Өнөөдрөөс эхлэн /2019.01.07/ Япон улсыг орхин гарч буй жуулчин бүрээс нэг мянган йен буюу арав орчим ам.долларын татвар авч эхэлжээ. Ингэхдээ энэ хууль бүх улсын иргэнд адил үйлчлэх гэнэ.
Япон улсын засгийн газрын тооцоолсноор, 2020 он гэхэд их наран улсад 40 сая жуулчин зочлох тул дээрх арга хэмжээний үрээр ихээхэн хэмжээний орлого олох боломжтой гэж үзэж байна. Тус улс одоогоор визний хураамж авдаггүй билээ.
Гэхдээ усан болон нисэх онгоцны баг, албадан гаргаж буй этгээд, хоёр хүртэлх насны хүүхэд, дамжин өнгөрөгч зорчигч, дипломат болон засгийн газрын тусгай чиглэлээр зорчиж буй зорчигч болон цаг агаарын байдлаас болж ослын буулт болон зогсолт хийсэн нисэх болон усан онгоцны зорчигчдод энэ хууль үйлчлэхгүй юм байна.
Энэхүү хураамжаас олсон орлогыг хүний нүүрийг шууд таних системийг нэвтрүүлэх замаар Японы олон улсын нисэх онгоцны буудлуудын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, аялал жуулчлалын гол гол үзмэр, түүхэн болон соёлын дурсгалт газруудыг тохижуулах, жуулчдад үзүүлж буй үйлчилгээ, мэдээллийг сайжруулахад зарцуулах аж.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )