“Рио Тин То” гарчихлаа гээд Монгол хохирчихгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

“Гүрэн дамжсан луйварчин” хэмээн дэлхий дахинаа алдаршсан “Рио Тин То” манай улсад олборлолт явуулж буй. Тодруулбал, Оюутолгой орд газрыг Монгол Улсын Засгийн газартай хамтран 66:34 хувиар эзэмшиж байгаа компани. Дэлхийд дээгүүр эрэмбэтэй тус орд газрын гэрээтэй холбогдох асуудлаар хоёр ч Ерөнхий сайд асан, холбогдох бусад хүмүүсийг шалгаад эхэлсэн. Чухам үр дүн хаашаа гарахыг өнөөдөр таашгүй. Үүний зэрэгцээ Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашиггүй гэсэн байр суурийг албаны хүмүүс илэрхийлж, “Рио Тин То”-гийн буруутай үйл ажиллагааг ч тал талаас сөхөх болсон билээ.

“Рио Тин То” ч үүний эсрэг чамгүй арга хэмжээ авч, манай нэртэй нийтлэлчдээр захиалгат мэдээлэл явуулж, “Эдийн засгийн чуулга уулзалт”-ын индэр дээрээс илтгэл тавиулж байгаагаас харвал Монгол Улсаас гарахгүй гэсэн зорилгын илэрхийлэл бололтой. Сүүлдээ манай уул уурхайн нэртэй мэргэжилтнүүдийн үгийг сонин хэвлэлд дайх болов. Манай уул уурхайн зарим зүтгэлтнүүд “Рио Тин То”-г гаргаж болохгүй, тэгвэл хятадууд л орж ирнэ. Өөр хэн ч орж ирэхгүй хэмээн мэдэгдэж байна. Энэ нь “монголчууд хэдийнээс хятадуудад дургүй учраас” гэсэн үндсэн дээр ард түмний эсрэг түймэр дэгдээж байгаа нь илт.  

Дэлхийд тэргүүлэх аварга том орд газарт ирээд зөв зохистой үйл ажиллагаа явуулах, Монгол Улстай харилцан ашигтай санал тавих улс орон дэлхийн аль ч өнцөгт бий. “Рио Тин То” манайхаас гарлаа гээд Монгол Улс сүйрчихгүй нь лавтай. Хэдийгээр дургүй ч “Рио Тин То”-гоос хятадууд ч дээр байхыг үгүйсгэхгүй. Хятад бол дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч, манай улстай хил залган оршдог гэхээр бидний хоорондын харилцаанд ч эерэг ойлголцол юу юунаас өмнө байж таарна. “Гүрэн дамжсан луйварчин” нэр зүүтлээ дэлхийгээр нэг доншуучилсан “Рио Тин То” Монгол Улсаас гарлаа гээд хохирох зүйл юу ч алга, харин ч эерэг дүн гарч мэдэхээр байгааг мэргэжилтнүүд хэлэх боллоо.

“Эрдэнэт”-ээс том орд газарт үйл ажиллагаа явуулж байж нөөц ашигласны төлбөрийг “Эрдэнэт”-ээс хамаагүй бага төлдөг гээд асуудал олон байдаг. Монголын Төр өөрсдийнхөө талаас хөрөнгө гаргаж чадахгүй болохоор хамтрагчаасаа мөнгө зээлж анхнаасаа барьцаанд орчихсон нь туйлын үнэн. Анх гэрээ байгуулахдаа манай Төр чансаагаа мэдэхгүй 51 хувиа авч үлдэнэ гээд гүрийчихсэн. “Эрдэнэт”-ийн жишгээр хийсэн хэрэг байх. Төр болсон хойно үүндээ хүрэх гээд зүтгээд зүтгээд хөрөнгө мөнгөний боломжгүй учраас уруудсаар 34 хувь дээр буусан учиртай. Ингэлээ гээд ч 34 хувьд дүйцэх хөрөнгө мөнгөө гаргаж чадаагүй учраас хамтрагчаасаа мөнгө зээлж аманд унасан юм шүү дээ. Уг нь Төр өөрөө 34 хувиа гаргаад цааш явсан бол өнөөдөр ямар ч ашиггүй гэрээ хэмээн зүхүүлж суугаа ч билүү үгүй ч билүү. Өнөөдөр бид “Рио Тин То”-д өртэй учраас Оюутолгойгоос тэгтлээ ашиг авахгүй байна шүү дээ. Сонгууль угтан “Хүний хөгжлийн сан”-гаас тараасан 21 мянган төгрөгөөс эхлээд халамжийн чиглэлд өгсөн олон тэрбум төгрөг чинь эцэстээ “Рио Тин То”-гоос зээлсэн мөнгө, тэгэхээр Оюутолгойгоос хүртэх ёстой ашигаа өрөндөө өгөхөөс өөр яахав.

Магадгүй Төр 51 хувиа авчихаад “Эрдэнэт”-ийн жишгээр үе үеийн эрх баригчид шахаа явуулах далд санаа байсныг ч үгүйсгэхгүй. Даанч “санаа байгаад сачий нь хүрээгүй” гэдэг л болсон.

Ингэж сүр бадруулж, Монголын Төр 51 хувиа эзэмшиж үлдэнэ гэж цээжээ дэлдэж байхаар өндөр татвартай ч юм уу, ямар нэгэн өөр байдлаар гэрээ хийсэн бол өөрсдөө гараа ч хөдөлгөхгүй татвар аваад суух боломж ч харагдаж байсныг мэргэжилтнүүд ярьж байгаа. Нэгэнтээ л Эрдэнэтийн дайтай хот босгож чадахгүйгээс хойш бараг энэ гарц нь шулуун байсан ч мэднэ. Одоо гэрээнд байгаа зарим зүйлсээ засч залруулаад цааш явна гэвэл анхнаасаа тохирсон ёсоор “Рио Тин То”-той хамтраад явахад болохгүй зүйл алга. Түүнээс бус “Рио Тин То” гарчихвал Монгол Улс сүйрчих юм шиг ойлголт хэрхэн ч байж болохгүй.

Сүүлийн үеийн мэдээллийн орон зай бусад зүйлээс харахад Рио Тин То” Монгол Улсаас, Оюутолгойгоос гарах ямар ч сонирхол алга, бүр үлдэхийн тулд үхэн хатан зүтгэж байгааг хаяж байгаа хөрөнгө, явуулж байгаа мэдээллийн өнцөг, манай “биеэ үнэлэгчид”-ийн байр сууринаас харж болно.

Үнэн хэрэгтээ Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг ч гэж юу байсан юм. Тэр бол худлаа дүр, ард түмний нүдэн дээр ил хэлж чадахгүй байгаа болохоос бус цаанаа “Рио Тин То”-гийн эрх ашгийг үхтлээ хамгаалж байгаа УИХ-ын гишүүд ч олон байна. Энэ бүгдээс харахад “Рио Тин То” нь Монгол Улсыг айлгах гэж оролдоод ямар ч нэмэргүй. Хойно урьд эдийн засгийн чадвартай туршлагатай хоёр том гүрэн ч байна. Дэлхийн аль улсаас туршлагатай компани ороод ирэхэд бэлэн байна. Юунаас айх билээ. Гараад явбал сайн л биз. Харин ийн айлгаж суухын оронд гэрээгээ засч сайжруулах Монгол Улсын бодлогыг л дэмжих үлдэж байна. 

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.78) 2018 оны 08 сарын 11

Эргэлзэх юмгүй хөөж гарга .Энд баых тусам өр нэмэгдэнэ шүү.

0  |  0
Зочин(202.9.40.160) 2018 оны 08 сарын 09

Рио Тинтог үхэн хатан хамгаалдаг, худалдагдсан улс төрчдийн нэг нь нийтлэлч гэх Баабар гэж биеэ үнэлэгч байна. Энд тэнд нийтлэл бичихээрээ ард иргэдийг коммент, шүүмжлэл бичүүлэхгүй гэж хүмүүсийн эрхэнд халдана. Баабар, Эби, Алтанхуяг, Хаянхярваа, Батж.Батбаяр мэтийн тарваган хүмүүсийг улс төрд оруулж болохгүй.

0  |  0
Зочин(103.10.22.77) 2018 оны 08 сарын 08

Маш зөв талаас нь бичсэн байна үтэр түргэн хөөж гаргацгаая.

0  |  0
Боогий(103.10.23.140) 2018 оны 08 сарын 08

Рио тинто гарлаа гээд монгол улс хохирохгүй тэд л хохирно манай худалдагдсан новшнууд л худлаа тархи угааж байгаа болохоос

0  |  0
хн(122.201.24.25) 2018 оны 08 сарын 08

риогийн өгсөн мөнгө амттай. БУСДЫНХ нь амтгүй гэж байхгүй үтэр түргэн асуудлаа шийдэж чадахгүй бол хөөж гаргах хэрэгтэй

0  |  0
mongol(27.123.214.126) 2018 оны 08 сарын 08

uneniig bichdeg setguulch hovordson unuu uyd ,mongoloo bodson UUGAN BAYR-g demjij bna ...amjilt

0  |  0
над эр алга(139.5.219.78) 2018 оны 08 сарын 08

Улс дамжсан луйварчныг орж ирээгүй байхад монгол улс байсан л биздээ,энэ луйварчныг оруулаж ирэх,ая тал засаж авилга авч ард түмэнээ мэхлэж,эх орныхоо баялагыг цөлмүүлэх ажлыг санаачилсан хэрэгжүүлсэн нэр бүхий этгээдүүдэд хамгын хатуу ял үүрүүлэж Рио-г хөөж гаргах хэрэгтэй,яагаад-монгол улсын амьдрал бидний үеэр дуусахгүй тул ингэх нь шудрага ёсонд нийцэнэ.

0  |  0
зочин(202.9.42.13) 2018 оны 08 сарын 08

тинто гархаар бол хятад улсад уурхайг зараад явчих байх даа гэрээн дээр юу гэж байгаа бол лав манай талд ашиггүйл хийсэн байж таарна үүнийг бичигч гэрээг судалж байж дараана бич

0  |  0
Оюунбат(182.160.1.58) 2018 оны 08 сарын 08

Агуу их Рио Тинто Монголоос гарвал бид сүйрнэ. Төсвөө юугаар нөхөх вэ? Хол очиж хуц, ууганпизка минь.

0  |  0
Amar(202.179.24.244) 2018 оны 08 сарын 08

Рио Тинто гараад явбал монголчуудад л хохиролтой.Гэтэл гараад яв гээд байдаг та хэний гар хөл вэ? Аан.Бид мал биш шүү.Малаанз аа.

0  |  0
Mnl(202.9.40.80) 2018 оны 08 сарын 08

Bvvbyr tai n tsyg huuj garga

0  |  0
zochin(150.129.140.243) 2018 оны 08 сарын 08

yag.uneniig.bichjee

0  |  0
ккк(66.181.177.58) 2018 оны 08 сарын 08

энэ мөн амны зоргоор хуцжээ. чи юу мэддэг гэж ингэж бичиж чадаж байнаа?

0  |  0
bid l hohirono(50.101.18.174) 2018 оны 08 сарын 08

hamgiin ih hohiroh uls Mongol shyy. buun heruul hiij baij oruulj irsen, uguujuu uguud ireheer ashigaa golood tenegteed l. ene ih yadyy humuusee yana daa. ee durak gej!

0  |  0
darvin(202.55.180.58) 2018 оны 08 сарын 08

rio tinto garaad orond ni hytadiig oruulah canaatai tegj yribal hamgiin naidvartai Oroc ah nartai 51 huviar huvaaval hamaagui deer buiza uvn hytad be hytad bol Mongol ulcad dandaa corog bodlogo yvuuldag ulc uchir yrih ch herreggui harin Oroc ah nar bol buteb zuun baitgui olon zuun jiliin tursh cain horsh baicaar ircen ulctai hamtarval hamaagui deer shuu

0  |  0
Top