Сомалийн Засгийн газар НҮБ-ын тусгай төлөөлөгчийг таатай бус этгээдээр зарлалаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

Сомалийн Засгийн газар Сомалид туслалцаа үзүүлэх НҮБ-ын тусгай төлөөлөгч Николас Хейсомыг таатай бус этгээдээр зарлалаа.

Тэрбээр тус албан тушаалд 2018 оны есдүгээр сард томилогджээ. Сомалийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд Хейсомыг протокол зөрчиж, улсын дотоод хэрэгт санаатайгаар оролцсон гэж дурджээ.

Тусгай төлөөлөгч Сомалийн Засгийн газраас 2018 оны есдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр энгийн ард иргэд амь үрэгдсэн шалтгааныг болон лалын хэт даврагчдын “Аш-Шабаб” бүлэглэлийн толгойлогч Мухтар Робоуг саатуулах болсон эрх зүйн үндэслэлийг тайлбарлахыг шаардсаны дараа энэхүү шийдвэрийг гаргажээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top