Гадаад харилцааны сайд Кувейт улсад албан ёсны айлчлал хийлээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Сабахын урилгаар 2018 оны арванхоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийв.

Сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Сабахтай албан ёсны хэлэлцээ хийж, талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Сайд нар энхтайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр бүс нутаг, олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа нотлов.

Гадаад харилцааны сайд Кувейтийн үндэсний телевизэд ярилцлага өгч, Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хоёр улсын хооронд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж, Монгол Улсын гадаад бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар дэлгэрэнгүй ярилцав.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top