Өндөр гэгээн Занабазарт зориулан Ширээт цагаан нуурт 1639 онд зохион байгуулж байсан анхны Даншиг наадам нь үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 онд өндөр үүдээ барьсан билээ. Үүнээс хойш 100 гаруй жилийн дараа энэ зууны 2015 онд дахин сэргээн тэмдэглэх болсоор дөрвөн оны нүүр үзэхэд Улсын арслан Р.Пүрэвдагва дөрвөнтөө түрүүлснийг жирийн үзэгдэл биш хэмээн үзэж байна. Анхны даншиг наадамд “Өсөх идэр” начин цолтой зодоглож Даншгийн арслан цол хүртэж байсан идэрхэн бөх маань өнөө жил дөрөв дэх удаагаа түрүүлснээр Даншгийн Дархан аварга хэмээх эрхэм цол хүртлээ.
Улсын баяр наадам, Цагаан сарын барилдаанд түрүүлж үзээгүй энэ залуу арслан Даншиг наадамд дахин дахин түрүүлээд байгаа нь цаанаа учир шалтгаантай хэмээн Гандантэгчинлэн хийдийн лав хуваргууд, бусад судлаачид үэзж байна. Анх Даншиг наадмыг Ширээт цагаан нуур, төв халхын нутагт зохион байгуулж байсан нь ч үүнд хамаатай гэнэ. Нөгөө талаар Архангай, Өвөрхангай нутгаас Даншгийн хэмээн цоллуулах олон бөхчүүд төрөн гарсан нь ч цаанаа учиртай биз ээ.
Тиймээс Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нарын хүмүүс Р.Пүрэвдагва арсланг Гандантэгчинлэн хийдийн нэр дээрээс аливаа баяр наадамд зодоглож байвал ихэд дээгүүр, өлзийтэй сайн барилдана хэмээн төлөглөсөн юм байх. Тэр ч бүү хэл улсын баяр наадамд ч үзүүр түрүү булаалдах хэмжээнд олон жил барилдана, Дархан аварга цолонд хүрч барилдах магадлал ч бий хэмээжээ. Магадгүй юм, аливаа зүйлийн учир ерөөл гэдэг өөрөө маш сонин зүйл шүү дээ.
Дашрамд дурдахад Р.Пүрэвдагва арслан нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн энэ жил 33 нас хүрээд буй идэрхэн бөх. Архангай аймгийн Бөх билэгт дэвжээнд хамаарах бөгөөд 2008 онд Архангай аймгийн баяр наадамд 23 настайдаа түрүүлж Аймгийн арслан цолонд хүрсэн бол 2009 онд мөн аймгийнхаа наадамд үзүүрлэсэн байна. Тэрбээр 2010 онд Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж Аймгийн Хурц арслан цол чимэг авч байсан бол 2012 оны Улсын баяр наадамд тав даван начин цолны босгыг 27 насандаа алхасан бөх. Мөнхүү 2014 оны Улсын баяр наадамд тав даван шөвгөрч начин цолоо баталж “Өсөх идэр” чимэг хүртээд байсан идэрхэн начин маань 2016 онд Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаар 1024 барилдахад ес даван үзүүрлэж Улсын арслан цолонд хүрсэн бөх.
Одоо тэгэхээр тэргүүн хамба тэргүүтэй нөхдийн төлөглөснөөр үзээд алдвал Улсын аварга цол ойрхон байгаа юм биш үү.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 11 )
Danshig gej yamar utgatai ug ve
Монгол бөхийн дүрээр харагдахгүй байгаа учир нь эрүүний сахал Лал Еврей Данжаад нь мэдэгүй Сахал заавал учиртай байдаг
Ene lam nar zuguuhan ahia l baihiimaa. Ar.uvur hangai gandangiin nernees c geh shig. Undeseten yastnaar ni orolddog bolohnee. Davraad baigaam busuu.
ёоё та нарт өөр бичих юм алга уу? бүр нэг бичих юмаа олж ядчих юмаа
Зарим нэг хүн муу хэлж байгаа хүмүүс зүлэг ногоон дэвжээнд гарах битгий хэл эр хүн шиг сайхан ноцолдож үзээгүй нуснууд байгаа да бөөн атаархал
улсад 5 давж чадах уу
бүх бөхчүүдээ бүх сүм хийдүүдэд хуваагаад өг. тэгвэл бүгд аварга болно.
Улсаа зарсан Занаа ламын баярт барилдаад хийморь нь унаад Улсын баярт сайн байрилдахгүй байгаа юм
Ямартай ч улсад түрүүлэх хувьтай л залуу! харин хэзээ, хэдэн удаа гэдгийг мэдэхгүй! aварга Пүрэвдагва шүү дэ!
Таарсан таар шуудайнууд наад хужаагийн баярт чинь эх түүхээ мэддэг бөхчүүд нь барилдахгүй байгаа юм чинь аргагүйшдээ. Мөнгө л олж байвал болоо гэсэн бодолтой гандангийн хэдэн лам нартайгаа яг адилхан нөхөр.
Balai yum.