Эрх баригч намын тодорхой бүлэглэл “60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөөний нууц бичлэг нийтийн сүлжээнд тавигдаж, улмаар эвлүүлэг, эвлүүлэг биш гэсэн маргаан өнөөдрийг хүртэл тасраагүй байна. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ардчилсан нам 2020 оны сонгуульд хүчтэй орно. Сонгуульд зориулж бид 120 тэрбум тѳгрѳг босгох шаардлагатай. Бизнесийнхэн болон гадны доноруудаас мѳнгѳ босгоно. Биднийг ард түмэн сонгоно гээд яриад байна. Энэн дээр нь бид сайн дѳрѳѳлѳх хэрэгтэй. Тэгж чадвал би Шадар сайд болж чадна” хэмээсэн байр суурийг цахим сүлжээнд тавьжээ.
Тэгэхээр “60 тэрбум” бол цаашаа хэрэг болж байна. 120 тэрбум төгрөгийг гаднаас, бизнесмэнүүдийн хүрээнээс босгоно гэдэг амаргүй. Эргээд тэдэнд хариу барих зүй ёсны шаардлага гарна. Тодотговол, нэг тэрбум төгрөгөөр хандив өргөсөн бизнесмэн нөхөр хууль бусаар тендер авна. Концессийн гэрээ гээд өнөөх л луйврын замаар бизнесээ өргөжүүлэхээр дайрна. Үүнээс гадна сайдын суудалд санаархаад хэдэн тэрбум төгрөг хандивлах хүмүүс ч бий. 2016 оны сонгуулийн дараа гэхэд л “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар гэх бизнесмэн сайдад нэр нь дэвшээд МАН-ын Удирдах зөвлөлийн босго давж чадаагүй. Үүний цаана зүгээр нэг боловсон хүчний асуудал байгаагүй гэдгийг нуух хэрэггүй:
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж асан А.Цогцэцэгээс эхлээд өөр шугамаар сайдын суудалд очсон нөхөд мэр сэр байсныг тухайн үед хэвлэлүүд дурдаж л байсан. Тэгэхээр АН “60 тэрбум”-ыг хоёр дахин өсгөж “120 тэрбум” төгрөг босгох ажиллагаа нь “60 тэрбум”-тай утга яг адил бөгөөд 120 тэрбум төгрөгийг дарахын тулд өнөөх л албан тушаалын, тендерийн наймаа явах нь ойлгомжтой.
Д.Эрдэнэбат даргын ярьж байгаагаар бол айсуй сонгуулиар Ардчилсан нам мөнгөөр бороо оруулах нь. Д.Эрдэнэбат даргын босгох 120 тэрбум төгрөгөөс гадна нэр дэвшигчдийн тус бүр нэг тэрбум төгрөг гэхээр 200 тэрбум төгрөг лавтай сонгогчдын санал руу цутгах нь. Тэр тусмаа С.Бяарцогт шиг “Ланд-200” маркийн жипны цуваа тойрогууд руугаа хөдөлгөвөл үүнээс илүү мөнгө зарах нь тодорхой харагдана. Хэрвээ АН-ын бүлгийн даргын ярьж байгаа шиг АН ялвал “сахил хүртээд шал дордох”-ын үлгэр болж, Төрийн албаны наймаа, тендерийн наймаа газар авахаас өөр аргагүй болно. Учир нь олон тэрбумаар босгосон мөнгөнийхөө өрийг дарах гэж ажиллах нь бүр ч тодорхой харагдана.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 12 )
наадах чинь чавганцын яриа байна Эрдэнэбат яг тэгэж хэлээд тийм хэвлэл тэдээлэлийн хэрэгсэл дээр тавьсан байна гэж яривал харин өөр шүү
muruuduhud.mungu.tuluh.bish.muruud.muruud.AH.2020.ond.1.hen.suudaltai.bolno
AH.bitgi.gorid,.Naad.halzan.Erdenebat.bol.Elbegdorjiin.gar.hul.hen.ch.ta.naryg.songohguie.ter.tsag.ungursuun
Hahaha. Ulsiin 2 dogc tom namiin hun iim yum heev neg yarij baidag. Ene nam ene hun eruul uu?. Zugeer zahiin naimaacin avgai ingej yarina. Uls turc tur barina geed baigaam uhej dald ortsgoo
AH namiig songoj bolohgui shuu.
МАНы махан толгой нар шиг эрүүл бус сэтгэхгүй байлгүй дээ
ан-г сонговол ангалд унана гэдэг үнэн.
МАН, АН бол наанаа л өөр нэртэй, өөр өөр юм ярьсан дүр эсгэсэн гарууд болохоос биш цаанаа ав адилхан л луйварчид
АН ыг сонгосноор АНГАЛД унана МАНыг сонгосноор МАНГАСЫН аманд орно гэж АРД түмэн минь ярьдаг болжээ
Үнэнхээр ийм юм ярьсан бол энэ хүнийг АН нэн даруй зайлуулаач.Ер нь сонгогч нар ирэх сонгуульд ухаантайхан оролцох хэрэгтэй. Үнэнхээр мөнгө тараавал мөнгийн нь авчаад өөрийн боломжтой гэсэн хүнээ сонгоорой.
энэ МАН АН-ынхан ер нь Өөдтөй гарууд бишээ Данадаа Хогийн Хулгайч Луйварчид цугласан Нам нэртэй Гэмт хэргийн томоохон Бүлэглэлүүд ш дээ
AH g demjixguie