Ч.Улаан: Монголын төрд МАНАН гэж бүлэглэл байдаг нь үнэн

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох эсэхийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ. Учир нь, энэ өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг парламентад өргөн барьсан бөгөөд МАН-ын бүлэг эл төслийг хэлэлцэхтэй холбогдуулж, засварлага хүссэн юм. Чуулганы хуралдааны хойшилсны дараа УИХ-ын гишүүн Ч.Улаантай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 

-Таныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг намын тань гишүүд дэмжсэн ч өнөөг хэр нь албан ёсоор томилоогүй байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл хүнс, хөдөө аж ахуйн салбар сайдгүй хэвээр байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

 

-УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцээд, УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, хэлэлцэх явцад чуулган завсарлачихсан. Ингээд хүлээлтийн байдалтай л байж байна даа.

 

-Та УИХ-д олон удаа сонгогдож байгаа туршлагатай улстөрч. Энэ удаагийн парламентад үүссэн шиг нөхцөл байдал өмнө нь гарч байв уу?

 

Хариултыг ВИДЕО хэсгээс үзнэ үү!

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор эхлээд хэлэлцэх ёстой. Хэрвээ тус байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл яах вэ. Ямар нөхцөл байдал үүсэх бол?

 

-УИХ-ын Дэгийн тухай хууль гэж бий. Холбогдох байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаас эцсийн хариу гарах ёстой. Хуулиа л дагана.  

 

-УИХ хуралдаж чадахгүй байгаа болохоор шаардлагатай томилгоогоо ч хийж чадахгүй байна. Жишээ нь, манай улсын хамгийн чухал салбар хэцүү цаг үед эзэнгүй байгааг хэрхэн харж байна вэ?


Хариултыг ВИДЕО хэсгээс үзнэ үү!


 

 

-Та өмнө нь намаасаа татгалзаж байсан. Ийм хүнийг сайд болгох нь хэр зөв юм бэ гэж шүүмжлэх хүмүүс олон бий?

 

-Улс төрийн асуудал, засаг төрийн асуудлыг хооронд нь ялгаж салгаж авч үзэх ёстой байх. Засгийн газар гэдэг бол мэргэжлийн өндөр төвшинд ажиллах ёстой институци. Тиймээс мэргэжлийн тал нь илүү давамгайлах байлгүй дээ.

 

-Одоо УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх, эсвэл хэвээрээ үлдээхийн аль ч бай эрх баригч намд цаашид ийм асуудал хээвэр үргэлжилбэл яах вэ. Монгол төрийн дээр нам байна уу, намын дээр төр байна уу?

 

Хариултыг ВИДЕО хэсгээс үзнэ үү!


 

-Ингэхэд, энэ их улс төрийн дуулиан дундуур ХХААХҮ-ийн салбарт анхаарал хандуулж байгаа хүн байна уу?

 

-Хөдөө аж ахуйн салбар бол Монголын ард түмний амьдралд хамгийн ойр салбар юм. Өдөр тутам асуудалтай тулгарч байдаг салбар. Идэж уух, өмсөх зүүхээс эхлээд л энэ яаманд харьяалагддаг. Ялангуяа өвөлжилтийн байдал, мал аж ахуй, газар тариалан, хүнсний бараа бүтээгдэхүүний хангамжийн асуудал гэх мэтчилэн бидэнд байнга сонсогдож, яригдаж байгаа сэдэв олон бий. Гэхдээ би өнөөдөр албан ёсоор томилогдоогүй байгаа учраас шийдвэр гаргах төвшинд оролцож чадахгүй байна.

 

-УИХ-ын даргыг огцрохыг шаардаж байгаа 40 гишүүний нэг нь та. Түүнийг огцруулснаар нам дотор чинь үүсээд байгаа асуудал намжих уу?

 

-Эхлэл нь тавигдах байх аа гэж бодож байна. Нэг ажил эхлэхэд цаашдаа нэлээд өргөн хүрээг тэлж явагдах байх гэж итгэж байгаа.

 

-Шударга бусын хонгил, МАНАН бүлэглэл гэж үнэхээр байдаг юм уу. Та тэр хонгилоор нь явж үзэв үү?

 

Хариултыг ВИДЕО хэсгээс үзнэ үү!


 

-Шинэ МАНАН бүлэглэл бий болчихвий гэх хардлага нийгэмд байна шүү дээ?

 

-Эхлээд байгаа МАНАН-гаа устгачихъя. Дараа нь тийм юм үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлье. Тэгвэл дахиж МАНАН гэх нэр томьёог улс төрд хэрэглэхгүй болно.

 

-Төрийн ажил гацаанаас гарч та ХХААХҮ-ийн сайд болвол махны үнийг яаж барих вэ. Нөлөөлж байгаа олон хүчин зүйл байх шиг байна шүү дээ?


Хариултыг ВИДЕО хэсгээс үзнэ үү!


 

Зураглаач Д.ДАЯНДАЛАЙ

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hm(66.181.189.227) 2019 оны 01 сарын 16

Za MAHAH g.m buleglel baisan, shineer uusejch bolno. Gexdee iim mayagiin buleglel har tamhi, gemt hergiin buleglel adil yavzgui, tur zuuriin baidag. Uuniig oilgoogui tolgoilogchid ni heerhiis. Xezeed yalagdal huleene. Yagaad gevel deed huchin zevhen shudarga esiig demjdeg

0  |  0
АРД(202.9.42.238) 2019 оны 01 сарын 15

Энэ хүн төрд өдий хүртэл тангараг өргөж зүтгэчихээд хээв нэг манан ярьж суух нь ариун явдал мөн үү өөрөө дунд нь боловсортлоо л чанагдаа бидээ. Тэднийг илчлэж эх орноо ард түмнээ гэх байтал хэзээ хойно нь ийм юм байдаг юм гэж эс бол тэдний л нэг болж таарах нь сандалтайгаа үхэн үхэтлээ л зууралдах нь дээ.

1  |  0
Irgen(103.26.194.169) 2019 оны 01 сарын 09

Vndeseern buulgaj shvvh porkuror hvchni AT gazar yamdin bvtetsig uurchilj bj edni bulhai il bolj asuudal shiidegdeh bh ternes uhaad uhad shidej chadahgvi bolhor doromjlod bgaamda

0  |  0
Зочин(64.119.21.114) 2019 оны 01 сарын 08

Улайдаггүй Улаан гэж алдартай ЛУЙВАРЧИН

0  |  0
Улаашка(103.26.195.57) 2019 оны 01 сарын 07

Хөөе Улаанаа бүгд арьсаа чирээд зугатхаар чинь МАНАН-д хэн үлдэх юм бэ, энчодоо.

0  |  0
Зочин(103.212.119.220) 2019 оны 01 сарын 07

ХХААХҮЯ-нд газар хэлтсийн дарга нар нь дандаа хулгайчид очоод үүрлэсэн газар хуу цэвэрлэгээ хийх хэрэгтэй

0  |  0
ахбөахбөахбөах(64.119.21.168) 2019 оны 01 сарын 07

өө энэ хүн гуай чинь манан занан гэцэн шаажийшд

0  |  0
Бат(202.9.42.90) 2019 оны 01 сарын 07

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

1  |  0
гомбо(192.82.65.195) 2019 оны 01 сарын 07

НЭГ НЬ ЧИ ӨӨРӨӨ ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Irgen(66.181.160.6) 2019 оны 01 сарын 07

Jinhen manan bvleglelin hvn chn chi shvv de hudlaa tsewr hvn boloh gj jvjig tawi alban tushaal erh medeld ochj baiwal hvn alhaas siihgvi hvn de Ulaan ta

0  |  0
zochin(202.9.43.6) 2019 оны 01 сарын 07

unen bulegleliin esreg baigaarai huulid b gaa shudraga ulsiig solih gej uuriin hunee tavij medne shuu shuugch frokuror nart iim hun olon shuu

0  |  0
Иргэн(139.5.217.144) 2019 оны 01 сарын 15

Бүх ашигт малтмалын булхай луйвар Төмөртэйн ордыг ашигласан нөхдөөс эхтэй бөгөөд зохион байгуулагч толгойлогч нь Ч.Улаан мөнөөсөө мөн?! Монголчууд ядуу байхад, мөнгө үнэтэй байхад хамгийн баян хүн нь Ч.Улаан байсан?! Наад зах нь ээжийнх нь дансанд саяаар тоологдох ”доллар”-ын хадгаламжтай байсан гээд боддоо?! Төр самрагч энэ этгээд Хүрэлсүхийн далбаанд энхийн цагаан тагтаа болно гэвэл горьд?! Итгэж үл болох луйварчин?!

2  |  0
Зочин (66.181.177.215) 2019 оны 01 сарын 07

Мэдлэгэ чадвартай хун хаана ч еерийгее аваад л явчих гэхдээ монголынхоо баялгийг гадныхантай сулбэлдэж унэгуйдуулж идээгуй л хун дээ

1  |  1
ИРГЭН(66.181.165.246) 2019 оны 01 сарын 07

мэргэжлийн биеэ үнэлэгч. албан тушаалын төлөө чөтгөр шуоамтай ч нөхцөх нөхөр.

1  |  0
Top