Шатахуун импортлогчид Засгийн газрыг дарамталж, ард түмнийг басамжилсан нь

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 24

Zindaa.mn сайт “Дуулиан” булангийнхээ ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаа иргэдийг бухимдуулж байгаа шатахууны хомсдол, үнийн талаар онцолж байна.

  Бусад импортлогч байдаг ч ШТС-ын газар олддоггүй юу?

Манай улсын хувьд шатахуун стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог учраас шатахуун импортлогчид багадаа сарын нөөц шатахуунтай байх үүрэг хүлээдэг байна. Гэтэл гол импортлогчид ямар учраас энэ үүргээ умартаж шатахууны зохиомол хомсдол үүсгэв. Янз бүрээр таамаглаж байгаа. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн, ОХУ экспортныхоо үнийг нэмсэн, Монгол Улс Онцгой албан татвараа нэмэгдүүлсэн, улстөрийн намуудын нэр бүхий хүмүүс зориуд ийм акц зохион байгуулсан гэх мэтээр хардлага, сэрдлэгэ үргэлжилнэ. Манай улсад шатахуун импортлох эрхтэй 86 аж ахуйн нэгж, иргэн байдгаас “монополь” байдал тогтоосон нь 20 орчим импортлогч бий гэдгийг хэн бүхэн мэднэ.

Хуулиар Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, иргэн  шатахуун импортлох боломжтой. Эрх авсан бүх байгууллага яагаад жигд боруулж чадахгүй байна вэ. Шалтгааныг нь тэдгээр байгууллагад Улаанбаатар хотод гэхэд шатахуун борлуулах ашигтай байрлал, газар олддоггүй. Хамгийн ашигтай байршлуудыг гол импортлогчид авсан гэдэг тайлбар, хардлага дагалдаж яваа нь оргүй зүйл биш байж ч болох юм.

Шатахуун импортлогчид улстөрийн бүлэглэлтэй үгссэн үү?

Тийм гэж олон хүн хэлж мэднэ.  Гол импортлогчдын  цаана УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд байсан, байгаа эрхмүүдийн нэр нэг биш удаа дуулддаг. Монголын нефть, шатахууны салбарын хамгийн том тоглогч НИК, Петровисын эзэн Ж.Оюунгэрэл. Оффшорт их  хэмжээний мөнгөтэй эл  байгууллагын эзэн эмэгтэйд  МАН-ын нөлөө бүхий эрхмүүд улстөрийн дэмжлэг үзүүлдэг гэдэг. Ц.Анандбазараар овоглодон “Сод Монгол”, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн “Тэс петролиум”. АН-ын  лидерүүдийн нэг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүүгийн Шунхлай, АН-ын угшилтай Б.Шинэбаатар гэгч  тусгай эрхээ цуцлуулах дээрээ тулаад байгаа “Магнай Трейд”-ийн босс гэдэг. “М-Ойл”-ыг Р.Батбаяр гэгч үүсгэн байгуулсан.  

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сануулсаар байтал энэ компани шатахууны үнийг нэмсэн нь улстөр гэж хардагдана. Шатахуун импортлогчид салбаруудаа хүртэл хуваагаад хуваарилаад авчихсан бололтой юм билээ. “Сод Монгол” нисэхэд, Петровис Оюутолгойд гэх мэт. Эдгээр компаниас иргэдэд арай уян хандаад байгаа нь “М-Ойл”.

Засгийн газрыг огцруулах гэсэн АКЦ уу?

АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ыг тараана, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрыг оцгруулна, Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ хариуцлагагүй ажиллаж байна.Ерөнхийлөгч бүхнийг манлайлан ажиллах ёстой” хэмээн хөдөө, хотгүй  тал бүрт сэлэм эргүүлж явна.

Улстөрийн байдал тогтворгүй байгаа. АН-ын бүлгийнхэн яагаад Засгийн газрыг огцруулна гэж заналхийлээд байгаа вэ. Тэдний акц нь шатахуун импортлогчдоор дамжиж МАН доторх гомдогсдын бүлэглэлтэй хоршоод байна уу. Ингэж хардах шалтгаан бий. Ерөнхий сайд “…Нефтийн үнэ ханш өсөх хандлагатай байгаа. Засгийн газар 2017 оны аравдугаар сараас хойш нефтийн үнийг тодорхой хэмжээнд барьсан. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж эхэлсэн. Засгийн газраас бүх үнийг хатуу барьж зах зээлийн хууль дүрмийн эсрэг ажиллаж хуучин социализмын үе шиг махны үнэ, нефтийн үнэ, зэсийн үнийг хатуу тогтоож явна гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлье. Зах зээлийн зарчмын дагуу явна” гэж мэдэгдсэнтэй бараг зэрэгцээд  зарим импортлогч компанийн шатахууны үнэ  нэмэгдэж байлаа.  Шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрдгийг  АН, МАН-ын олон жил улстөрд байсан нөхөд мэдэхийн ихээр мэдэж байгаа. Тиймээс Ерөнхий сайдын хэлсэн үгэн дээр тоглолт хийж, шатахуун импортлогчдоор дамжуулж эдийн засагт, нийгэмд итгэлийн ногоон гэрэл асаагаад байгаа Хүрэлсүхийн Засгийн газрыг  ганхуулах гэсэн санаа байж болох уу.

Импортлогчид ямар байр суурь илэрхийлж  байгаа вэ?  

Тэдний байр суурь тодорхой. 2017 оны долоо, наймдугаар сараас эхэлж дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөөд байгаа учраас шатахууныхаа үнийг нэмэх шаардлага, хүсэлтийг Засгийн газарт хоёр удаа хүргүүлсэн. Засгийн газар Онцгой албан татвар нэмлээ. Үүнийгээ Олон улсын валютын сангийн шаардлага гэж тайлбарладаг. Уул, уурхай,хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан үнийн Зөвлөл хуралдахад шатахууны үнийг тогтвортой байлгана гэж гарангуутаа “АИ-80”, “АИ-92” шатахуунаа  нөөцөлсөн нэрээр “нууцалж”, “АИ-95”, “Нано” бензинээ 2000 гаруй  төгрөгөөр худалдаж, шатахууны зохиомол хомсдол үүсгэлээ.

Дэлхийн зах дээр нефтийн үнэ буурахад импортлогчид сайн дураараа шатахууныхаа үнийг буулгасан нь хэзээ вэ. Уг нь Үнийн зөвлөл дээр “АИ-80”, “АИ-92” шатахууны үнийг нэмэхгүй гэсэн болохоос худалдахгүй гэж хурлын протоколд нь тэмдэглэгдээгүй байлтай. Зохиомол хомсдол үүсгэхэд бухимдсан иргэд Засгийн газрыг  эсэргүүцнэ. Ардтүмний эсэргүүцэлтэй тулгарсан Засгийн газар шатахууны үнийг нэмэхийг зөвшөөрнө, эсвэл Н.Алтанхуягийн Засгийн газраас 192 тэрбумыг авсан шиг хэдэн тэрбумаар нь мөнгө өгнө. Импортлогчид ингэж тооцоолсон уу?

Үнийн зөвлөл ямар алдаа гаргасан бэ?

Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав ахалдаг. Харин гишүүдэд нь, Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Татварын ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга оржээ.

Нөгөө талаас МҮЭХ-ны Ерөнхийлөгч, Монголын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны ерөнхийлөгч,  импортлогчдоос  “НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Магнай трейд” ХХК-ний гүйцэтгэх захирал, “Шунхлай” ХХК-ний гүйцэтгэх захирал, “М-Ойл” групп ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал  орсон байна. 

Хуралдсан шатахууны үнэ нэмэхгүй гэж мэдэгдсэн. Байдал хэдхэн цагийн дараа эсрэгээрээ эргэсэн. Үнийн зөвлөл импортлогчид шатахууны литр тутамд 100-200төгрөгийн алдагдал хүлээж байна гэдгийг хүлээн зөвшөөрснөөр алдаа гаргаж, импортлогчид оодорсон уу?

“АИ-95”, “АИ- 98”, “Евро-5” шатахууны үнэ нэмэгдсэнийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж Үнийн зөвлөл зөвлөмж гаргасан байна. Үнийн зөвлөл мөнө нь  хуралдаж, шатахуун импортлогч компаниуд апдагдалтай ажиллаж байгаа эсэх асуудлыг судлах Ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлтэд шатахуун импортлогчид алдагдалтай ажиллаж байгааг хүлээн зөвшөөрсөн байдаг.  Хэлэлцээрийн ширээний араас боссон импортлогчид гарч ирэнгүүтээ үнэ нэмэхгүй гэсэн АИ-80, АИ-92 шатахуунаа хомсдол оруулж, үнэ нэмэгдсэн “АИ-95” зэрэг шатахуунаа  жолооч, хэрэглэгчдэд хүчээр  шахаж байна. Үнэ нэмээгүй шатахуунаа худалд гэхээр Зөрчлийн тухай хуулиар том оврын машин өдрийн цагаар хотын төв замаар тээвэрлэлт хийх боломжгүй учраас хомсдол үүссэн гэчихлээ. Зөрчлийн тухай хууль үйлчилж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш яагаад хомсдол үүсээгүй өдий хүрсэн юм бэ.  Өмнө нь яагаад хомсдол үүсэхгүй.

МҮЭХ: Импортлогчид Засгийн газар, иргэдийг дарамталж байна

Нөгөө талд гуравдагч этгээд буюу Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо шатахууны үнийн нэмсэнтэй холбогдуулж байр сууриа илэрхийллээ. Энэ байгууллагыг хөдөлмөрчдийнхөө эрх ашгийг хамгаална биз, илүү дуугарлаа хэмээн өөнтөглөх нь байсан. Үнийн зөвлөлд төлөөлөл ордог, хурал дээр нь байсан учраас байр сууриа илэрхийлсэн бололтой юм.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Шатахуун импортлогчид зориуд шатахууны хомсдол үүсгэж Засгийн газар, ард түмнийг дарамталж байна. Хариуцлага тооцож арга хэмжээ авах ёстой”  гэх утга бүхий шаардлагыг Засгийн газарт хүргэж байгаагаа мэдэгдлээ.

Иргэд: Зохиомол хомсдол үүсгэлээ

Шатахуун түгээх станцуудад дугаарласан машины жолооч нар  багадаа 30-40 минут, цаашлаад 2-3 цаг  болж байгаагаа хэллээ. Арайхийж очихоор “АИ-92” дууссан, худалдахгүй байгаа, талонаар өгнө гэж түгээгч нь тулган шаардаж дахин дугаарлаж цаг алдахгүйн тулд 210 төгрөгөөр нэмэгдсэн “АИ-95” шатахууныг нь худалдаж авсан жолооч олон.  “АИ-92” шатахууны гол хэрэглэгч байгаль орчинд ээлтэй “эко” гэгддэг “приус” машины жолооч нар нэгдэж жагсаал, цуглаан зохион байгуулахаа мэдэгдэж, түүнд энгийн иргэд ч оролцохоо илэрхийлсээр байна. Иргэдийн айдас шатахууны өссөн үнэ буухад дагаж хөөрөгдсөн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буухгүй хэвээр үлддэгт оршиж байгаа юм.  

“Роснефть”-д итгэж болох уу?

Аргаа барсан иргэд ОХУ-аас Роснефтийн шатахуун түгээх станцуудыг оруулж ирээч гэсэн санал гаргаж байна. Энэ тухай яриа эртнийх. Ерөнхий сайд С.Баяр Роснефтийн 100 ширхэг шатахуун түгээх станцыг Монгол Улсад оруулж ирэх саналыг УИХ-д оруулсан удаатай. Гэвч УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Батж. Батбаяр нарын гишүүд эсэргүүцэж, тэгсхийгээд намжсан юм даг.

Энэ тухай яриа 10 жилийн дараа дахин амилж байна. Манай улс шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-аас Роснефтиэс голчлон авдаг. Хуулиаар жижиглэнгийн худалдаа явуулах нь хориотой учраас Роснефтийн салбар  оруулах боломж хаалттай. Оруулж ирлээ гэхэд ямархуу ааш, аяг гаргахыг мэдэхгүй. Ингэж хардах нэг шалтгаан нь Оросын хөрөнгө оруулалттай гэгддэг “Ай-Си-Ай-Си” компанийн шатахуун түгээх станц яг Монголын импортлогчдын нэгэн адил “АИ-92” шатахууныг  өгөхгүй “хомсдуулж” дараалал үүсгэж байсантай холбоотой юм.

ШӨХТГ: Шалгалтаар очсон байцаагчдыг оруулахгүй байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шатахууны дуулиантай холбоотойгоор хамгийн түрүүнд шалгалт хийж, хамгийн эхэнд Хэвлэлийн бага хурал  зарласан байгууллага юм. Гэхдээ ямар зөрчлүүд илэрснийг нэг бүрчлэн ил гаргаагүй. Хоёр удаа хэвлэлийн бага хурал хийхдээ зарим  шатахуун  түгээх станцууд үнэ нэмсэн талаар мэдэгдлээ.

Удаа дараалан зөрчил гаргасан “Магнай трейд”-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ байгууллага шалгахаас тусгай зөвшөөрөл цуцалдаг эрх байхгүй. Мөн  шалгалтаар очсон байцаагчдыг нь импортлогчид оруулахгүй үүдэн дээрээсээ буцаасан тухай мэдэгдэж байлаа. Шатахуун импортлогчдын өмнө Шударга өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газар ийнхүү хүчгүйдэв бололтой.

МҮХАҮТ: Үнийг чөлөөлөх ёстой

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав байр сууриа илэрхийлсэн. Энэ байгууллага бизнесийнх, үйлдвэрлэгчдээ дэмждэг учраас  худалдан авагчид, иргэдийн төлөө биш шатахуун  импортлогчдын талд  шийдвэр гаргах, дуугарах нь тодорхой.

Тус танхимын  Ерөнхийлөгч Б.Лхагважав “Засгийн газраас шатахууны үнийг хүчээр барьж ирсэн. Цаашид ингэх боломжгүй. Шатахууны үнийг зах зээлийн зарчмаар нь чөлөөтэй болгох ёстой. Чөлөөт өрсөлдөөнөөр нь шийдвэрлэгдэнэ” гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.

Засгийн газрын  байр суурь ямар байгаа вэ?

Засгийн газар иргэдийнхээ талд зогсохоос аргагүй учраас Олон улсын валютын сангийнхныг энэ сарын 25-ны  өдөр ирж, уулазлт хийхэд Онцгой албан татварыг бууруулах боломжийн талаар ярилцах чигтэй байгаа юм.

Гэтэл  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат: 2017 оны 10 дугаар сараас импортлогчид үнэ нэмэх санал тавьсан. Засгийн газраас татвараар зохицуулах боломжгүй болсон. Энэ салбарт үнийг хатуу бариад байх боломжгүй. Зах зээлийн горимоор нь явуулах ёстой” гэж хэлжээ.

Дэлхийн улс орнуудад шатахууны үнэ ямар байна вэ?

Дэлхийн улс орнуудад шатахууны жижиглэнгийн үнэ дунджаар 1.14 ам.доллар Монгол төгрөгөөр 2228 төгрөг байна. Дэлхийд шатахуун импортоор авдаг 140 орноос Монгол Улс жижиглэнгийн үнээрээ 31 дүгээр байрт жагсчээ. 

Хөрш орнуудад сүүлийн арван жилд БНХАУ-д шатахууны үнэ харьцангуй өндөр, дээд тал нь литр нь 1.3 ам доллар хүрсэн. 2014 оноос 1.1 амдоллар болж, хамгийн багадаа 0.6 ам.доллар хүрч буурсан ажээ. Хойд хөршид 2015-2015 онд 0.5 ам.доллар байсан бол аажмаар өссөөр литр нь 1.1 ам.доллар хүрсэн гэнэ. Манай улсын тухайд    2013, 2015 онд 30-110 төгрөгөөр буурч бол 2011-2012 онд литр тутамдаа 220-280 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Д.Дамдиндорж

Эх сурвалж: zindaa.mn

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.22.220) 2019 оны 01 сарын 13

Нефть импортлогч нар улам баяжих тусмаа царай алдаж бензинээч цэвэрээр нь зарахгүй бодис хольж зараад ард түмнээ шулахаасаа ичээч. Гадаадад нефтийн үнэ хямдарч байгааг хүн бүхэн мэднэ. Олигархжсан та нар Монголоо гэсэн өчүүхэнч сэтгэл алга. Мөнгө хөөсөн хогнууд болжээ. Та нар улсын хөрөнгийг муу аргаар авчихаад одоо ингэхээ боль. Төр засагтаа захирагд.

0  |  0
энхбат(150.129.140.249) 2018 оны 01 сарын 28

шатахууны ченжүүд ЗГыг яллаа, цаана нь дэмждэг улстөрчид баясцгааж байгаа. харин энэ тоглоомоос ард түмэн хохирч байна даа цаг зав, хөрөнгө мөнгө, итгэл найдвар гэх зэргээр.

0  |  0
Зочин(66.181.179.213) 2018 оны 01 сарын 25

оюунгэрэл содбилэг батхүү ананд шуналын туламууд татвараа 0000 болгоод үнээ нэмээд санасандаа хүрлээ олон зуун тэрбумыг нэхэж шантаажилж байгаад татвар өгөхгүй боллоо сайхан хор найруулж улсаа луйвардаж чадлаа үнээ нэмж ард олноо сайн мөлжиж улам их баяжиж баянаа барж чадахгүй явна хүн ганц л амьдарна ардаа ийм их хараалтай муу муухай шуламсууд болжээ

0  |  0
О(150.129.140.225) 2018 оны 01 сарын 25

Емхий ухдэлууд

0  |  0
молор(103.9.90.51) 2018 оны 01 сарын 25

Оросын саналыг хүлээж ав. Бензиний Тулам Оюунгэрэл, Анандбазар, Батхүү гэх мэтийн шуналтангуудын мөнгийн мөрөөдлийг АН ашиглаж ард түмэндээ дарамт авчирлаа. Үүнийг үнэнээр нь олонд хэлэх цаг нь болсон. Засгийн газраас давсан бүлэглэл үүсчихээд байна.

0  |  0
төрөө(103.87.255.66) 2018 оны 01 сарын 25

Энэ Оюунгэрэл авгай үр хүүхдийн хээ хэдэн үеээр хараагдаж амьдрахыг юман чинээ боддоггүй хүн үү бүрханы гэсгээл хүртээсэй баялаг бүтээгч ч биш юм байж хараал идэг

0  |  0
Төр (103.87.255.66) 2018 оны 01 сарын 25

А80,АЙ92 шатахууныг тэглэхдээ АЙ92 -г 1600 төгрөгнөөс дээш үнэ нэмэхгүй гэсэн нөхцөл тавихгүй үнэхээр ард иргэдээ гэсэн сэтгэлгүй хүнийг илтээр доромжлоод бн уу зах дэлгүүр сая бүгд үнээ нэмсэн одоо бүүлгахгүй шдээ тэр зөрүүнд нь төр яаж хариуцлага хүлээх юм бэ

0  |  0
tur(103.87.255.66) 2018 оны 01 сарын 25

Ард түмний төлөх татварыг нэмчээд аж ахуйн нэгжийнхийг тэглэнэ гэдэг естой өдөж байгаа хэрэг үү ард түмэн эргүүлээд хариу өгөх цаг нь болжээ тэгвэл

0  |  0
ии(150.129.142.10) 2018 оны 01 сарын 25

Ард тумнийг уурлуулж байгаад ухдэл болов доо

0  |  0
Ард(66.181.187.12) 2018 оны 01 сарын 25

УИХ ,ЗГ шатхууны үнэ нэмэгдэхэд барааны үнэ нэмэгддэг,амжиргааны зардал өсхийг тооцож үздэггүй юм уу? 1 сар ч хүрэхгүй настай хууль баталж ард түмнээр тоглохоо хэзээ болох вэ

0  |  0
Зочин(66.181.176.184) 2018 оны 01 сарын 24

Их өөрсдийгөө бодвол ард түмэн шата хуудсыг авахгүй байж болно биздээрх. Тойроод аваад байхад хэдэн сар жилээр ажиллахгүй байх вэ гэдэг ээ мэдэж байгаа биз дээ. Лаларуудаа...

0  |  0
Zochin(202.9.43.176) 2018 оны 01 сарын 24

orosoos shatahuun avch irj une nemj zarj edgeer humuusiin ger bul jil ireh tusam hurungjuud ard tumen hudaldan avch ulam yduuraad zasag tur gej bna uu er ni

0  |  0
зочин(202.179.24.170) 2018 оны 01 сарын 24

энэ дөрөв уйвайгүй Шуналаасаа болж Ард иргэдийн Зэвүүцэл дургүйцлийг дээд зэрэгт хүргэж Иргэд олон түмний Уур хилэнг төрүүлж Өргөн хэрэглээний Барааны үнийг өсгөлөө Инээх нэг өдөр байхад та дөрөвт Уйлах өдөр ирнээ юм үргэлж сайхнаараа байдаггүй юм шүү

0  |  0
Ядарсан иргэн(122.201.22.133) 2018 оны 01 сарын 24

Колонкуудыг ШАТААЯ.Тэгээд явган явцгаая.

0  |  0
Зочин(43.228.129.65) 2018 оны 01 сарын 24

Цөмийг нь нам буудахсан, өмхий лалруудыг!

0  |  0
Зочин(49.0.171.41) 2018 оны 01 сарын 24

Иргэд бухимдуулсанаас Шатахуун импортлогч эздийн эсрэг АРД ТҮМЭН БОСВОЛ ТҮҮНЭЭС ҮҮДН ГАРАХ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХ БОЛНО ШҮҮ. Та нараас болж авдаг цалин маань төлбөрийн чадваргүй, идэх хүнс хоол маань үнэ нэмэгдэж байна. Ард түмнийг өдөөд байвал 7-1 болгож чадна байх шүү.

0  |  0
zzzzz(103.26.195.59) 2018 оны 01 сарын 24

KHARAAL IDSEN LALARUUD . KHURDAN NUGUU GAZAR RUUGAA TONILOOSOY

0  |  0
Бөгс долоогч оо гэж(202.72.245.198) 2018 оны 01 сарын 24

ЭДНИЙ МӨНГӨӨР УИХ Д ОРЖ САЙД БОЛСОН ХҮМҮҮС ЭЗДИЙНХЭЭ ЭСРЭГ ЮУ ГЭХ ВЭ ДЭЭ

0  |  0
ШАГЧИН(43.228.131.229) 2018 оны 01 сарын 24

Оюунгэрэл авгай Жаргалсайхан шиг ноолууран бүтээгдэхүүн,Түмэнгэрэл шиг талх үйлдвэрлэж Чинбат шиг тариа тарьж ногоо ургуулсан уу???Хэзээ ч үгүй ш дээ энэ хүн бол цаашаа сэтгэлтэй зүгээр л хүний хийж бүтээснийг үнэ нэмж зардаг шагчин авгай ш дээ.

0  |  0
irgen(43.228.128.195) 2018 оны 01 сарын 24

Авсандаа аваад орох биш дээ Эдгээр баячуул ард олноо үнэн дорд үзэж байна даа Гадуур А-80 аа 95 болгон зараад байгаа бололтой машин доголдоод анхаауулах гэрэл асаад байна хамгийн өөдгүй үхдлүүд чинь энэ нефтчин гарууд бололтой

0  |  0
зочин(202.179.24.170) 2018 оны 01 сарын 24

энэ дөрөв Шатахууны Үнээ хөөрөгдөж Өргөн хэрэглээний барааны Үнэ өсгөсөн нь өөрсдийгөө Ард иргэдэд улам муухайгаар харагдуулж өөрсдийгөө Ардын дайсан болгож Нэр хүндээ улам унагалаа Феодолууд аа Бурхан Та нарыг заавал Цээрлүүлэнэ Та нар энэнийхээ Горыг хэт Хатуу амсана даа

0  |  0
bat(202.21.106.168) 2018 оны 01 сарын 24

Тэртэй тэргүй оросоос авдаг юм . Ченжээр дамжихгүй шууд хэрэглэгчдэд хүрэх болохоор аргаар барсандаа л Роснефтийг оруулбал зүгээр юм даа гэж иргэд хүсэж байгаа. Нефть импортлогч ченжүүд ард түмнээ дэндүү л доромжилж басамжлаад байна уу даа .

0  |  0
Top