Улстөрд шинээр хөл тавьж байгаа нөхдүүдийн гол пиар ажиллагаа нь “МАНАН-г арилгах” юм. Өмнөхөө үгүйсгэж өөрсдийгөө байршуулдаг нь нэн шинэ үеийн тааруухан загвар л даа. Улс төр бүү хэл утга зохиол, урлагт ч амь бөхтэй оршиж байгаа хоцрогдсон загвар. “МАНАН” будангаа ч ойлгохгүй нөхдүүд “арилгана” хэмээн цээжээ дэлддэг ч өөрсдөө будан дундаа ороод суучих нь элбэг. Үгийн үүсэл, өнгөн хэсгээс нь харвал МАН, АН гэсэн хоёр намын нэрийн нийлбэр нь “МАНАН”-г үүсгэж байна. Гол агуулга, цаад утгаараа улс төрийн хоёр том хүчинд бизнесээр холбоотой, түрийвч нэгтэй нөхөд олон байгааг хэлсэн хэрэг. УИХ-ын чуулганы хуралдаан дээр намаар талцаж хэрэлдчихээд үдэш нь хундага тулгаад мөнгөө өсгөх тухай халуун яриа дэлгэж суух нөхдийг л хэлсэн. Гэхдээ тэд хамтдаа яаж Төрөөс хулгай хийх вэ гэдэг илүү “амттай” яриа дэлгэх нь элбэг.
Одоо бас л “МАНАН”-г арилгана” хэмээх хоцрогдсон загвар дээр ажиллагсадын тоо нэмэгдэж байгаа бололтой. “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар гэгч бас нэг “МАНАН-г арилгагч” гараад ирэх юм даа. “Бид 14 мянган хүнд л намын батлах өгнө. Энэ нь бүх шатны сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоо. Бид МАНАН-г устгах ажлыг дээрээс нь биш доороос нь 2020 онд хийнэ” гэх зэргээр тууж өгч. Хэзээ хэний халаасаар орж гараад өөрөө “МАНАН” будан дундаа орохыг өнөөдөр таашгүй. Зорилго, бодлого, үзэл баримтлал нь тодорхойгүй хуучин загвар ярьсан нөхөд угаасаа хол явдаггүй.
Өнгөрөгч 2006 онд өдгөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай нар Иргэний хөдөлгөөний тэргүүн болж, “МАНАН”-г устгана, үгүй хийнэ” хэмээн жагсаал цуглаан удаа дараа зохион байгуулж, ёстой л нэг үзэн ядсан. Тухайн үед энэ загвар хэрэгжээд тун удаагүй байсан ч академик түвшинд хэн ч ойшоохоо больсон байв. Үүнээс арай урьд өмнө энэ загварыг “Ард түмний нам”-аар дамжуулан Л.Гүндалай хэрэгжүүлээд тусыг эс олсон учраас өөрөө “МАНАН” дунд ороод суучихсан цаг үе л дээ. Харин “МАНАН”-г арилгагчдын үзэн ядалт нь яван явсаар 2008 оны сонгуульд “Иргэний хөдөлгөөний нам”-ын нэр дээрээс оролцож ялагдал хүлээсэн.
Ингээд “МАНАН” хөөгчид маань ялагдсан уурандаа 2008 оны “Долдугаар сарын 1” хэмээх хар өдрийг зохион байгуулагчдын тоонд зүй ёсоор багтаж Ганцхудагт хүртэл хоригдон шалгагдаж байлаа. Хэрэг мөрдөж байх үед шахам өнөөх иргэний баатрууд маань “МАНАН”-гийнхаа бүлэглэлд өөрсдөө гуйж сөгдөж орсноор хэрэг явдал ч дарагдсан түүхтэй гэдгийг ажиглагчид ярьдаг. Өнөөдөр ч гэм буруугүй таван сайхан залуугийн амийг хөнөөсөн тухайд хэн ч хариуцлага хүлээсэнгүй замхарлаа гэх хүн олон бий. Цагдаагийн хурандаа нарт ял тохсон болоод өнгөрсөн гэх мэдээллийг ч хаа хаанаа өгдөг.
Хариуцлага тооцъё гэвэл үймээн самуун дэгдээхэд гол дүр болсон Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар энх тунх “цуураад” их мэдэгчийн дүрд жаргаж сууна. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь нөхөн сонгуульд бэлдээд сууж л байна, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр нь ч мөрдөн шалгагдаж байгаа болохоос биш байж л байна, УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Лүндээжанцан гишүүн ч байна. Тэр өдөр жагсаал цуглааныг уухайлж, хурсан олны цөсийг хөөргөж байсан, тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн суудлаасаа буучихсан шалгахад зав зайтай болчихсон явж л байна. Хамгийн гол нь “МАНАН”-г арилгахаар явж байсан залуус маань амиа хоохойлон өөрсдөө “МАНАН” будан дундаа шударга царайлаад сууна. “МАНАН”-г арилгагчид “МАНАН” дундаа төгсөх жамтай гэдгийг Ж.Батзандан нараас харж болохоор.
Гэтэл дараагийн “МАНАН”-г арилгагч нар “Үнэн ба зөв нам” нэртэйгээр гарч ирчихээд “сум орон нутгаа хөгжүүлье гэж байгаа бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуус орон нутгийн сонгуульд орж өрсөлдөх ёстой. Мандал сумын ИТХ-д хэдэн хүн байна тэр хүнийх нь тоогоор “Үнэн ба Зөв” нам төлөөлөгчөө өрсөлдүүлнэ” хэмээн залж сууна.
Монгол Улсад 330 гаруй сум байхад заавал Сэлэнгэ аймгийн Мандал сумаар жишээлсэн нь зүгээр ч нэг яриа биш байх. Эртний түүхийн дурсгалт Ноён уул, ус нутаг, хайрхандаа хайртай зон олон, тэдний бүс нутагт олборлолт явуулж байгаа “Бороо гоулд” гэх мэт гадны хөрөнгөлөг компаниуд гээд юу эсийг бодсон байж болох шүү дээ.
Одоо энэ мэт хуучирсан загвар газар авахгүй гэдгийг л хэлэх гэсэн хэрэг. Уг нь арай өөр үзэл баримтлал, чамгүй академик түвшний бодлого ярих цаг аль эрт ирчихсэн биш үү
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 14 )
MANAN g hezee ch diilehgui gesen uguu. Huuhee
UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ BODOJ CHADDAGGUI TAAJ BODDOG YUM ERDENET UILDVERT ONOOGIIH SHIG MARGAAN BOLJ BAISAN SUULDEE AMAA BARISAN
erguu nobshnuud oorosdoo jagsaal tsuglaan bolhodno ochohgui baij oligtoi hunii oodoos haraad duugarch chadahgui baij suuldni baahan um hutsah um batzandan magnai nar bol hangalttai darga nartai temtssen shorond hurtel orson shuu de bitgii suuldni huts za
Ашгүй үер бууж Женког овоолсон шорооны өрнөөс гаргав, Батзандан АН-ын гишүүн болж МАНАН-гийн үүлэнд дусал нэмэв, Уянга хүүхэн улс төрч болж ”Ар түмний амлалт нэхэх холбоо” дашийн шоог. Инээдтэй байгаа биз дээ, бидний амьдрал? Эрхэм сонгогчид оо?!
угаасаа л Батзандан Магнай нар бол Худлаа гарууд ш дээ Ноён урваач Нохой шарвааж гэдэг ОНОЛЫН үгийг Практикт дээр Баталж амьдралдаа бодитойгоор хэрэгжүүлж буй Нөхдүүд ш дээ
setguulch.hun.ug.ni.niigmiin.manlaid.yavah.yostoi.getewl.Uuganbayar.shig.doldoinuud.niigmiin.hugjild.asar.ih.saad.hiij.bgaad.haramch.bna
Uuganbayar.sgig.setguulch.nertei.chadvargui.amitad.hor.nairuulsan.yam.bichne.dee.uur..yu.ch.hiih.chadvargui.amitad.ingej.amidardag.yam.icheechere
odoo.bur.MAHAH.g.zasah.gerj.bgaa.shinehen./zaluuchuudyg.onilood.ehellee
Uuganbayaraa.chi.jinhene.MAHAHgiin.gar.hul.gej.chamaig.helehgui.yam.bol.uur.heniig.heleh.ve
ene,uuganbayar.gedeg.novsh.dandaa.shudarga.zaluuchuud.ruu.dairchee.tegeheer.chi.uuruu.jinhene.MAHAH.giin.bugsiig.doloogch.mun.bna
MANAN-g delhii niiteeree meddeg bolson bna, luivarchn , hulgauich darga naraas uls ornuud zugtaj bna daa,..
МАНАН салхи шуурганд арилдаг юм.Сайн исгэрвэл, олуулаа нэг зүгт исгэрвэл салхи шуурга дэгддэг юм.
ЖЕНКО ЭБИ МИ ОВОГТЫН МАНАН МОНГОЛД АРИЛНА.