Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол улсынхаа хүрээнээс хальж, олон улсын судалгаа, анхааралд орсон. Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр хөнгөлөлттэй зээлээр олгох 500 сая ам.долларын багагүй хэсгийг агаарын бохирдлыг бууруулахад үе шаттайгаар шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөсөн.
Манайхтай адилхан зовлонтой улс гэвэл Ази тивд БНХАУ, Энэтхэг улс хамгийн түрүүнд нэрлэгддэг. БНХАУ-ын эрх баригчид агаарын бохирдолтой эрс шийдэмгий тэмцэж Бээжингээ утаанаас салгасан. Хойд хэсгийн хотуудад өвлийн улиралд нүүрс их хэрэглэдэг хүнд үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр зогсоодог нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлдөг гэж үзжээ. Харин Энэтхэг улсад агаарын бохирдлын гол эх үүсвэр нь орон гэргүй ядуучууд гэнэ. Гэвч энэ улс агаарын бохирдолтой тодорхой хэмжээнд тэмцэж, иргэддээ наад захын шаардлага тавьж, заавар, зөвлөгөө өгдөг ажээ. Харин манай улсад иргэдээ агаарын бохирдлоос хамгаалах, сэргийлэх талаар төр засаг хэрхэн ханддаг билээ. Ямар боловч гэр хорооллыг орон сууцжуулах, дулаалгатай болгох, зуух тараах зэрэг арга хэмжээ авдаг. Яг иргэдэд хандсан зөвлөгөө, заавар юу байдаг бол. Жишээ дурдахын өмнө Олон улсын байгууллагаас манай улс агаарын чанараар ямар үнэлгээ авсан мэдээллээс товчлон хүргэж байна.
Агаарын чанарын үзүүлэлтээр 189 орноос 165-д жагсав
Жил бүр Дэлхийн 180 гаруй орны байгаль орчны үзүүлэлтийн индексийг гаргаж Дэлхийн эдийн засгийн форумын үеэр танилцуулдаг. 2016 оны индексээр манай улс дэлхийн 189 орноос 114 дүгээр жагсчээ. Монгол Улсын байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил 64.39 оноо авсан гэсэн үг. Ирак, Узбекстан улстай эн зэрэгцсэн үзүүлэлт аж. Уг индексийг хүний эрүүл мэнд, байгалийн эко системийн хамгаалал гэсэн хоёр чиглэл, 20 үзүүлэлтээр гаргадаг.
Манай улс судалгаанд хамрагдсан 189 орноос,айл өрхийн агаарын чанарын үзүүлэлтээр-165-д, айл өрхийн агаарын чанараар-134-д,нарийн ширхэгт тоосонцорын хэмжээгээр-23-т, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас давсан нарийн ширхэгт тоосонцорын хэмжээгээр-1-т, нарийн ширхэгт тоосонцорын давсан хэмжээгээр-1-т, хүн амыг ариун цэврийн байгууламжаар хангасан үзүүлэлтээр-182-д , ундны усны чанар хүртээмжээр-152-д, нүүрс хийн нягтралаар-65-д, бохир ус цэвэрлэх байгууламжийн үзүүлэлтээр-95-д , цаг, уур, эрчим хүчний ангилалаар-16-д жагсчээ. Энэ бүхнээс харахад тийм сайн үзүүлэлт ажиглагдахгүй байна. Ингээд БНХАУ, Энэтхэг, Монгол гурван улс утаа, агаарын бохирдлоос иргэдээ хэрхэн хамгаалж байгаа талаар хүргэе.
Хятадад агаарын бохирдлоос хэрхэн сэргийлж байна вэ?
БНХАУ 2006 оноос хойд хэсгийнхээ Бээжин зэрэг том хотын агаарын бохирдолтой тэмцэж эхэлсэн. Агаарын бохирдол улаан хөшигт хүрэх үед автомашины хөдөлгөөнийг хязгаарлах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авна. Эл арга хэмжээнд ард түмэн нь дассан.
Агаарын бохирдол ихтэй хотын иргэд өглөө сэрэнгүүтээ гадаа агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг гар утаснаасаа харж мэддэг.
Агаарын чанарын үзүүлэлтээсхамаарч хүүхдээ салхинд гаргах уу, амны хаалт зүүлгэх үү, гэртээ агаар шүүгчээ ажиллах эсэхээ шийднэ. Байшин, барилгууд агаар шүүгчтэй байх нь тогтсон стандарт жишиг болжээ. Амны хаалт агаарын бохирдлоос хамгаалах түгээмэл арга. Хятадад хүнээр зогсохгүй тэжээвэр амьтдыг агаарын бохирдол, нарийн тоосонцороос хамгаалах амны хаалт зүүлгэдэг аж. Түүнчлэн автомашинд утаа нэвтрүүлдэггүй цонх хийж, машины доторх утааг шүршдэг 5000 ам.долларын үнэ бүхий усан буу худалдаанд гарчээ. Мөн тасалгаан дахь агаарыг цэвэршүүлдэг хүж хэрэглэдэг. Канадад савласан цэвэр агаарыг 2014 оноос 16 доллараар худалдаж эхэлсэн. Монгол, Энэтхэг улстай харьцуулахад БНХАУ-ын агаарын бохирдол, утаатай тэмцэх аргууд нь материаллаг өндөр үнэтэй байгаа нь харагдана.
Энэтхэгт агаарын бохирдлоос иргэдээ хэрхэн хамгаалж байна вэ?
Дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлэгч Энэтхэгт иргэдээ агаарын бохирдлоос хэрхэн хамгаалдаг талаар хүргэж байна. Өрөө, тасалгаандаа агаар шүүгчийг заавал суурилуулсан байх ёстой.Үнэргүй, утаагүй лаа, ургамлын охьны тос хэрэглэхийг зөвлөдөг байна.
Зөгийн лаваар хийсэн лаа тоосны харшилыг намжаадаг төдийгүй асаалттай үедээ ч унтраасан нөхцөлд ч өрөөний агаарыг цэвэршүүлдэг ажээ. Ганга өвс, жүрж, цайны навч зэрэг ургамлын охь, тосны үнэрийг олон төрлийн мөөгөнцөрийн вирус ч тэсвэрлэдэггүйг эрдэмтэд нь тогтоосон байна. Түүнчлэн гүнзгий амьсгаа авдаг иогийн дасгалыг өдөр бүр 30 минут хийхийг эмч нар нь зөвлөдөг гэнэ. Ургамлын гаралтай цай уухад уушгинд хурсан хорт утааг ууршуулдаг гэнэ. Хамгийн түгээмэл арга нь амны хаалт зүүх ажээ. Энэтхэгчүүд агаарын бохирдлыг бууруулахын тулд автомашины хөдөлгөөний хязгаарлах, томоохон цахилгаан станцуудын үйл ажиллагааг зогсоох зэрэг арга хэмжээг ч авч байна. Энэтхэгийн агаарын бохирдлыг автомашины утаа, нүүрсний хэрэглээ, газар тариаланд гарсан гал, түймэр, ядуусын түлсэн галын утаанаас үүдэлтэй гэж үздэг байна.
Монголд агаарын бохирдлоос хэрхэн сэргийлдэг вэ?
Монголд агаарын бохирдлыг бууруулахад сүүлийн 10 жилд улс, нийслэлийн төсөв Олон улсын байгууллагаас нийт 207 тэрбум төгрөгийг утаагүй түлш, зуух, гэрийн давхарга зэрэг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй.
Одоо ч утаатай тэмцсээр. Хамгийн сонгодог арга гэр хороолллыг бүрэн орон сууцжуулах боловч энэ хүртэл маш их хөрөнгө, бараг 20-30 жилийн хугацаа шаардагдана. Хамгийн сүүлд иргэдийг амны хаалт зүүж хэвших, сургууль, цэцэрлэгийн орчинд агаар цэвэршүүлэгч байршуулах зэргээр арга хэмжээ авч эхлээд байна. Биднийг ийнхүү мунгинасаар байтал Бээжин утаанаасаа салав.
Агаарын бохирдол, утаанаас хэрхэг сэргийлэх талаар мэргэжилтнүүд гэр орноо тоос сорогчоор байнга цэвэрлэж хэвших. Тоглоомон даавуун эдлэлийг угааж цэвэрлэх, бага насны хүүхдийг утаа ихтэй өглөө, оройд гадуур гаргахгүй байх, хооолой, амаа уураар утаж, давстай бүлээн усаар зайлах. “Омега-3”-аар баялаг хүнс, ногоо навчлаг ургамал хүнсэндээ хэрэглэх. Цагаан гаа, гааны навчийг тогтмол хэрэглэж хэвшихийг зөвлөж байна. Түүнээс бус утаатай, агаарын бохирдолтой тэмцээд гарсан бодит үр дүн алга.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 5 )
Асуудлыг хэрхэн шийдсэн талаар юу ч үгүй ийм хоосон мэдээ хэнд хэрэгтэй юм бэ. Яг л утаанд маск зүү гэдэг шиг. Бид аливааг шүүмжилж л чадахаас биш юуг хийхийг ярьдаг гэж үү. Ийм байхад бидний сонгосон улсууд юм хийнэ гэж найдах хэрэг бий юу
Утаагүй зуух гэвэл гал түлдэггүй зуухны яндангаас утаа гарахгүй шүү дээ.Мөн ч ард түмнээр тоглоом хийж хуурч татварын мөнгийг тэрбумаар нь халааслаад сурсан этгээдүүдийг хараал идэг.
Өмнөх засгийн үед утааг бууруулна гэж ард түмнийг хуурч авсан мөнгийг холбогдох этгээдүүдээр төлүүлэх хэрэгтэй.
Утаа байтгуай авилгачидаасаа салчихсан их гүрэнтэй хулгай луйвар авилга нүүрлэсэн эрлийзүүдийн монголоо жишээд хэрэгүй
тэгнэ ш дээ манай хэдэн Дарга Сайд нэртэй хэдэн нөхдүүд Утаагүй Зуух ч гэх шиг яаж энэ Утааг далимдуулаад хэдэн төг унагаахаа л бодохоос сэтгэл байхгүй юм чинь