ulsiin horongo talaar bolgoson hynyy ??!!

0  |  0
Зочин(202.9.40.235) 2018 оны 01 сарын 09

Шударга шалгах хэрэгтэй. анайд мөнгөтэй талд шийдвэр гардаг болоод байгаа шүү

0  |  0
bnhy(103.212.117.58) 2018 оны 01 сарын 09

En hyyhen uuriinhuu talaar ym a yarin biz hilduu femtei gemgyi hyn chirj yahnbyy er uuruu yabalddag bsn ym bishy tegeed holboogo taslahaar ushirhuud bfam bishyy

0  |  0
Top