Манай zindaa.mn сайтын “Дуулиан” буланд улс төр, нийгэмд дуулиан дэгдээсэн үйл явдлуудыг олон өнцгөөс хүргэхийг зорьж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Бахытгүл нарын дуулианыг олон өнцгөөр дурдсан бол энэ удаа хүчингийн хэрэгт холбогдсон гэх УИХ-ын гишүүн Д.Гантулгын дуулианы эргэн тойрон дахь үйл явдлаас онцоллоо.
УИХ-ын хамгийн залуу гишүүн хүчиндэгч болсон Дуулиан
УИХ-ын хамгийн залуу гишүүн хэмээн дуудуулж байсан Д.Гантулгын нэрийн өмнө налгар зуны нэг л өдөр “Бандааш” гэдэг хоч ороод ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр УИХ-ын нэр бүхий гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон байж магадгүй “бор шувуу” Төрийн ордноос улстөрчдийн зүгээс анх ниссэн. “Бор шувуу” ниссээр томорсоор бүргэд болж төрийн түшээтэй холбоотой “ДУУЛИАН” амилж дэгдлээ. Д.Гантулга үүнийг үгүйсгэн “Х.Баттулгатай холбоотой оффшорын асуудлаар мэдээлэл хийсэнтэй холбоотой гүтгэлэг байх талтай” гэсэн байр суурь илэрхийлсэн. Тийм өнцгөөс хандах боломжтой. Улстөрчид нэгийгээ гүтгэж, хэл амаар доромжилдог. Үүнийхээ төлөө уучлалт гуйх нь ховор. Хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй учраас. Ерөнхийлөгчийн сонгуулийг урд өмнө байгаагүй хар Пиар ихтэй болсон гэж дүгнэдэг. Улстөрийн намууд ч хүлээн зөвшөөрдөг үзэгдэл болсон нөхцөлд өөрийнх нь эсрэг ярьсан хүнийг хариуг нь хатуухан барьсан байх талтай. Түүний нэр хүндийг унагахаар акц зохион байгуулсан. Урхинд нь Гантулга амархан орсон. Ийм таамаг гарсан удаатай.
Д.Гантулга хүчингийн хэрэг хийсэн үү?
Эргэлзээтэй. Шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Үйл явдал би тэгсэн, тэгээгүй гэсэн хэрүүлийн шинжтэй л үргэлжилж байна. Хүчиндүүлсэн бүсгүйн эгч Ч.Саранзаяагийн хэлж буйгаас харахад хүчингийн хэрэг болоод өнгөрсөн. Цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд хэргийн газраас дотуур өмд, бас бус эд мөрийн баримт аваад явсан гэдэг. Саранзаяагийн гэрт найзтай нь хоносон Гантулга өглөө гарахдаа өөр өрөөнд унтаж байсан Ч.Н охиныг хүчирхийлээд явсан болж таарлаа. Гантулгатай хамт хоносон бүсгүй Нисэхэд ажилладаг бөгөөд өглөө эрт шуурхай хуралтай байсан учраас түрүүлж явсан гэв. Нөхцлийг хашир туршлагатай эсвэл ажилдаа няхуур мөрдөн байцаагч нягт шалгасан бол УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн нь бараг нотлогдох шахсан мэт.
Баянзүрхийн цагдаа хэрхэн хандав
Саранзаяагийн хэлснээр Д.Гантулгын дотуур өмд, бас бус зүйлс байсан бололтой. Гэвч Шүүх эмнэлэг, прокурор, цагдаа Д.Гантулгатай холбоотой хэргийг “бүрэлдэхүүнгүй” гэж хэрэгсэхгүй болгов. Д.Гантулгыг албан тушаалаараа нөлөөлсөн гэж хохирогч бүсгүйн эгч нь мэдэгддэг. Нэг удаа УИХ-ын гишүүний нэр сүрээр хэргийг хэрэгсэхгүй болгуулсан, чимээгүй дараад өнгөрөөхийг хичээсэн байж магадгүй. Д.Гантулгаас Баянзүрх дүүргийн цагдаагаас нэг удаа тайлбар мэдүүлэг авснаас хойш дахин байцаагаагүй юм. .
Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. 2017 оны зургадугаар сарын 21-нд энэ хэргийг хэлэлцэх үндэслэл алга гэж прокурор үзлээ. Ердөө есөн хоногийн дараа хэргийг бүрэлдэхүүнгүй гэж шийдсэн нь хэр зэрэг хурдтай ажилласныг илтгэж байна. “Прокуророос мэдээллийг нь авах гэсэн боловч долоо хоногийн дотор анх гомдол гаргасан хүн нь дараагийн шатанд хандах эрхтэй байдаг учраас өөр хүнд өгөхгүй гэсэн. Өнөөдөр тэр хүмүүс дараагийн шатны прокурорт гомдол гаргаж байгаа юм билээ. Энэ бол Гантулгын яриа.
Д.Гантулгыг улстөрчид “хүчирхийлэв үү”
Улстөрчдийг залуу үеийнхнийгээ гаргаж ирэх дургүй байдагтай холбоод үзвэл Д.Гантулгыг хүчин хийсэн мэтээр харуулсан байж болох бүрэн боломжтой. Төрийн ордонд өмд, оймс, садар самуунтай холбоотой мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Д.Гантулга “ Би хүчингийн хэрэг хийгээгүй. Гантулгыг улстөрийн бүлэглэл хүчирхийлж байгаа юм. 1980-аад оны залуучуудыг гарч ирэх вий гэж хүчирхийлж байгаа хэлбэр” гэж мэдэгдсэн. 2016 оны УИХ-ын сонгуулиар 43 гишүүн шинээр сонгогдсоны тал шахам хувь нь залуучууд байснаараа онцлогтой. Гантулга энэ өнцгөөс харж өөрийгөө улстөрчдийн золиос болсон хохирогч гэж үзжээ. Бас “цаашид улстөрийн сонгуулийн баг нэг гишүүнийг баллахын төлөө зогсдог. “Женко” Баттулга түүнийг тойрон хүрээлэгчид та нар ийм зүйлийг хийж чадахгүй гэж хэлье гэлээ.
Үнэн байх магадлал хэр вэ. Ичсэн хүн хүн алахын үлгэрээр өөрийгөө хамгаалсаар байх уу. Ямартаа ч “Би хүчингийн хэрэг үйлдсэн” гэж улайхгүй нь үнэн. Д.Гантулга Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Х.Баттулгын багийнхан ийм зүйл зохион байгуулсан гэх утгатай зүйлийг ярьсан тухайд ийм байна.
Ёс зүйн дэд хороонд хэрхэн тайлбарлав
УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэг хийгээгүй талаараа Төрийн ордонд Хэвлэлийн бага хурал зарласан нь олон хүний дургүйцлийг төрүүлж, нэр хүндээ улам сэвтүүллээ. Дотоожоо өмсөөд гарсан тухайгаа хүртэл ярьсан гэхээр ямархуу акц явсан нь тодорхой. Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга Ёс зүйн дэд хороонд өгсөн тайлбартаа : "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8, 5.11 дээх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хамгаалан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан болно. Энэ нь хуулиар хориглосон, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйл ажиллагаа биш юм” гэжээ.
Хуульчдын байр суурь
Нэр бүхий хуульчид УИХ-ын гишүүн Д.Гантулгыг Төрийн ордонд ёс бус асуудлаар мэдээлэл хийсэн. Ёс зүйн алдаа гаргасан гэж УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан. Тус Дэд хорооны есөн гишүүн Д.Гантулгаас бичгээр тайлбар авсан юм. Д.Гантулга “Сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хариулсан” тайлбарыг бичгээр хүргүүлжээ. Хуульчид түүнийг ёс зүйн хариуцлага хүлээх, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Тэдгээр хуульчид Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар багтаж байна. Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрээр бол Д.Гантулгыг эгүүлэн татах нөхцөл бүрдэж байгаа учраас тун эгзэгтэй байдал үүсч хуульчдын хүсэл биелэлээ олох магадлалтай юм.
20 сая төгрөг авлига уу?
Эргээд хэргийн нөхцөл байдал руу ороё. Д.Гантулга Саранзаяагийн гэрт 20 сая төгрөг оруулж өгөөд явсан нь "хүчин" хийсэн балгаа хүлээн зөвшөөрсөн, нөгөө талдаа хэргийг дуулиан болгохгүйн тулд авлига өгсөн гэж харагдахаар байгаа юм. Саранзаяа ч Гантулгын өгсөн мөнгийг хэрэглэж буй тухайгаа ярьсан. Өмгөөлөгч хөлслөхөөс эхлээд олон зүйл бий бололтой. Их хэмжээний мөнгө төгрөг өгч авалцсан, болсон үйл явдал үнэн гэдгийг хаана хаанаа зөвшөөрөөд байгаагийн нэг хэлбэр ч юм шиг. УИХ-ын гишүүн нэг хууль санаачлан батлуулахдаа Саранзаяа нарт өгсөн хэмжээний мөнгө авдаг гэдэг. Гантулгын хувьд нэг хууль санаачлаад авчих мөнгө болов уу. Энэ мэт эргэлзээтэй зүйл бий.
Ичинноров, Саранзаяа нар Д.Гантулгыг гүтгэсэн гэх гаргалгаа
Д.Гантулгыг хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн мэдэгдсэн хүн бол Хүний эрхийн хуульч М.Ичинноров. Гантулга, Ичинноров хоёр нэг намын гишүүн байсан ч удаатай. М.Ичинноров, Энэ хэрэг явдлыг манай үйлчлүүлэгч хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах явцад УИХ-ын гишүүн Д.Гантулга цагдаа болон шүүх шинжилгээний байгууллагуудыг бүгдийг нь “худалдан авч” хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Эд мөрийн баримт устгах, хуурамчаар баримт бүрдүүлэхийг бусадтай хамтарч хийсэн. Бусад улс оронд янхан худалдаж аваад л огцордог бол манайд эмэгтэйхүнийг хүчиндээд огцрох бүү хэл гэмт бүлэглэл байгуулаад явж байна. Хохирогч охинтой уулзсан. Маш хүчтэй сэтгэл зүйн цочролд орсон. Газар дээрээ нотлох баримттай баригдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг. Ёс зүйн хариуцлага хүлээгээсэй. Өөрөө нэр татаад уучлал гуйгаасай. Хүмүүс уучилж болно" гэв.
УИХ-ын гишүүн Д.Гантулга намайг хүчингийн хэрэгт гүтгэсэн Саранзаяа, Ичинноров нарыг шүүхэд өгч байгаа гэж мэдэгдсэнээс үзвэл өөрийгөө гүтгүүлсэн гэсэн байр суурийг баримтлах нь тодорхой. Үнэхээр М.Ичинноров , Саранзаяа нар гүтгэсэн байж болох уу. УИХ-ын гишүүний нэр төрд сэвтэй хэргийн сэжүүр учраас залуу гишүүнийг сонгож, алдаан дээр нь дөрөөлсөн байж болох талтай. Д.Гантулга шүүхэд хандсан гэсэн боловч тэдгээр хүмүүстэй холбоотой ямар нэгэн шүүх хурал болоогүй. Шийдвэр гараагүй. Тэгэхээр гүтгэсэн гэж үзэх үү.
Д.Гантулгыг буруутгах үндэслэл
Хохирогч 25 настай бүсгүйн эгч Саранзаяа: Энэ хэргийн ганц гэрч бол миний найз. Би найзыгаа хүрч ирээд үнэнийг хэлэх байх гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл надаас зугтаад байгаа. Гэрчийн мэдүүлэг өгөх ёстой хүн, тэр. Д.Гантулга гишүүнтэй ойр дотно харилцаатай. Тухайн үед дүүг маань хоёр гарыг нь хөшсөн учраас эсэргүүцэл илэрхийлээд, ерөөсөө дийлээгүй гэсэн. Арваад минутын үйл явц болсон гэж надад ярьсан. Иргэний нисэхэд миний найз ажилладаг. Манай дүү над руу яриад урд шөнө Ц-тэй хэн хоноод явсан юм бэ. Намайг хүчиндээд гараад явлаа гэж хэлсэн. Би найзаасаа асуухад Гантулга хоноод явсан гэсэн" хэмээжээ. Харин “Гурван гал” эмнэлэг дээр ирж уулзсан Д.Гантулга "тийм зүйл болоогүй" гэх нь тодорхой байсан биз ээ. “ Дүү минь хүчиндүүлээд хохирогч болсон дээрээ УИХ-ын гишүүнийг гүтгэсэн гэх хэрэгт унах вий гэж айж байна. Миний дүү Д.Гантулгыг танихгүй” гэж хүүрнэсэн Саранзаяа ийм байр сууриас хандана.
Ерөнхийлөгч Х.Баттулга яах вэ?
УИХ-ын гишүүн Д.Гантулга Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны багт ажилласан нөхөд ийм акц зохион байгуулсан гэдгийг хэлчихсэн. Тухайн үеийн Хэвлэлийн бага хурал зохион байгуулж байснаас өнөөгийн нөхцөл байдал тэс өөр болсон. Нэр дэвшигч Х.Баттулга биш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга боллоо. Тэр төрийн тэргүүн. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлсэн тохиолдолд Д.Гантулга хүнд байдалд орно. Шүүх, прокурорын томилгоо нөлөө хаанаас их байдаг билээ. УИХ-ын гишүүний хуулиар хамгаалагдах халдашгүй дархан байдлыг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож, “дархлаа”-г нь устгасан учраас эрсдэлтэй болоод явчихна.
Д.Гантулгыг шалгах боломж
“Надаас тайлбар авч шалгана гээд өнөөдрийг хүртэл тайлбар авч шалгаагүй байна. Хэрвээ тайлбар өг гэвэл өгнө. Шалгах бүх боломж нь нээлттэй шүү дээ. Олон удаа хойшилж байна. Үүний ард улстөр явж байгаа” гэв. Энэ бол Д.Гантулгын дуулиан гарсны дараахан өгсөн тайлбар. Түүнээс хойш улстөр өрнөсөн. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын тухай хуулийн “Гэмт үйлдлийнх нь явцад” гэснийг “гэмт хэрэг үйлдэж байхад нь”, “Эд мөрийн баримттай нь” хэмээснийг “нотлох баримттайгаар” болгон өөрчилсөн нь УИХ 6.9.1 дэх заалтыг агуулгаар төдийгүй үгийн утгаар нь илүү явцууруулан дахин сэргээн баталсан гэж тус хуулийн заалтыг хүчингүй болгов.
Ингэснээр УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нь ид хөндөгдөж буй Д.Гантулгын хувь заяа хэрхэх бол гэдэг нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, түүнийг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлж, зөвшөөрөл хүсэх шаардлагагүй болж байгаа юм. Эрсдэлтэй.
Хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Гантулга нарт холбогдох хэргийг УЕПГ-аас харьяалал тогтоож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Одоогоор түүнийг АТГ-ын газрын мөрдөн шалгах хэлтэст шинжилгээний дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй болон дотроосоо мэдээлэл задруулсан байх магадлалтай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарыг нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчийг, УИХ-ын гишүүн Д.Гантулгын хамт хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Ийм мэдээлэл хамгийн сүүлд тархаж байна.
Эцэст нь: Гантулга нэртнүүд хэрхэн хандах вэ?
Төгсгөлд нь өгүүлэхэд нэр нэгтийн чих нэг гэдэг. Гантулга гэх тоолонд олон мянган Гантулгын нэр дурдагдаж "хүчиндэгч" мэт ойлгогдоно. Тиймээс Гантулга нэртнүүд үлгэр дууриалал болох ёстой ч ёс зүйн алдаа гаргасан залуу гишүүнээрээ нэр төрөө сэргээлгэх үү, тэд. Зөвхөн Гантулга нэртнүүд биш ард түмэн, нутгийнхан нь итгэлийг нь авч сонгогдсон УИХ-ын гишүүн Төрийн ордондоо ор дэрний асуудлаар мэдээлэл хийж ёс зүйгүй авирласанд бас ийм хэрэг үйлдээгүй байсан ч нэр холбогдсонд баярлаж суухгүй нь тодорхой. Эгүүлэн татах хүсэлтэй иргэн ч олон болов уу. Монголын залуу үеийн нэр, нүүрэн дээр "хар тамга" дарсан УИХ-ын гишүүн Д.Гантулгын "Дуулиан"-ы тухай өгүүлэхэд ийм байна
Сэтгэгдэл ( 12 )
Хууль хяналтын байгууллага энэ хэргийг нэг тийш нь болоочээ.Ингэж хүмүүсийг хооронд нь талцуулж үзэл бодлыг нь уралдуулах ямар хэрэг байна.Энэ Монголын төр чинь яачихсан юм бэ.
Энэ бузар УИХ-ын тараах хэрэгтэй угаасаа 69 тэрбумынхан гадны байгууллагуудын оролцоотой хар машиныг хакердаж гарж ирсэн УИХ хууль бус байгууллага тарааж дахин шинээр сонгууль явуулж ерөнхийлөгчийн засаглалтай болох цаг болсон
ЭНЭ БУЗАРАА НАМ НЬ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ Ч ТЭГЭХГҮЙ БАЙГАА НЬ БУЗАР НАМ БОЛСНЫГ ГЭРЧЛЭНЭ
Энэ хогииг төрийн ордонд биш хатуу гянданд хориод удирдаж чаддаггүй улаан махыг нь тасдаж аваад золбин нохой хооллох хэрэгтэй
ийм ч төр байх гэж, иймэрхүү ,төрийн түшээд байх гэж ,нэн тогтолцоог нураах гэж зовно доо зовно,хэлэх муу үг ч алга ,одоо төрд ажил хийдэг болгон хулгай чюм шиг санагдаад бна одоо монголд хууль алга ардууд аа,түүнийг дээдлэх гэж бодоод хэрэггүй дээд тушаалын даргыг луйварчин гэж бод доодох ыг нь авилгалч гэж бод ,хүндлээд хэрэггүй хулгайч ууд аа гэж дууд
УИХ гишүүн МАН-ын Гантулга, АН-ын Мурат нарыг сэтгүүлч Дашзэвэгтэй хамтад нь хүчингийн хэргээр шүүх ёстой байсан юм.
20 сая тогрогий нь авсан хэрэглэсэн нь унэн бол авилагын хуулиар монго хонгон аргаар олсонд тооцож шийтгуулэх монгийг эргуулэн толуулэх хэрэгтэй. Еронхийлогч Баттулга улс тор хийгээд байгаа юм боловуу.
Энэ Саранзаяа гэж хүүхэн дүүгийнхээ нэрийг барьж маш их мөнгөний пиар хийж б.гаа балиар хүүхэн юун хүчин хиййх вэ нэр төрийг нь гутааж зайлуулах захиалгаар явагдаж б.гаа
Булган сүүлтэй Буруу явдалтай Төрийн түшээ буюу Бухан бяруу Гантулга Эцэг эхээсээ заяасан нэрээ ингээд Улаан махнаас болж Харлуулж овгоо солиулж Бандааш овогтой болох гэж Уг нь Хурдын Харангын гээд Овог аваад явахад сайхан гэтэл Гантулга Бандааш овогтой болох гэж
Yuni hvchin bhab de untaa l bz mongo nehsen egch dvvs bz
Уншихад ямар төвөгтэй юм бэ? Бөөн үг үсгийн алдаа. Зиндаагынхан энэ дээрээ анхаараачээ
эй чааваас, энэ нэг балиар хүүхэнд мөнгө олох нэрээ гаргах өөр чадвар үгүй юм байна. ДЭЭР НЬ өнөөх дотоод, гадаадынханд хүчиндүүлээд сурчихсан, суначихсан ИЧИННОРОВ ГЭГЧ ИЧГҮҮРГҮЙ АМЬТАН НИЙЛЭЭД МӨНЧ ГАЙХУУЛЖ БАЙНА.одоо больж үз, ямар ухаад авчихсан биш, углаад л аваа биз, элэнцгийнх нь хүчин байхав, ээлжит л биз