Монголд болох тэмцээнд хоёр Солонгосын баг нэг далбаан дор оролцоно

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 07

Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд /2018.5.9-10/ Улаанбаатар хотноо Спортын төв ордонд болно. Тус тэмцээнд хоёр Солонгосын тамирчид нэг далбаан дор оролцохоор болжээ. Мөн тэмцээний үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр Солонгосын Жүдо бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзахаар төлөвлөж байгаа аж. 

Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг гэсэн 8 орны баг тамирчид тэмцээнд оролцох мэдүүлгээ ирүүлсэн байна. Ингэснээр Монголд ирэх тамирчин, хүндэт зочид, албаны хүмүүс нийлээд 200 гаруй зочид ирэхээр болжээ.

А.Түвшин

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 06 сарын 07

ovoodoo

0  |  0
эт(104.247.134.197) 2018 оны 06 сарын 07

6-р сарын 9-өөс биү үү

0  |  0
Top