Сангийн сайд асан С.Баярцогт урьдчилан саатуулах 461 дүгээр ангид хоригдоод 45 хоногийн нүүр үзэж байна. 30 хоног хоригдсон С.Баярцогтыг Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцээд тавдугаар сарын 1-нээс дахин 15 хоног саатуулахаар болсон. Эндээс харахад С.Баярцогтыг хорих хугацааг дахин сунгахгүй ч байж мэдэх.
Түүнийг хорих хугацааг сунгах эсэхийг шүүх хурал цаг гаруй хугацаанд үргэлжилсэн. Прокурор С.Баярцогтыг “Дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл байгаа” гэсэн байдаг. Дахин хэрэг үйлдэх үү, эд мөрийн баримт устгаж магадгүй гэж хардсан уу. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шүүх гадуур байцаах, хилээр гарахыг хориглох шийдвэр гаргасныг прокурор эсэргүүцсэн. Ингэснээр Ерөнхий сайд асан нөхөд маань дахин сар саатуулагдахаар болсон юм. Тэднийг бодоход 15 хоногийн дутуу саатуулагдана. Түүнийг Оюутолгойн төсөлтэй холбогдох гэрээ бусад эрх зүй баримтыг батлах үед эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, мөн илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн буруутгаж энэ сарын 1-нд баривчлаад байсан билээ. Үүнээс өмнө С.Баярцогт Швейцарь дахь хувийн болон компанийнхаа дансаар 1.836.851 евро, 161.693 америк долларыг оруулж, бусдад шилжүүлсэн тухай мэдээлэл цацагдсан. Өөрөө ч тайлбар өгсөн. Сүүлдээ хууль хяналтынхан “Рио-Тинто”-той холбоотойгоор 10 сая долларын авлига авсан байж болзошгүй гэж шалгахаар болсон юм. Гэвч зүйл анги нь тодорхой биш явсан гэмээр. Ямартаа ч Сангийн сайд асныг саатуулахаар сунгасан хоног дуусч байна. Уг нь, өнөөдөр. Гэхдээ хуулийн дагуу нарийн тооцохоор хугацаа маргааш ч дуусч магадгүй ажээ. Өмгөөлөгч нь ийм тайлбар өгсөн.
Г.Орхон: Дахин гэмт хэрэг үйлдэх нь гээд байдаг
Түүний өмгөөлөгч Г.Орхон ямар тайлбар өгөв. Тэрбээр, Энэ хэргийн талаар олон нийт мэдэх хэрэгтэй. С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг боловсруулах, байгуулах ажлын хэсгийн дэд ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан уу, буруу зүйл хийсэн үү гэдгийг шалгаж байгаа.
Прокуророос ирсэн яллагдагчаар татсан тогтоол дээр "Та нар Аж ахуй нэгжийн тухай хуулийн 17.2.8 дахь “Гадаад улсын төлөөлөгчийн газраас орлогоо шилжүүлбэл 20 хувийн татвар суутгана” гэдэг заалтыг Оюутолгойн гэрээний 2.7-д оруулаагүй байна. Тогтворжуулаагүй учраас энэ татварыг авах боломжийг хязгаарласан” гэж буруутгасан. Мөн “Дахин гэмт хэрэг үйлдэх гээд байна” гэдэг. Есөн жилийн өмнө байгуулсан гэрээтэй холбоотойгоор эдгээр хүмүүс ямар гэмт хэрэг үйлдэх гээд байгаа юм бэ” хэмээн асууж байлаа.
С.Баярцогт: Оюутолгойн гэрээг зориглоод хийх хүн байгаагүй
Ерөнхий сайд асан С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулахад Засгийн газрыг толгойлж байсан учраас хариуцлага үүрнэ. Алдаа, онооны алин дээр ч. Харин С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар гэрээ байгуулахад гарын үсэг зурсан. Гардан гүйцэтгэсэн гэсэн үг. С.Баярцогт саатуулагдахаас өмнө Хэвлэлийн бага хурал зарласан.
Тэрбээр, “Оюутолгойн гэрээг байгуулах, зориглоод хийх хүн олдоогүй. 4-5 Засгийн газар, гурван УИХ-ыг дамжсан гэрээ шүү дээ” гэж ярьсан юм. Оюутолгойн гэрээнд буруутгагдсан Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар хууль хяналтынхнаас зугтааж, хил, гаалиар гараагүй. Зангиагаа зүүгээд АТГ-т очсон. Цаагуураа, шалгуулаад үнэн, худлыг тодорхой болгуулах хэрэгтэй гэж үзсэн байж болох. Одоо С.Баярцогтыг “Гэмт хэрэг үйлдэх гээд байна” хэмээн үргэлжлүүлэн хорих уу, гадуур батлан даалтад байцааж, хилээр гарахад хориг тавих уу гэдгийг шийдвэрлэнэ. Харин өнөөдөр үү, маргааш уу. Зарим Ерөнхий сайд шиг өвдөөгүй, бас захидал бичээгүй 45 хоног саатуулагдаж буй Сангийн сайд асан С.Баярцогтыг суллах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 29 )
ta nar mongoloo ur utnuus gargsan hvniig yaj yargalj tamallaa .harin esregeeree , ulsaan zarj hamag baidgiini tculmuj hezee darj chadah ni ergelzeetei asar ih mungnuu urund jibvvlsen etgeedvvdiig zvgeer gargah yum bol shuud zevseglen boson shvvv
ingeed gargah baisan bol iund horio ve? buruutaig ni medej horison uu? buruuguig ni medeed sullah gej bn uu? toriig archaaguituulsen amigui albatuudaa
Асуудлын шийдээгүй байж юу яриад бнаа аан.Эхлээд хууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгийн улсын орлого болго.Дараа нь хариуцлага тооцож байж шийдэх ёстой шүү.Бусад хамсаатан нөхдүүдийг нь барьж хариуцлага тооц.Тэгж байж нэг юм сална шүү
nasaar n hori
Хайран залуу
одоо яая гэхэв, Мэдлэг мэргэжилээ Буруу зүйлд ашиглаж, СБаяр, ЦЭлбэгдорж хоёртой нийлснээс л болж Буруу замаар орж Будаа тээлээ шүү дээ,
OT n gereeg zorigloj hiih hun baigaagui gej yu yariad bainaa MUISn bagsh Avirmed bolon Bold, Ganbaatar gd mash olon hun ashiggui geree bolj bna vej sanuulsaar, yarisaar baital Bayartsogt gereeg uzeglesen ni Ashig sonirholin shinjtei baisan gedeg ni haragdaj bna haragdaj bna.
Alivaa hunii sanal sanaachilga dotor tuhain hunii huviin erkh ashig huugdaj baidag gedeg ugiig Deerkhi ner bukhii erhemuuded neg helchihei
har mass-iin tarhi tolgoi ugaadag nohduud haraahaar irlee
har mass-iin tarhi tolgoi ugaadag nohduud haraahaar irlee
har mass-iin tarhi tolgoi ugaadag nohduud haraahaar irlee
har mass-iin tarhi tolgoi ugaadag nohduud haraahaar irlee
har mass-iin tarhi tolgoi ugaadag nohduud haraahaar irlee
har mass-iin tarhi tolgoi ugaadag nohduud haraahaar irlee
har mass-iin tarhi tolgoi ugaadag nohduud haraahaar irlee
ЭНЭ ”ХУЖАА” нөхөрийг бүх насаар нь ХАТУУ ДЭГЛЭМТЭЙ шоронд бүх насаар нь ХАТААХ ХЭРЭГТЭЙ.. ӨӨР ЗАМ, ГАРЦ БАЙХГҮЙ...
офшортоо мөнгө хийгээгүй бол ийм асуудал болохгүй байсан.анх уос төрд орохдоо ухаалаг яриа нь хүртэл эх ороныхоо төлөө вм хийх залуу байна гэж харж байлаа.улс төрд жаахан удаад ирэхээр санаа өөр болж мөнгө өөр болгож гэж бодоход хүрлээ.өөрөө унасан хүүхэд уйлахгүй гэлэг шиг ахиад улс төрд ороход сайхан хүлээж авахгүй болтлоо нэр хүндээ алдлаа да.уул нь олонжил улс төрд явах залуу байлаа.ёр нь оюу толгойн гэрээг анх хийсэн мундаг гэх юм.эх орондоо ашиггүй эх орноо хөгжүүлж тэд нараас 51 хуьиа аваад явж чадахгүй юм бол гадны хөрөнгө оружлалтаар яах вм.зүгээр энгийн ойлголтоор ийм харагдаж байна.
ажлын хэсгийн ахлагчийн заавраар хийнэ дээ..энэ жаахан улс төр ороод байна уу даа.дээр нь дахиад ерөнхий сайд байна.
УИХ-аар яриад ЗГ дээр шийдсэн асуудал ажлын хэсгийн ахлагч зоригт нь хахууль аваагүй байхад дэд ахлагч нь хахууль аваад гэрээг нөгөө талд ашигтай болгочих уу. Ийм том гэрээ 1, 2 хүний саналаар явж болох уу. Хэзээ нэг цагт энэ улсуудад алтаар хөшөө босгоно гэдэгт би эргэлздэггүй
Баярцогт Засгийн газар, УИХ -ийн заалтаас зөрж өөрөө дур мэдэн гэрээ хийж Рио Тинтод ашигтай, Монгол улсыг хохироосон. 20 000 хувьсагч гэж хүмүүст худал хэлсэн нь мөн түүний залилангийн нэг нотолгоо. Ард түмнээ залилж өөртөө авилгал авч Швейцарийн банкинд нуусан хүн шоронд олон жил суух ёстой. Одоо гаргавал наадах чинь нотлох баримтуудаа устгахаас аваад гэрчүүдээ нухаж ч мэднэ. Аюултай рецидивист болчихсон байгаа. Битгий гарга. Хэрэв хил дамнан Хятад руу зугтаж алга болбол энэ өмгөөлөгч, батлан даагч нар нь толгойгоороо хариуцах юм уу?
Алдаа гаргаж авилга авсан уу гэвэл авсан гэнэт баяжвал гэдэсэнд халгаатай гэдэг хулгайлж авсан хөрөнгөө буцааж өгөөд сэтгэл амар ялаа эдлэх хэрэгтэй шүү
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ЖАНЦАН ХУГАЦАА НЬ ДУУСААД АЛЬ ХЭДИЙН НЭГ ЖИЛ БОЛООД БАЙХАД ЯАГААД СУУДЛААСАА ХӨНДИЙРӨХНГҮЙ ХЭН Ч ҮҮНИЙГ СӨХӨХГҮЙ БАЙНА. ЭНЭ ӨВГӨН АЖЛАА ЯАГАД ӨГӨХГҮЙ БАЙНА ХЭНИЙГ ХАМГААЛЖ СУУГААДЛ БАЙНА ХУРЦ, ЭЛБЭГДОРЖ НАРЫН АРЫН ХАМГААЛАЛТ ГЭЖ ДАМ ЯРИА СОНСОЖ БАЙСАН ЭНЭ ҮНЭН ҮҮ ЭХ ДЭЭДЭСД ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ ЮМУУ
Баярцогтыг гэмт хэрэг хийсэн гэдэгт би итгэддэггүй. Гэрээ хийхэд санамсаргүй алдаа гаргасаныг үгүйгэхгүй. Түүнийг маш муухайгаар бичдэг болсон, би зөв хүн гэдэгт итгэлтэй байдаг.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ЖАНЦАН ХУГАЦАА НЬ ДУУСААД АЛЬ ХЭДИЙН НЭГ ЖИЛ БОЛООД БАЙХАД ЯАГААД СУУДЛААСАА ХӨНДИЙРӨХНГҮЙ ХЭН Ч ҮҮНИЙГ СӨХӨХГҮЙ БАЙНА. ЭНЭ ӨВГӨН АЖЛАА ЯАГАД ӨГӨХГҮЙ БАЙНА ХЭНИЙГ ХАМГААЛЖ СУУГААДЛ БАЙНА ХУРЦ, ЭЛБЭГДОРЖ НАРЫН АРЫН ХАМГААЛАЛТ ГЭЖ ДАМ ЯРИА СОНСОЖ БАЙСАН ЭНЭ ҮНЭН ҮҮ ЭХ ДЭЭДЭСД ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ ЮМУУ