Ким Жон Ун БНХАУ-д айлчилж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсад айлчлал хийж байна.

 

Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар айлчлал энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

БНАСАУ-ын нэгэн өндөр албан тушаалтан бүхий галт тэрэг орон нутгийн цагаар 22.15 цагт Хятадын хилээр нэвтэрсэн тухай Өмнөд Солонгосын болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлсэн.

 

Энэхүү айлчлал Ким Жон Уны БНХАУ-д хийж буй дөрөв дэх удаагийн айлчлал юм. Үүнээс өмнө тэрбээр 2018 оны гуравдугаар сарын 25-28, тавдугаар сарын 7-8 болон долдугаар сарын 19-20-нд Хятадад айлчилж байв.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top