АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим төсвийн тухай хуулийг батлахдаа Мексиктэй залгаа хил дээр хана босгоход шаардлагатай таван тэрбум ам.долларын санхүүжилтийг хасчээ. 2018 оны арванэгдүгээр сард болсон дунд хугацааны сонгуулийн үр дүнд ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонхын суудал авч, Пүрэв гарагт /2019.01.03/ танхимын шинэ гишүүд тангаргаа өргөж, спикерээр Нэнси Пелосийг сонгосон.
Одоо төсвийн тухай хууль бүгд найрамдахчууд олонхыг бүрдүүлж буй Сенатын дэмжлэг авах ёстой. Сенат дахь Бүгд найрамдахчуудын бүлгийн дарга Митч Макконннелл болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хилийн ханатай холбоотой асуудлыг тусгаагүй хуулийн төсөлд гарын үсэг зурахгүй гэж мэдэгдээд байгаа билээ.
Хилийн ханыг санхүүжүүлэх асуудлаас болж төсвийн тухай хуулийг батлах явц удааширч, АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа, есөн яамдын үйл ажиллагаа санхүүжилтгүйн улмаас түр зогсолт хийгээд хоёр долоо хоногийн нүүр үзэж байгаа юм.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )