Хятадын “Huawei Technologies” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг АНУ-ын хүсэлтээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ванкувер хотноо баривчилснаас хойшх хугацаанд Канадын 13 иргэн Хятад улсад саатуулагдаад байна гэж Канадын тал мэдээлэв.
Канадын засгийн газрын төлөөлөгчийн хэлснээр, тэдгээрийн найм нь суллагджээ. Пүрэв гарагт /2019.01.03/ хийсэн мэдэгдлээс өмнө Канадын тал гурван иргэнийг нь саатуулсан тухай олон нийтдээ мэдээлж байсан. Мэнийг баривчилсан хэргээс хойш тус хоёр улсын харилцаа хурцдаад байгаа юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Канадад баривчлагдсан Мэн Ванжоу 7.4 сая ам.долларын батлан даалт төлж мөн сарын 11-ний өдөр суллагдсан бөгөөд одоогийн байдлаар Ванкувер хо дахь хэдэн сая ам.долларын үнэтэй өөрийн хоёр байшиндаа амьдарч байгаа юм. Тэрбээр /46 настай/ 23.00 цагаас 06.00 цагийн хооронд гэрээс гарах ёсгүй бөгөөд биедээ хяналтын аппарат байнга зүүж явах ёстой.
Одоогийн байдлаар, янз бүрийн хэргээр Хятад улсад Канадын 200 иргэн саатуулагдаад байгаа бол АНУ-д 900 орчим Канад иргэн мөн саатуулагдаад байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )