Төрийн бүхий л шатанд өнгөрөгч 2016 оноос хойш ажлын хариуцлага алдах, архидан согтуурах, ёс зүйгүй авирлахаас эхлээд саяхан нэгнийхээ алтан аминд хүрсэн хэрэг хүртэл дэгдлээ. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын тушаалаар яамд, Төрийн бүхий л агентлаг газрууд, харъяа байгууллагуудад шалгалт хийж нэг тийш цэгцлэх цаг нь болсон хэмээн үзэж байгаа нь илт.
Хамгийн ноцтой асуудал гэвэл өнгөрөгч хоёр жил гаруй хугацаанд Төрийн алба хаагчид, өндөр дээд тушаалтан гээд бүхий л шатанд хариуцлага алдсан, ёс зүйгүй авирласан гэх гомдол захиргааны хэргийн шүүх дээр ч цөөнгүй байгаа тухай мэдээлэл ч бий. Урьд өмнө гарч байгаагүй ноцтой хэрэг дэгдэж байгаа нь өнөөх л алдарт “60 тэрбум”-тай зайлшгүй холбоотой гэдгийг ч эх сурвалжууд хэлэх боллоо. “60 тэрбум”-ын схемийн дагуу Төрийн анхан, дунд, өндөр дээд албан тушаалд томилогдож очсон эрхмүүд цөөнгүй байгаа нь ийнхүү төрийн албанд эмх замбараагүй байдал ажиглагдах болсон гэж үзэх хүн ч цөөнгүй бий.
Ингэж үзэх магадлал бүрэн бий. Хардах эрх нь ч бий. Яагаад гэвэл өндөр ёс зүйтэй, өндөр боловсролтой, харилцааны соёлтой, Төрийн албаны дадлага туршлагатай хүмүүс Төрийн албаны зөвлөл, хуульд заасан шалгуурын дагуу томилогдож очсон газарт энэ мэт балмад хэрэг гарахгүй нь ойлгомжтой.
Мөнгөө өгөөд албан тушаалд очсон хэн ч гэсэн худалдаад авсан мэт аашлах нь тодорхой байх. Тэр тусмаа ёс зүйгүй, балмад нөхөд бол хувийнхаа эдлэнд байгаа мэт аашилдаг жишээ цөөнгүй харагдаж байна. Албан тушаал худалдаж авахын тулд их хэмжээний мөнгөө өгчихсөн нөхөр байлаа гэж үзье. Тэгвэл их хэмжээний мөнгө өгчихсөн алба хаагч ажлын хариуцлага алдахад, аливаа зүйлд буруу шийдвэр гаргахад, ёс зүйгүй аашилахад өндөр дээдэс маань дараад өнгөрнө үү гэхээс түүнд яаран хариуцлага тооцох нь өнөөх алдарт “60 тэрбум”-ын схемд харшилна шүү дээ.
Магадгүй, би мөнгөө өгчихсөн юм чинь надаар оролдвол би олон нийтийн сүлжээнд мөнгө авсан, авлига авч албан тушаалд томилсон гэдгийг илчилнэ хэмээн дарга нараа айлгах шийдсэн нөхөд ч байдаг бололтой.
Өнгөрөгч баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Төрийн албаны зөвлөлийн даргад хариуцлага тооцох тухай албан бичиг илгээж байгаа нь ч зөв зүйл. Хэдийгээр “ниргэсэн хойно нь хашхирав” гэгч болж байгаа ч ингэхээс өөр аргагүй. Алдааг бага дээр нь засч авах нь хүлээсэн үүрэг мөн. Уг нь өөрийнх нь пиарын гол туг нь “60 тэрбум”, “30 гэр бүл” биз дээ.
Тэрбээр М.Энхболдод хүргүүлсэн албан бичигт дурдахдаа “Төрийн албан тушаалыг үнэлж, наймаалсан “60 тэрбумын” гэх хэргийг гацааж шийдвэрлэхгүй, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй байгаа нь төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагагүй байдлыг улам гааруулж, хамгийн сүүлд төрийн удирдах албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарсан” хэмээн дурдажээ.
Дашрамд дурдахад, “60 тэрбум”-ын хэмээх асуудлыг нэг талд нь багтаахгүй бол нийгэмд буй хардлага, мөрөөрөө албаа хааж яваа хүмүүст ч тийм таатай бус байгаа нь ойлгомжтой. Үүгээр ч зогсохгүй АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ирэх сонгуулиар 120 тэрбум төгрөг босгож сонгуульд хүчтэй орно” гэсэн байр суурийг илэрхийлж байна лээ. 120 тэрбум төгрөг эцэстээ хаанаас төлөгдөж, ямар замаар өгч авалцах вэ гэвэл Төрөөс, албан тушаалын наймаанаас, тендерийн будилаанаас л гарна. Түүнээс бус Д.Эрдэнэбатын хэлсэнчлэн бизнесмэнүүдээс босчихгүй. Тэр тусмаа ариун шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгөө май гээд улстөрчдөд зүгээр өгчих нэг ч мунхаг байхгүй. Тэр чинь үнэнч шударга замаар, асар их хөлс хүчээр боссон хөрөнгө учраас тэр шүү дээ.
Энэ мөнгө албан тушаал горьдсон төрөөс төрсөн тэрбумтан, цагаан гартнууд, тендер нэрээр Төрөөс мөнгө “хусдаг” бизнесмэнүүдээс л босдог бичигдээгүй хуультай.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 24 )
алив нөгөө МАН-ынхан Хариуцлага тооцно энэ тэрээ гээд байсан Яалаа шал Худлаа шүү дээ
КРЕСТНЫЙ ОТЕЦ ТОЖЕ ХОЧЕТ ОТКАТЫ ТОМУ СТАЛ ПРЕЗИДЕНТОМ МОНГОЛИЙ!
мафи
Энэ схем чинь хэрэгжээд нилээд хэдэн жил болсон байхаа. Соц. системд огт байгаагүй. Тэгэхээр загалмайлсан эцэг нь хэн байж таарах вэ? Төрөөс төрсөн тэр бумтангууд, гадаадад мөнгөө нуусан нөхдүүд биз дээ. Хий хоосон эзэн биегүй м ярьж байхаар хөрөнгө хураах ажилдаа орооч ээ.
Бүх салбарын төрийн албан тушаалуудыг доод шатнаас ажиллаж жил мэдлэг туршлагаараа шат дараалан ахиж дэвших хатуу хуультай болгохгүй бол улс төрийн намууд албан тушаал суудлыг ичгүүр сонжуургүйгээр цамц өмд шиг наймаалж ёс бус мөнгө босгож нийгмийг шударга бусын намагт живүүлж байна. Энэ тал дээр ардчилсан нам ардын нам 2 адилхан хариуцлага хүлээх ёстой алдаагаа яаралтай засах ёстой
Энэ дор орос болон баттулгыг хардаж харлуулах хар санаат нөхөр бол цэвэр цусны хужаа бололтой. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр оросыг харааж хардах нь ёс зүйгүй хэрэг шүү бид их оросын тус дэмээр тусгаар улс хэвээр байгааг мунхаг толгойндоо сайн хадгалж ав.
албан тушаалын наймаа наад зах нь 20 жилийн умнуус бий болсныг иймэрхуу юм бичиж бгаа мал мэддэг болов уу
Монголын ерөнхий баттулга уу зи энхболд уу
Нойл тэрбумын хэргээр монголчуудыг саатуулж байгаад араар нь гэмт хэрэгтнуудээр монголчуудыг алуулж эхэлсэн шуу монголчуудаа
Оросын хүргэний хувийн компани Ардчилсан холбоо-ы партизан цагдаа мэрэгжилтэй Махбалыг яагаад Женко хаа хамаагүй Зам тээврийн яаманд дарга болгон байлгаж байсан нь ойлгомжтой. Урд нь хоёр удаа хүний эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан ч шийтгэгдээгүй,Төрийн ядуу албан хаагч хадгаламжиндаа 117.38 сая төгрөгтэй, 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй,жилийн орлого 229 сая хэмээн мэдүүлсэн байна.Женкогийн Оросоос ашиглалтын хугацаа дууссан 1000 вагон оруулж ирж шахсан хэргийн гол этгээд!
AH buzar avillgiin hajuud 60 tum bol jaraahai
60 тэрбум, авилгын мангас миеэтэй шууд холбоотой
Хэд хоног улс оронд ямар ч айшмгийн юм болоогүй юи шиг таг дуугүй сууж сууж 60 тэрбумыг барьж авчээ. 2 хар хэрээ биенийхээ харыг гайхаад юу өөрчлөгдөхөв, Үйлийн үрийг хэнаж явбал хэн хэнд нь хэрэгтэй бх.
энэ гомо мөнхөө гээд бичээд байгаа хүн чинь нөгөө төмөр замын алдартай маниак мөн биз дээ байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролддог гээд байдаг хөгшин гар байдаг юм байналээ шдэ
60 ТЭР БУМ ГЭДЭГ ТООГООР УЛС ТӨР ХИЙЖ ХООЛОО ОЛЖ ИДДЭГ СЭТГҮҮЛЧ ЗАХИАЛГАТ БИЧЭЭЧИД ЭЛБЭГШЖЭЭ ЭНЭ 60 ТЭРБУМААР УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС ГАРЧ БАЙГАА ЗАРДАЛ ХЭДЭН АРВАН 60 ТЭР БУМ БОЛСОН БАЙХАА 60 ТЭР БУМ ЧИНЬ ЯРИА Л БАЙСАН БОЛОХООС АМЬДРАЛ ДЭЭР БИЕЛЭЭГҮЙ ГЭДЭГИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ХЭЛЭЭД ХЭРЭГИЙГ ХААСАН ЮМ БИШ ҮҮ. ХАРИН 60 ТЭР БУМААР НЭВТРҮҮЛЭГ ХИЙЖ БҮХ ТЕЛЕВИЗ СОНИН СЭТГҮҮЛ СОШИОЛООР ӨДӨР ШӨНӨГҮЙ ТӨЛБӨРТЭЙГЭЭР ЦАЦАЖ БАЙГАА ТӨЛБӨР 60 ТЭР БУМ ХОЛ ДАВСАН БАЙХАА . ОЮУН-ЭРДЭНЭ ЯАСАН ИХ МӨНГӨТЭЙ ЗАЛУУ БЭ.
Hurelsuhijn zasgijn gazaryn bureldehuun n l gehed mergejilijn bus humuus yam tamgyn gazar udirdaad yavj bna. Bugd tohiroogoor garsan. Sanhgijn sayd l fehed boon shunalyn uur. Ijm bhad Hurelsuhed itgeh gereg bhgui.
МАН-ынхан Ерөнхий сайд Хүрэлсүх нар чинь Сахилга хариуцлгыг дээшлүүнэ гээд л байдаг дээшилсэн ч юм байдаггүй харин бүүр Яамдын Төрийн албаны дарга нар нь Сахилга бат алдаж Архидан согтуурч Биенээ Алж талаад эхэллээ шүү дээ 60н Тэрбумын хэргээ хэдий болтол Хамгаалах Улс вэ МАН-ынхаа Хариуцлага энэ тэр Тооцож чаддаггүй ээ