Ройтерс: Улаанбаатарт олон мянган иргэн авлигын эсрэг жагслаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

Олон мянган монголчууд Цельсийн 20 градусаас доош хүйтнийг үл ажран, дээд төвшний улстөрчдийн авилгыг эсэргүүцэн жагслаа. Пүрэв гарагт /2018.12.27/ болсон эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 25 мянган хүн оролцжээ. Нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, энэ нь 2008 оны цуглаанаас хойш болж буй хоёр дахь олныг хамарсан томоохон жагсаал боллоо.

Жагсагчдын уур хилэн Монголын парламентын спикер М.Энхболд болон улс төрийн гол хоёр хүчин болох Монгол Ардын Нам болон Ардчилсан Намыг онилов. Энхболд зэрэг улстөрчид төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр /23 сая ам.доллар/ зарах оролдлого хийсэн гэх удаан хугацаанд үргэлжилж буй авилгын хэрэг олны уур хилэнг дэвэргээд байгаа юм. Энхболд үүнийг няцаасан билээ. 

Парламентын чуулганы хуралдааныг бойкотолж буй нам дамнасан улстөрчдийн бүлэг Энхболдыг огцрохыг шаардсан бичигт гарын үсэг зурав. Монгол Ардын Холбоо  бүлэг МАНАН гэх тодотголтой хоёр намыг эсэргүүцэж байгаа. “МАНАН бүлэглэл бүх баялгийг авч, ард түмэн юу ч үгүй үлдэж байгаа нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй”, гэж парламентын гишүүн Т.Аюурсайхан хэвлэлийнхэнд ярив. Түүний хэлснээр, агаарын бохирдол, ард түмний ядуурал, баялгийн тэгш бус хуваарилалт бүгд Энхболд Улаанбаатар хотын захирагч байх үеэс эхлэлтэй.

Олон жил Зөвлөлт Холбоот Улсын дагуул байсан Монгол Улс парламентат засаглалтай ардчилсан тогтолцоо руу 1990 онд шилжсэн. 

Пүрэв гарагт парламентын ордны өмнөх төв талбайд болсон жагсаалын үеэр хүмүүс “Бид Энхболдыг огцрохыг шаардаж байна” гэсэн утга бүхий плакат барьсан байв. 61 настай оролцогч А.Дэжид Ройтерс агентлагийн сурвалжлагчид ярихдаа, Монгол шиг байгалийн баялаг ихтэй, ардчилсан улс оронд олон хүн ядуу амьдарч байгаад хүмүүс дургүйцэж байна гэв. “Монголчууд маш тэвчээртэй ард түмэн, гэхдээ бидний тэвчээр алдагдаж байна” гэж тэрбээр хэллээ. “Энхболд огцрох ёстой. Энэ олон хүнийг энэ дүн өвлийн хүйтнээр гадаа гарч, жагсахад хүргэсэн Энхболд ичих хэрэгтэй” гэлээ.   

Пүрэв гарагийн парламентын чуулганы хуралдаан долоо дахь удаагаа хойшилжээ. Учир нь Энхболдыг огцрохыг шаардаж гишүүд бойкотолж байгаа юм. 2018 оны чуулганы сүүлчийн хуралдаан баасан /2018.12.28/ гарагт болох хуваарьтай. 

“Парламентын гишүүд асуудлыг жагсаалд уриалах бус, харин парламентын чуулганыг танхимд ирж, шийдэх ёстой. Энэ бол хууль”, гэж парламентын дэд дарга Л.Энх-Амгалан хэллээ гэж Ройтерс, Аль-Жазира зэрэг мэдээллийн агентлагууд мэдээлжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЛАНТУУ(66.181.188.126) 2018 оны 12 сарын 31

ЭНХБОЛД УНАЖ ШОРОНДОО ОРЖ ШОРООНД ХУТГАЛДВАЛ ДАЛБААН ДОР НЬ БАЙСАН .МӨН ХАМТ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЖ БАЙСАН ОЛОН ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН .ХУЛГАЙЧУУД ИЛ БОЛЖ ШОРОН ДҮҮРНЭ

0  |  0
Пүүжиф(202.179.31.12) 2018 оны 12 сарын 29

Дэлхийн болоод манай улсын шившиг болоод байгаа Ми.Энх60лд та өөрөө өргөдөлөө өгөөд хуулийн дагуу огцорч доо!?

0  |  0
bi(178.165.129.123) 2018 оны 12 сарын 28

Mongolchuud mini jagsahdaa duulahaa l bolichih heregtei.Ordon dotorhi hediin huh ineediig ulam dewergeed ted Konzert uzej bg yum shig baysaad suuj bg shde.Odoo ali ch taldaa ayduu zuulun bsr Uls oron hetsuudlee.tur ulsaa tuwshitgej tumen olnoo jargaah tsag bolson baih shuu Uls turchduu.Jild heden huuhed hort utaand ed erhten n hordoj horwoogoos yawj bn bas hed n suraggui hed n ochih tsetserleggui gertee tulegdej zamiin osold orj bn bodood uzeech!Hugshid buten jil tetgeweriin zeelee tulsuur dahiad zeel awch tsagaan sariig unguruuj bn.Ajiltai n banknii zeel,tatwart awsan tsalingaa ugsuur...

0  |  0
Top