Монгол дахь Турк сургуулиудын төлбөрөөр терроризмыг санхүүжүүлж байна гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 07

Сүүлийн өдрүүдэд Туркийн иргэнийг хулгайлахыг завдсан хэргийн дуулиан багагүй шуугиан тарьж байна. Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар-Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг гэрийнх нь гаднаас өнгөрсөн сарын 27-ны өдрийн өглөө хулгайлсан гэх мэдээлэл тархсан.  Түүнийг  баг өмссөн үл таних хүмүүс тухайн өглөөний  10:00 цагийн орчимд гэрээсээ гарч явахад нь барьж авч, саарал өнгийн “Toyota Alphard” маркийн автомашинд суулган, нүдийг нь боон, есөн цаг орчим энхэл донхолтой шороон замтай газраар авч явсан тухай Вэйсел Акчай суллагдсаныхаа дараа  хэвлэлийнхэнд хэлсэн байдаг. Харин хулгайлсан хүмүүс хэн байсан талаар тагнуул, цагдаагийн байгууллага, хулгайлагдсан гэгдэх Вейсел Акчай ч өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар хийгээгүй чимээгүй байсаар.  

 

Зарим иргэн Туркийн тусгай, тагнуулынхан оролцсон байх магадлалтай хэмээн хардсан ч удаатай. Тухайн өдөр Турк улсаас “СТ 4010” дугаартай онгоц анх Хөшигийн хөндийд бууж, дараа нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан нь “хулгайлагдсан” иргэнийг авч явах зорилгоор ирсэн байж болзошгүй гэх хардлагыг олон нийтийн дунл бий болгосон юм. Тус онгоц Туркийн зэвсэгт хүчнийх. Энэ онгоцоор Казахстан болон Косвогоос туркууд хүн хулгайлсан тухай Улаанбаатар Эмпита сургуулийн зарим ажилтан телевизээр ярьсан.  Захирлыг нь хулгайлсан даруйд Турк сургуулийн багш, оюутнууд, төгсөгчид “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гадаа эсэргүүцэл илэрхийлж, гэм буруугүй хүнийг суллахыг шаардсан,  хэвлэл мэдээллийнхний ч нөлөөгөөр  Вэйсел Акчай Монголд үлдсэн. 

Эл хэрэгтэй холбогдуулан өчигдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Турк улсад 2016 оны долдугаар сарын 15-нд төрийн эргэлт хийхээр оролдсон Фетуллах Гулен болон түүний удирддаг ФETO бүлэглэлийн террорист үйл ажиллагааг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Эмпати сургуулиуд санхүүжүүлж байна. Эмпати сургуулиудыг, удирдлагуудыг нь Туркийн талд хүлээлгэн өгөх талаар сүүлийн үед болсон хоёр орны айлчлал, уулзалтуудаар байнга илэрхийлж байгаа” гэсэн байр  суурь илэрхийлсэн юм. Үндсэндээ Монголд террорист үйл ажиллагаа явуулдаг гэж шууд хэлээд байгаа юм. Захирлын тухайд сурагчид, төгсөгчид, ажилтнууд нь Монголд 20-иод жил амьдарсан. Ямар нэгэн гэмт хэрэгт Монголд ч Туркт ч холбогдож байгаагүй гэдгийг батлан ярьдаг юм.  

“Турк сургуулиудыг Туркийн Засгийн газарт хүлээлгэн өгөх тухай  Монгол Улсад удаа дараа уламжилсан. Эмпати сургуулиудад сурч буй хүүхдүүдийн асуудлыг  хэрхэн шийдвэрлэх вэ” гэсэн асуултад  “Энэ тухай удаа дараа байр сууриа илэрхийлсэнТурк сургуульд сурч буй сурагчдын хувьд ямар нэгэн хүндрэл гарахгүй. Эцэг, эхчүүдийн төлж буй сургалтын төлбөр террорист байгууллагыг санхүүжүүлэхэд зарцуулагдаад байгаа нь Монгол Улс терроризмыг санхүүжүүлэгч улс болон ойлгогдож байна. Манай талд сургуулиудыг хүлээлгэн өгснөөр  ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Хэвийн ажиллана” гэсэн хариулт өгчээ.   Турк Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын айлчлалын хүрээнд энэ асуудал яригдсан. Монгол Улсаас Турк улсад хийгдсэн албан ёсны айлчлалуудын үеэр ч яригдсан гэдгийг хэлмээр байна. Харин манай улсын албаныхан ямар нэгэн тайлбар өгөөгүй л байна. Элчин сайдын ярианаас Монгол Улс терроризмыг санхүүжүүлэгч гэсэн ойлголт  шууд гарч байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.108.176) 2018 оны 08 сарын 08

Bitgii hudlaa medeeleld itge humuus ee ene surguuliin mungu tsever huuhduudde zartsuulagddag ym shuu

0  |  0
Зочин(182.160.3.80) 2018 оны 08 сарын 07

Турк сургуульд төлсөн мөнгө хаашаа гарч байгааг шалгах нь чухал. Харахад гэмгүй юм шиг авч цаагуураа ямар хүмүүстэй харьцдаг, яадаг ийдгийг нь монголчууд огт мэдэхгүй шүү дээ. Монгол нэгнийгээ өмөөрөн хамгаалах сэтгэлгүй болчихсон суурин газар төрж өссөн хүмүүс юуг нь ч мэдэхгүй байж гаднынхныг нэг их хамгаалсан хүмүүс байх юм даа. Засгийн газраас засгийн газарт хүсэлт тавьсан бол тэр хүнийг нь явуулж үнэн мөнийг нь олуулах ёстой ш дээ.

0  |  0
иргэн(202.179.24.121) 2018 оны 08 сарын 07

Сургалтын төлбөр яаж зарцуулж байгааг эрх биш манай татвар санхүүгийн байгуулга хянаж байдаг байлгүй.Тэрнээс биш хэн дуртай нь ирээд үнэн худал зүйл заагаад мөнгө угаагаад байдаггүй байх.Лиценз нэрээр нэг цаасаар Монгол улсын газрын баялаг гадагшаа урсаад дуусж байгаа шүү тэрний үлгэр давтагдах бий.

0  |  0
Зочин(103.9.90.130) 2018 оны 08 сарын 07

ene surguuliud yagaad ajillaad bdg yum be.zasgiin gazariih bish bol haasan n deer yum bn

0  |  0
Ажиглагч(103.26.193.141) 2018 оны 08 сарын 07

Албан ёсоор Монголын талаас яаралтай шалгах ёстой асуудал байна. Байдлыг үзэхэд ортой байж мэднэ.

0  |  0
mongol(27.123.214.116) 2018 оны 08 сарын 07

Medeej muu c sain c turiinhuu esreg gadaadaas turhirsan gar huliig sanhuujuuldeg bol terroristiig l mungujuulne gesen ug.

0  |  0
Top