Уртын цуваа ашигтай учраас Хятадууд эсэргүүцсэн үү

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

       Тавантолгойгоос нүүрс зөөдөг компанийн Хятад эзэн тэрбумтан болсон нь

Ийм мэдээлэл 2018 он гарахаас өмнө олон нийтэд хүрч байлаа. Монгол Улсын Тавантолгойгоос нүүрс  зөөвөрлөж Гашуунсухайтын боомтоор гаргадаг тээврийн машины ихэнх нь Хятад эзэнтэй, Монгол жолооч нар  байдаг. Тэд 14 хоногт нэг удаа урагшаа нэвтэрч, нүүрсээ буулгаад, эзнээсээ хөлсөө авдаг тухайгаа хуучилж байлаа. Тийм компаниудын нэг эзэн нь тэрбумтан болсон явдал. Монголд үйл ажиллагаа явуулдаг “Winsway cocking coal “компани Тавантолгойгоос өмнөд хөршийг зорьж буй нүүрсний тээвэрлэлтийг хариуцдаг.

Дөрвөн жилийн өмнө  байгуулагдсан Вэнсвэй компанийн эзэн нь ельгийн иргэншилтэй хятад эр Wang Xingchun өнгөрсөн жилээс эхлэн “Forbes “сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад багтжээ. Тус компани өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 400 сая ам.долларын ашигтай ажилласан аж. Зөвхөн тээвэрлэлт хийдэг компани ийм их ашигтай ажиллажээ. Энэ дөрвөн жилийн хугацаанд Монголын төр яаж ажилласан байж таарах вэ. Вэнсвэй бол Монголоос нүүрс тээвэрлэгч Хятад компаниудын толгой компани.

“Вэнсвэй” шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан нь

Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит компанитай гэрээтэй  ажилладаг “Вэнсвэй” компани 2017 онд Шилдэг аж ахуйн нэгж болсон тухай мэдээлэл цацагдаж байлаа. Чалькогийн өрийг “Эрдэнэс-Тавантолгой” компани төлж барагдуулсан нь сайн хэрэг юм.

Хятадын тээвэрлэгч компаниудын толгой компанийг ямар шалгуураар “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгаруулсан нь тодорхой биш. Тээвэрлэлт сайн хийсэн гэж үзсэн  болов уу. Гэтэл шилдгээр шалгарсан “Вэнсвэй” нь тэргүүлээд Монголын Засгийн  газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь тун  сонирхолтой. Ашигтай учраас Хятад эзэд Монгол жолооч нарыг уртын тээврээр явуулах ашиг  сонирхлын зөрчил байгааг албаныхан ч, жолооч нар ч хэлжээ.

Гар бариад бугуй барив

Уртын тээврийг хэвээр байлгах сонирхол яагаад Хятадын Вэнсвэй тэргүүтэй компаниудад байна вэ. Засгийн газар 100 км даваад байсан нүүрсний цуваанд зохицуулалт хийснээр Монголын талаас Цагаан хаданд нүүрсээ буулгаад буцаж, Хятадын талаас  богино эргэлтээр нүүрсээ зөөх болсон. Ингэснээр 100 км  давсан нүүрсний цуваа 4-5 км газарт багтах болоод Хятад түншүүдийн дургүйцлийг хүргэжээ.

Тавантолгойгоос Ганц мод боомт хүртэлх  нүүрсний тээврийн урт цуваа оны өмнөхөн ийнхүү журамлагдсан юм.  “Ганц мод боомтод Урдын дунд хошууны удирдлагууд, боомтын дарга нартай уулзаж үүссэн нөхцөл байдлын талаар санал солилцсон, Монголын  талын төлөөлөгчид оролцсон. Чалько, Вэнсвэй  компанийн жолооч нар зам хааж,  хил нэвтэрсэн Монгол жолооч нарыг буцаж гарч ирэхэд нь саад учруулж байгаа.

Дөрвөн шаардлага тавьсан байна. Хятадын машинуудаас богиноор нүүрс зөөхөд Монгол жолооч нарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн  даатгалыг Хятадын тал төлөх болоод байгаа юм. Энэ нь Монголын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэх эхнийн шалтгаан болжээ.

Уртын урт тээврийг хуучнаар явуулах сонирхолтой байгаа. Энэ нь Хятадуудад ашигтай.  Улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс хятад эзэнтэй компаниудад нэмж өгөх
Монгол жолооч нарын нийгмийн  даатгалыг Хятад эзэд нь төлөхгүй гэж шаагилджээ. Тэгсэн атлаа  Хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэхийг шаардаж байх юм. Гар бариад бугуй барина гэж энийг хэлнэ. Тусгаар улсын Засгийн газрын шийдвэрийг Хятадын нүүрс тээврийн компаниуд, жолооч  нар эсэргүүцсэний цаана улстөрийн шалтгаан байхыг ч үгүйсгэхгүй.

            Уртын  тээвэр Хятад эздэд ашигтай учраас хэвээр байлгахыг хүсдэг  

Манай улсад татвар төлөхгүй гэсэн санаа. Монгол жолооч нар зовж, зүдрэн10 гаруй хонож хил нэвтэрч ирэхэд тээвэрлэгч, зуучлагч хоёрын дунд Хятад эзэн нь тооцоогоо хийнэ. Уртын тээвэр Нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй. Тээвэрлэгч хятадууд ийнхүү үймээн  хийж байна. Цагаан хаднаас ачдаг болсон тохиолдолд Хятад компаниудын ашиг  муудах гэнэ. Жолооч нараа алдахгүйн тулд цалингаа нэмж нэг рэйсийг 2500 юань хүргэжээ. Тонн нүүрсийг 260 юань болгосон. Цагаан хад хүртэл 85-90 юань, Цагаан хаднаас цааш тээвэрлэхэд 65-85 юаниар ачдаг байжээ. Энэ нь нүүрсний эзэнд ашигтай. Хятад талдаа тээврийн хөлс багасч, Монголд татвар төлөгч болно. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлнө. С бичиг олгохдоо Авто тээврийн үндэсний төв нийгмийн даатгал төлөх шаардлага тавьсаны хариу энэ.  Цагаан хаднаас богиноор орсон тээврийн тэрэгнүүдийг буцааж гаргахгүй үймээн  болсон. Хэзээ дуусахыг мэдэхгүй. Монгол жолооч, Монгол компаниудыг дэмжихгүй, манай Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй л гэсэн үг. “Эрдэнэс-Тавантолгой”- “Вэнсвэй” компани  1.2 сая тонноор зогсохгүй  нүүрсийг Баруун Цанхиас худалдаж авсан удаатай. “Эрдэнэс-Тавантолгой”-той уурхайн ам дээрээс 72.5 ам.доллараар нүүрс авахаар гэрээлсэн гэдэг. Мөн хилийн цаана Ганц модон дээр буулгаж өгөх нөхцөлтэй гэрээ бас байдаг ажээ. Орон нутгийн жижиг “Тавантолгой” 55 ам.доллараар зардаг. Эрдэнэс-Тавантолгой  наанаа тонныг нь 70 ам.доллараар давсан үнээр худалдаж байгаа гэдэг ч 34-35 ам.доллараар худалддаг байж магадгүй гэсэн хардлага зарим иргэнд байдаг юм билээ.

Өмнөговь аймгийн удирдлагууд иргэд, Төрийн бус байгууллагуудтай хамтран нүүрсний тээврийг түшиглэн, орчин нөхцөлийг сайжруулах ажлуудыг хийж байгаа.   “Энержи ресурс“ уртаасаа буугаад богино рэйсээ хийгээд эхэлчихсэн. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлээд явж байгаа. Эрдэнэ-Тавантолгойн 30 гаруй тээвэрлэгчээс 5-6 компани Цагаан хаданд буулгаж байгаа. Цагаанхад хөгжлийн гарц гэж сан байгуулж, Цагаанхадны хөгжилд зориулахаар ажиллаж, Нэг цэгийн үйлчилгээг хүртэл Монголын талаас хянаж эхэлдэг болсон. Аймгаас хоёр тэрбум шахам төгрөгөөр цахилгаан, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж өгөхөөр шийдвэрлэсэн гээд нааштай зүйлүүд байна. Уртын тээврийг хуучнаар үлдээж, их ашгийнхаа төлөө улайрч байгаа Хятад компанийн эзэдтэй ямар байдлаар ойлголцохыг тааварлахад эрт байгаа юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tegsh bayr(27.123.214.102) 2018 оны 01 сарын 17

Ezen ni ymaa medej ereg ni usaa khashdag biz dee tegaad ch tusgaar togtnoson uls l ym bol gargasan shiidbertee bat zogsokh kheregtei xyataduudiin erkhend orj ymaa khymd ogokh ymar kheregtei ym be bolokhgvi bol naad baylgaa zarakhaa bolichikh l doo khoich vedee vldee ene baylgaa zarsangvi geed 3khan say khvn amidsrch l taaraa urid ni boldog l bsan biz dee

0  |  0
vicentia(41.85.161.165) 2018 оны 01 сарын 17

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% 3.5% -иас хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
иргэн(202.179.25.193) 2018 оны 01 сарын 17

Хятад улс хүнээ бодно харин манай төр хэний төлөө ажилаад байна аа.Тэр жолооч нар чинь монгол хүн биз дээ.

0  |  0
зочин (202.72.240.5) 2018 оны 01 сарын 16

хятадууд яахав дээ нэг төгрөгний төлөө ч үхнэ харин монголчууд эхлээд хүнээл бод

0  |  0
Zochin(99.203.143.117) 2018 оны 01 сарын 16

Omnogoviin gazar nutgiin hors shoroo eko sistem n aldagdaj tsoljij duusch baigaa yum bna daa.1000 jild ch ergej sergeheergui aimshig boljee.amtiig n avaad avdriig hayav gedeg boljdee.

0  |  0
Top