АНУ-ын цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн хилийн чанад дахь анхны үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээ БНХАУ-ын Шанхай хотноо боллоо.
Энэхүү үйлдвэр Model 3 болон Model Ү загварын машин үйлдвэрлэх гэнэ. Дэлхийн автомашины хамгийн том зах зээлд өөрийн байр суурийг нэмэгдүүлэх зорилго тавиад буй “Tesla” компанийг Хятад улсад ширүүн өрсөлдөөн хүлээж байгаа ч АНУ-ын автомашины импортын татвараас зайлсхийх боломжийг олгож байгаа юм.
Тус компанийн ерөнхий захирал Илон Маскийн хэлснээр таван тэрбум ам.долларын өртөг бүхий гига үйлдвэр энэ оны сүүлч гэхэд Model 3 загвараа үйлдвэрлэж эхлэх гэнэ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )