Энэтхэг улсад 200 сая орчим иргэн өнөөдөр /2019.01.08/ эхэлсэн бүх нийтийн ажил хаялтад нэгдлээ гэж NDTV суваг мэдээлэв.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү эсэргүүцлийн арга хэмжээг орон нутгийн үйлдвэрчний эвлэлүүд, зүүний хүчний хөдөлгөөнийхэнтэй хамтран зохион байгуулж байна. Тэд хөдөлмөрийн доод хөлс, тэтгэврийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, ажилгүйдлийг бууруулах зэрэг хэд хэдэн шаардлага тавьж байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Керала мужид төмөр зам дээр суулт хийж, хэд хэдэн авто замыг хаагаад байна.
Ажил хаялтад аж үйлдвэр, банк, даатгал, тээврийн салбарын ажилтнууд мөн нэгдсэн бөгөөд оюутнууд, фермерүүд, холбооны хэвлэл мэдээллийн салбарынхан дэмжиж байгаа аж.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )