Найрааны начинд хэдэн зуун саяын үнэтэй хаус, машин, сүргээр адуу гээд юм юм л өгч харагдах юм. Дэлхийн дээвэрт гарч, долоон тивийн долоон оргилд Монгол Улсын далбааг мандуулж, “Дэлхийг хураасан” Б.Гангаамаад юу өгөв. Махандаа боогдсон бөхчүүдэд баруун солгойгүй цацдаг л улс төрчидтэй юм сан. Яагаад гараа дэлгэхгүй байна вэ. Хэдэн мал өсгөсөн, хэдэн үг хэлхэсэн, хэдэн бөх давсан хөгшинд өгдөг цолтой Төр юм сан. Яагаад чимээгүй байна вэ. Нэгэнтээ л бид Төрөөс өгдөг шагналын хэмжээгээр эрэмбэ дараалалтай ханддаг, үүний хэрээр алдар нэрээ үүрч явдаг улс орны иргэн учраас үүнийг Төрөөс нэхэх нь зүйн ёсны хэрэг болоод байна.
Уулын спорт бол амь өрссөн зүйл. Тэр тусмаа эмэгтэй хүнд ахадсан ажил. Спорт спортоос туйлын онцлогтой хатуу зүйл. Уулын дүрэм өөрөө цусаар бичигдсэн ч гэж ярьдаг, “Ууланд хоёр дахь алдаа гэж байдаггүй” хэмээн Б.Гангаамаа өөрөө хэлсэн байна лээ. Ууланд алдлаа бол амиа алдах учраас “Хоёр дахь алдаа байхгүй” гэж хэлээ биз ээ. Үүнээс гадна дэлхийн дээвэр ноён оргилд Монгол Улсын нэрийг мандуулах гэж хүмүүсээс хандив тусламж гуйна гэдэг амаргүй ажил тэдэнд тулгардаг. Б.Гангаамаагийн хувьд дунд сургуулийн сурагч байхдаа цаст Очирваань Отгонтэнгэр уулын оргилд гарсан нь анхны авиралт байжээ. Монголчуудын шүтээн болсон тахилгат их хайрханд гарч анхны гараагаа эхэлсэн хүнд дэлхийн дээвэрт гарах хүсэл оргилсон нь мэдээжийн хэрэг буй заа.
Тийм дээ ч өнөөдөр “Дэлхийг хураачихаад” олныхоо дунд анирхан алхаж яваа нь энэ байж таарна. 1989 оноос хойш энэ спортоор хичээллэж Монгол Улсын ноён оргилуудыг гүйцээж, сүүлийн арваад жилийн дотор дэлхийн ноён оргилуудад улсынхаа далбааг мандуулсан энэ бүсгүйн эр зориг алдар хүндийг өргөх ёстой.
Тэрбээр нэгэнтээ “Танд шантрах үе байсан уу” хэмээсэн сэтгүүлчийн асуултад “Надад шантрах үе байсангүй. Үнэндээ бол авирахын өмнө мөнгө төгрөг, ивээн тэтгэгч олдохгүй үед л гомдмоор байдаг. Мэдээж өндөр зардал гаргаад явахад хэн дуртай байх билээ. Бүтэлгүй хариу сонсох тэр мөчид л хэцүү. Харин эх орноосоо мордоод онгоцонд суух үеэс хойш бол шантарна гэж байхгүй дээ. Нэг удаа Эверестэд авирч байхдаа авиралтаас буцаж яваа уулчдын машины тоосыг хараад “Би хэзээ эх орон руугаа ингэж буцах бол” гэж гэгэлзсэн бодол төрж байсан. Тэр бодлыг эс тооцвол надад шантрах үе гарсангүй” хэмээсэн байдаг.
Ийм л нэгэн эр зоригийн туйл болсон бүсгүй дэлхийн дээвэрт Монгол Улсын нэрийг дуурсгах гэж бусдаас хандив тусламж гуйж, бусдыг царайчилж яваа гэхээр хэн нэгэнд жирийн үзэгдэл мэт санагдах магадлалтай ч учир мэдэх нэгэнд дэндүү гунигтай. Манай улсаас өөр улс оронд бол Б.Гангаамаа өдийд Төрийн хайр халамжинд амьдарч байх учиртай. Ямартай ч ноён оргил Эверестэд гарах гэсэн юм мөнгө өгөөч гэж гуйж явахгүй нь лавтай. Тэрбээр хандив тусламжийн замаар хөрөнгө босгож 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус 5642 метрийн өндөрт Монгол Улсын сүр сүлдийг өргөсөн бол 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест 8848 метрт гарч дэлхийн дээвэрт тулсан юм. Харин 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро 5895 метрт авирч, 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали 6194 метрт гарчээ.
Б.Гангаамаагийн хувьд 2016 он бол амжилт дүүрэн байж, дэлхийн гурван том оргилд амжиж гарч чадсан. Тухайлбал, Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа 6962 метрт, Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид 4884 метрт, Антарктид Винсон массив ноён оргил 4897 метрт тус тус авирсан түүхэн амжилтын жил байв. Харин энэ онд дэлхийн хоёр дахь том оргил К2 уулын 8611 метрийн өндөр оргилд гарснаар өнөөдөр Монголын уулчин “Seven summit”-д бүртгэлтэй болжээ.
“Дэлхийг хураасан” бүсгүйн амьдрал тэр чигээрээ адал явдал, амь өрссөн хатуу ширүүн дунд өнгөрчээ гэж хэлэхэд болно. Ийм л эр зоригийн туйлыг яагаад ч анхаарах ёстой сон.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 96 )
дуртайдаа ууланд гарсан,жудо барилдсан,хотын дарга болсон , хонио өсгөсөн, хийх ёстойгоосоо давуулан хийсэн хүмүүс баатар болдог, болох байлгүйдээ.Дургүй хийгээгүй хүмүүс аваад байх юмуу.ХАХАХА
Хувь хүнийхээ хувьд Отгонтэнгэрийн осолын үед илэрхийлж байсан байр суурь нь таалагдаагүй .
Uuland garah hend yamar heregtei uym Be. Hund heregtei uym hiicheed shagnal guigaachee.
Uuland garah hend yamar heregtei uym Be. Hund heregtei uym hiicheed shagnal guigaachee.
Shagnal guigaaaal. Ichdegguin bhdaa. Hen uuland avir gesiin. Uy hiisen gej awah geed bgaan boloo
Бөх дуучин уулчин мгл д бодит юм хиийгээгүй Ядаж хог шүүрдсэн хүнд шагнал өгье
Яахаараа дандаа гавъяа шагнал нэхэж байдаг хар лаларууд бэ болиосоо эх орондоо гавъяа хийгээгүй байж дандаа юм нэхчих юм ядаогаатай хар пяздаанууд бэ
Ene hun chn setguulch nariig usan tenegeer n duudad bsan. Aldar neree guilgah bolohooroo ichihguimaa!
ЮУ ХИЙСЭН.ХЭДЭН ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЯМАР БАРИЛГА БАРЬСАН ЮМ ХЭДЭН МАЛ ТӨЛЛҮҮЛСЭН ЮМ ЯДАЖ БУЯНТАЙ ҮЙЛ ХИЙСЭН ҮҮ?ЛОББИДОЖ БАЙГААД Л ШАГНУУЛДАГ БОЛОХ НЬ ХОЛ ОЧИЖ ХУЦАЦГАА
Demjij bn
2015 ond 5 hunii altan amiig altai tavan bogdoos nisegsen yal asuugaaguil bgaa
За худлаа даа.Уулчид бүгд мэднэ ш дээ. Энэ авгай дандаа л худлаа шаадгыг тэгж бж баригдаж сүйд болох вий дээ.
үер усанд галт тэрэг осолдож олон хүн бэртэж гэмтсэн байна юу яасан төрөөс мөнгө санга одон медаль нэхэх вэ больцгоож үз таминь ээ
ИЧИЖ АМЬДАРАА
дэмжиж байна
Энэ чинь тамирчин хүн шүү дээ. Жудогоор бол дэлхийн аварга, олимпийн болчихсон байхад болохгүй нь юу байна. Царайгаар хүнийг гаднаас харж дүгнэдэг хүмүүс та нар ийм амжилтанд хүрч чхдах уу.
хөдөлмөрийн гавьяны улаан тугийн одон байхад л хавааск. юу яасан баатар.
Олигтойхон овоон дээр гарч үзээгүй сүгнүүд минь дуугаа бай Хөдөлмөрийн баатар цол олгох нь түмэн зөв алцайж хэвтэж ангайж унтаж байхад чинь дэлхийн дээвэрт гарчихсан байна
хүүе энэ царай муутын туйлд гавьяат мавьяат гэх гуншин цол нь бас багадаж байнам гэнэ шүү . . . . . АЛТАН ЗАГАСНЫ ЭМГЭН ЗАЙЛАААЧ
Төрийнхний хүн амины хэрэгтэй зэрэгцээд энэ тэнэг авгай төрөөс юу нэхээд байна мөнгө авах санаатай юмуу үхвэл таарна царай муутай хятад авгай
ГАНГААМАА ИЧЭЭЧЭЭ ...ЭНД ТЭНД ӨӨРИЙГӨӨ БИЧҮҮЛЖ УЛСЫН БААТАР ӨГ ДОР ХАЯЖ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ӨГ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭХЭЭ БОЛИОЧ ... ШИВШГИЙН ӨМХИЙ ХЯТАД ВЭ ЯАСАН
uhsenii chin hodolmoriin baatar Uneguigeer ni sta gaa l ogno biz
ИЙМ НЭГ ХАЛТАЙСАН ЮМНУУД ХАДАНД ГАРДАГ БОЛЖ ДЭЭ. ХУВИЙН АМЬДРАЛАА ЦЭГЦЛЭЭГҮЙ ХУДЛАА ШОУЧИН АВГАЙ Л БИЗ. УУГАНБАЯР ГЭХ ТЭНЭГ ХАМААТАН НЬ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ӨГ МӨГ ГЭЧИХЖЭЭ. ЗАЙЛААРАЙ
hurandaa zol uguuch ee
Ulsiin hamgaalaltand abch hudulmuriin baatar uguuch.
Ene 76 gisvvdes uuland gargabal omdondoo sees aldah baihaa harah wmsan ulsaas 3 oroo bair ogohod gaihah hvn baihgvi svv ogoocee 76 gisvvdees ichih wmaa garaa sungaace
МАНЖИЙН ҮЕЭСЭЭ ТӨМРӨНД ДУРТАЙГААРАА АЛДАРТАЙ ТЭНЭГҮҮД.ДЭЛХИЙГ ХУРААСАН ГЭЭД БАС СҮРЖИГНЭХДЭЭ БӨГС НЬ УЛАЙХГҮЙ ТЭР ЧИНЬ.
ERELHEX BUSGYI gangaamaad bas YOUN UHAANII AKADEMIIN Bgsh HATANBAATART GAWYAT OGOX TSAG BOLSON
Yagaad hudulmuriin baatar uguh estoi gej? Yasan gej? Uuland l aviraa bizdee. Hund herehtei uy hiisiin?
Yagaad hudulmuriin baatar uguh estoi gej? Yasan gej? Uuland l aviraa bizdee. Hund herehtei uy hiisiin?
Зоригтой дайчин бүсгүйг бүх талаар харж хандах ёстой монгол төр юун тэр бөх мөх хойшоо урьдчилж тохиролцсон бөхийн барилдаан нэртэй шоу,хошин шогийн тоглолт хоёроос залхаж байна шүү
Гангаамаад Монгол улсын хөдөлмөрийн баатар өгөөсэй гэж хүсэж буй хүмүүс монголоор дүүрэн байгааг эрхэм дээдэс болгоох биз ээ.
Танаас оор ямарч монгол хун одоохондоо тэр оргилд гараагуй байгаа.Ta bol aрд тумэнийхээ дунд баатар нь шуу дээ. Тэгэхээр одороос одорт унэ хунд нь буурч байгаа тэр цол гуншинд дурлах хэрэг байна уу. Магадгуй маргааш жижиг толголдын оройд гарсан нэгэнд баатар цол олгож мэднэ.
Arai ch dee, arai ugui bailgui de! HUn zugeer uhamsartai, creative buteelch, amjilttai ajillaj amidrah yostoi. Tegsen bolgond ni baatar ogoh yostoi gej uu!!!!!
ер нь баатар гавьяат гэсэн цолыг баруун солгойгүй тараадгаа болимоор юм.
нийгэмдээ юу бүтээв .Өөрийн хүслээр ууланд авирсан юм шүү. Хүмүүсийн бичдэг үнэн шүү. альч тамарчид адилхан шүү. юу бүтээв. Төрийн мөнгөөр зугаалж л байна шүүдээ.
Mongold yamar ashig tus ogsiin delhii busad orond ene huniig sain medene gejuu heden uulliihan l sonirhoh baih yun baatar arai ahadnaa
дэмжиж байнаа
Bat uuliin derged bol baatarlag emegtei yumaa
юун баатар вэ?
Ууланд гараа л биз улсын хөгжилд юу хийсийн
Oron bair ogood heden togrog nemerleed l bolno ter tomroor yahiim
Хурандаа ѳгѳѳч.Генерал байсан ч яахав.Нутгийн хэдэн орк баячууд нь ѳгѳх байхаа олж байна.
Хөдөлмөрийн баатар гэдэг одон зохимжгүй санагдаад байх юм, яагаад ч юм бүү мэд. Арай өөр зүйлээр шагнаж урамшуулсан нь дээр санагдаж байна.
Өндөр ууланд авирлаа гээд хөдөлмөрийн баатар өгөөд байхуу.
Gangaamaad chingis haan odong ogohod yg tohirnoo tor zacag ard tumeen Mongolchuud bid tsoohuulee gej olon udaa uulga alddag tegvel Gangaamaag iim er zorigiin sfortoor olon jil Mongolulciin neriig delhiid orgoj yvaa daruuhan negen shagnaliig ogoh l ectoi
С.Ууганбаярт баярлалаа. Монгол улсын нэрийг дэлхий дахинаа гаргасан монгол хүнд Хөдөлмөрийн баатар уу? Улсын баатар уу? Ер нь одоо олгож байгаа шагнал нь /Муу нэртэй соц нийгэмд олгож байсан / өөрийгөө амин хувиа мартан зөвхөн улс орныхоо төлөө амь бие хөлс хүчээ үл хайрлан зүтгэж тэмцсэн жинхэнэ Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй монгол хүнд олгосон / өгсөн...
Улс эх орондоо бүтээн байгуулалт хийсэн хүнд л энэ шагналыг өгдөг болмоор юм. Тэр уулан дээр гарлаа гээд хэнд хамаатай юм. Гимелай нуруу, К2 гээд манайхан сүржигнээд байдаг болхоос биш 77 настай хоёр хөлгүй хүн, арав гаранхан настай хүүхэд, нэг өдөр 264 уулчин зэрэг зөндөө л хүмүүс гардаг юм байналээ шүүдээ наад нетээ уншаач бидныг юуч мэдэхгүй тэнэг гэж боддог юмуу
удахгүй тэр баатар гээд байгаа төмөр тэмдэгийг авчих байхаа бөхчүүд зүүгээд явдаг биз дээ
Жинхэнэ баатар, монгол хүний эр зориг, хүч чадал, мэргэн оюуны билэгдэл болсон эмэгтэй баатар цолыг нь төрөөс өгөх нь зөв.
ene uls eh orond yamar heregtei we
жирийн нэг эмэгтэй шүү баатар өгөөд хөдөлмөрөө үнэлээч ерөнхийлөгч минь
Аавын охид хөвгүүдийг алаг үзээд байлгүй өгөөч дээ. Өврөасөө, өөрөөсөө өгч байгаа юм шиг л аяглаад байх юм
ДЭМЖИЖ БАЙНА
Ter hogiin tsoliig ugsun ch buu av.
Хэн авир гээд байна,өөрөө л авирлаа,гавъяатаа өглөө өшөө яах гээдайгаан.өөрийн төлөө хийсэн үйлдлээ төрөөр шагнуулах гэдэгээ болио,авирлаа гээд ард түмэнд тустай юу байгаан.
. хошин урлагийн марзан хэд болон бөхчүүд юу гийг үүлсэн юм.Уулын спорт амь дүүсэн эр зоргийн спортДэлхийд Монголын сурталчилгаа
өрөвдөлтэй ч юмдаа. төр засаг нь өөрөө мэдээд шагнал энэ тэрээ өгнө биз. өмнүүр нь имй ядарсан Пи-Ар хийж өгөөч, тэгээч нтр гэхээр ямар ч үнэ цэнэгүй. өөрөө бичүүлээд, тэр шагналаа авах гээд байдаг юмуу хаашаа юм? шал инээдтэй юм
дэмжиж байна
Demjij bnaa. Hun bolgon hiigeed baidgui hiisen bolgon dabaad baidagui hetsuu ajildaa
Дэмжиж байна. Хүч хөдөлмөрөөрөө яваа иймэрхүү хүмүүсээ дэмжих ёстой, хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэдэггүй юм аа гэхэд ядаж ШАГНАЛ-ыг нь өгөх хэрэгтэй ш тээ. Монголын үндэсний бөхчүүдэд улс орны нэр сүрийг гаргасан юм байхгүй ш тээ. Харин дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцож хөлс, хүчээ урсган байж МОНГОЛ гэдэг нэрийг сайнаар гаргаж ТӨРИЙН ДАЛБАА-гаа мандуулж байгаа хүмүүсээ шагнаж, урамшуулж дэмжих ёстой .
yu giiguulsen gej hudulmuriin baatar uguh ym arai
Дэмжиж байна