“Жи-Тайм”-ын Ж.Маратыг олон улсад эрэн сурвалжилж эхэлжээ, олддог болов уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 06

Манай улсад луйврын пирамид сүлжээ дэлгэрэх шинжтэй болсоны тод жишээ нь “Жи Тайм” юм. Казахстан улсын иргэн  Ж.Марат гэгч “Жи Тайм" луйврын сүлжээг эхнэр болон ойрынхоо хүмүүстэй хамтран ажиллуулж, гэнэн Монголчуудын мөнгийг хуу хамах дөхсөн юм.  40 шахам мянган иргэнийг зургаан тэрбум төгрөгөөр хохироосон  Ж.Маратыг Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хил давах гэж байхад нь албаныхан саатуулсан. . Цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж, иргэдийг луйвардсан этгээд нутаг уруугаа одох гэсэн оролдлогыг  ийнхүү таслан зогсоов. Улмаар   “Жи-Тайм” сүлжээний хохирогч нарыг  цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг, гомдол, саналаа ирүүлэхийг зарлаж ажлыг нэлээд шуурхай эхэлсэн.

Ж.Марат эхнэр болон ойр дотны зарим хамтрагчаа хил давуулж амжсан байсан гэдэг.  Гэтэл сүүлийн өдрүүдэд Ж.Маратыг цагдаагийн байгууллага олон улсын цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж эхэлсэн тухай мэдээлэл тархах болов. Олон арван монгол иргэнийг хохироосон сүлжээний бизнесийн луйварчин гэх этгээд яагаад Монгол Улсын хилийг даваад цагдаагийнхны гараас мултарч одов. УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн  хавар байнгын хорооны хуралдааны үеэр “Монголын олон иргэнийг сүлжээний бизнесээр залилсан гадаадын иргэн хил давсан гэдэг үнэн үү” хэмээн асууж байсан нь нэг жишээ, баримт. Маратыг Монголоос зугтаасны.  УИХ-ын гишүүн  мэдээлэлд хамгийн ойр байдаг. Бас үнэн бодит мэдээлэлтэй байх давуу талтай,  тийм ч эрх мэдэлтэй. 

 Л.Болд гишүүн Ж.Маратын тухай ярьсан бололтой.  Гадаадын иргэн яагаад хил давсан бэ. Түүнд манай улсын зарим өндөр албан тушаалтнууд “авлига авч” хил давуулсан тухай хардлага, "бор шувуу" нисэлдэж байна.  Манайд ийм явдал өмнө гарч л байсан. Ерөнхийлөгч байхдаа Ц.Элбэгдорж АНУ-ын хоёр иргэнд өршөөл үзүүлэн сулласан удаатай. Сайшаалтай нь тэд нар нь улсад учруулсан хохирлыг барагдуулсан гэдэг.  Цагдаагийн байгууллагаас “Жи тайм" корпорцийн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон. Түүнийг саатуулах явцад хилийн хориг тавиагүй байсан бололтой. Үүнийг нь далимдуулж мөнгөнд дуртай эрх мэдэлтнийг Ж.Марат авлигадсан тухай яригдсаар. "Жи-Тайм" сүлжээнд эмч,багш, төрийн албан хаагчид, тэтгэврийн хөгшид гээд өртөөгүй давхарга бараг байхгүй. Албан байгууллагаараа пирамид луйврын сүлжээнд элсээд хохирогч болсон тохиолдол олон байна.   "Цаашид энэ сүлжээнд итгэж олохгүй, угаасаа үргэлжлэх ямар ч боломж байхгүй шүү” гэдгийг ард иргэдэд анхааруулаад байхад бусдад “Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Одоо “Жи Тайм”-аар биш Сургалтын бизнес хэлбэрээр үйл ажиллагаа явж мөнгөө өсгөж арвижуулж авах боломжтой” хэмээн бусдын тархийг угаагчид  гарч байсан.  Ж.Маратыг саатуулахад хэсэг бүлэг хүн Хэвлэлийн бага хурал зарлаж, цагдаагийнхан санаатайгаар бидний үйл ажиллагааг саарууллаа. Хэвийн ажиллаж байгаа” гэх зэргээр эсэргүүцэн мэдээлэл хийж байв.  Эхлээд элссэн хэдхэн хүн мөнгө авч дагаж пирамид сүлжээнд орсон дийлэнх иргэн хохирогч болоод үлддэг. Энэ бол зөвхөн "Жи-Тайм" бус бусад сүлжээний бизнесийн луйврын нийтлэг төрх. Сүлжээний бизнесээр  луйвар хийж байгааг мэдсээр, хэлсээр байхад мөнгөө барьж очоод өгдөг. Ахан дүүс, аав, ээж, эмээ, өвөөгийнхөө тэтгэврийг зээлээд аваачаад өгч орхидог Монголчуудын богино хугацаанд ажил хийхгүйгээр их мөнгөтэй болох гэсэн шуналын хүсэл нь өөрсдийгөө ийнхүү  хохироосоор.  "Жи-Тайм" сүлжээнд элсэгчдийн  дунд багш нар жин дарахуйц байсан гэх.

 

Ямартаа ч Ж.Марат гэгч “Жи-Тайм” компанидаа холбогдох байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваад тогтохгүй Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев, тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэрийг хүртэл бизнестээ хавчуулаад амжсан ихээхэн зальтай этгээд. Иргэдээс 400 мянган төгрөгөөс эхлэн  2.3 сая төгрөгөөс дээш  мөнгөөр элсүүлсэн ажээ. Түүний эхнэрт хилийн хориг тавьсан ч гараад явчихсан  нь бас хачирхалтай. Ямартаа ч Ж.Маратыг олон улсад эрэн сурвалжилж эхэлжээ. Олддог болов уу. Хамар дороосоо алдаад, “суллаад” явуулсан  шүү дээ. Монголчууд бид төрийн тэргүүнээсээ эхлээд л  жирийн иргэд нь хүртэл гадаадынханд хөл алдаж,  луйвардуулах гээд байдаг "өвөрмөц зан"-тай ард түмэн. Түүний тод жишээ нь "Жи-Тайм" луйврын пирамид сүлжээ юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахмад дипломатч(202.70.47.158) 2018 оны 08 сарын 08

Үүнийг Нямдорж л оргуулсан нь тодрохой, ийм юм хийх гэж ”мал”, шахаач хүүгээ ГХЯ-ны газрын даргаар шахсан шүү дээ. Овоо хэдэн юм авсан нь тодорхой.

0  |  0
dangaa(202.55.180.58) 2018 оны 08 сарын 07

tegeed ter 6 terbum togrogiig ni ulc huraacan um hohirogchidod ni butsaan olgooch tegehgui bol dahiad loor culjeend orood mongooo aldana baih ediin zacagiin tagnuul tsagdaagiinhan cai ajilcan bayr hurgie

0  |  0
Zochin(202.9.42.10) 2018 оны 08 сарын 06

Манай нэг шуналтай бэр элчихсэн бошгийг халах залуучуудын эвлэлийн гишуун шиг цээжээрээ хамгаалаад олон хун оруулж оороо болон энэ казактай луйвар хийсэн Энэ луйварт ямар хун ордог гээч зугээр сууж бгаад хуний монгийг луйвардагчид эсвэл сул монгонд шуналтай манай шулам бэр шиг хун сугнууд л ордог юм ходолморлож амьдар хумуусээ

0  |  0
ОВОО ТЭНЭГ ГАР ДАА(202.9.42.12) 2018 оны 08 сарын 06

БАГШ НАР ИЧЭЭСЭЙ ИЙМ ЛУЙВАРТ ИТГЭЖ МӨНГӨӨ АЛДАЖ БАЙДАГ АРДЫН ХҮҮХДҮҮДЭД ЮУ ЗААХ ЮМ БОЛ. ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НЭРТЭЙ ДУРАК ГАРУУД ТААРЧ ДЭЭ. ХОХЬ ГЭДЭГ ЮМ.

0  |  0
Нэрг(202.70.37.2) 2018 оны 08 сарын 06

Олдохгүй нэрээ Мурат Мизит хэн болгочихсон байгаа Нэг бол гоо заслын мэс засалд ороод хэнч танихгүй болчихсон байж мэднэ

0  |  0
нүд чих(103.57.92.253) 2018 оны 08 сарын 06

Ийм луйврын ажилд манайхан дээгүүрээ,хуулийнхан оролцоод одоо боллоо гэхээрээ сүр дуулиантай хэрэг илрүүлсэн болж зарлаад дараа нь эзэн нь оргоод алга болсон гээд л гүйцээ.Стамфорд мөн адил.Зориудаар хүн ажилуулж хүмүүс элсүүлж мөнгө цуглуулж боллоо гэхээр шуум тарааж зарлаад хүмүүсээ хамгаалалтанд аваад иргэд хохироод л дуусдаг юм бишүү.!!!

0  |  0
Zochin(122.201.31.174) 2018 оны 08 сарын 06

Heden haltar tsaas harahaar nudee ch uhaad uguhud belen uhernuud albaar sullaj yawuulchihaad heleh muu ug oldohgui yum. Hohi chin uhernuudee

0  |  0
Зочин(172.58.35.153) 2018 оны 08 сарын 06

Монготэй хун юу эсийг хийхэв.Одийд Турк юмуу оор оронд очоод зусээ хувиргаад гоо сайхны хагалгаа хийгээд явж бгаа байхоо. Намайг нэг хун элсуулэх гэж их узсэндээ. Элсэхгуй болохоор эсэн шидээр минь хэлээд эцэст нь оороо их л монгоор хохироод улдсэн дээ. Хун чадахгуй юмаар тоглож болохгуй гэдгийн том сургамж болж бнаа.

0  |  0
Top