Дэлхийн банкны ерөнхийлөгч огцорно

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким ирэх сард албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ. Түүний бүрэн эрхийн хугацаа гурван жилийн дараа дуусах байсан юм.

 

Түүний шийдвэрт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нөлөө орсон гэж хэвлэлийнхэн бичиж байна. “189 гишүүн бүхий тус байгууллагыг удирдах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэж тэрбээр өөрийн мэдэгдэлдээ дурджээ.

 

2012 онд Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд очсон тэрбээр хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулах компани болон өөрийн үүсгэн байгуулсан Эрүүл мэндийн төлөөх түншлэл ашгийн бус группийн Удирдах зөвлөлд эргэн ажиллах гэнэ.

 

Түүний ажлыг Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал Кристалина Георгиева түр орлох юм байна.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top