ШУУД: Чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болов

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 02:00 цагт өндөрлөж шийдвэрээ гаргасан. УЕПГ-аас гаргасан дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж нийт гишүүдийн олонх үзсэн юм. Байнгын хороодын уралдаан дууссаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилэн хуралдахаар боллоо. Төрийн байгуулалтын байнгын хороо болоод Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхлэхээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаан 53,7 хувийн ирцтэйгээр бүрдээд байсан юм. Чуулганы хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр болж 59 гишүүний ирцтэйгээр нээлээ.


УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг өнөөдөр хэлэлцэхээр санал нэгджээ

 


 

Ж.Мөнхбат: Шөнийн 02 цаг болж байна. Шууд МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй. Харин дараа нь УЕПГ-аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэх нь зүйтэй. Маргааш өглөө 10 цагт чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэх ёстой гэж санал нэгдсэн.

 

Д.Тогтохсүрэн: Бид ярилцаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг эхлээд хэлэлцэх нь зүйтэй гэж зөвшилцсөн юм. Гэхдээ боломж гарвал хэлэлцээд явах хэрэгтэй. Боломж гарахгүй бол хэлэлцэхгүй маргааш үргэлжлүүлнэ гэж ярилцсан юм.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэхэд Л.Болд гишүүн санал гаргасан. Уг санал нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг их хуралд бүлэггүй болсон гэж тайлбарласан. Тиймээс тус намын бүлэг завсарлага авах эрхгүй гэж  мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дараах тайлбарыг өгсөн юм.


Л.Болд: Ардчилсан нам их хуралд бүлэггүй болсон

 



Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс  УИХ-ын дарга М.Энхболдод горимын санал гаргах хүсэлтийг гаргасан. Л.Болд болон Ж.Батзандан гишүүний зүгээс Ардчилсан нам их хуралд бүлэггүй болсон. Учир нь тус намаас гарах хүсэлтээ Л.Болд болон Ж.Батзандан гишүүд гаргаж, албан бичгийг их хурлын даргад хүргүүлсэн. Уг тайлбартай холбоотойгоор Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дараах тайлбарыг өгсөн юм.  


Д.Эрдэнэбат: Маргах хэрэггүй. Намын шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Ж.Батзандан гишүүнийг л намаас хөөсөн. Д.Мурат, Л.Болд гишүүнийг намаас хөөгөөгүй. Л.Болд гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ дунд шатны намдаа хүргүүлэх ёстой байсан юм. Л.Болд гишүүн Ардчилсан намаас урвасан.

 

ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэхээр болов



 

Хэдийгээр чуулганаар хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг нэмж хэлэлцэх нь зүйтэй гэдэг горимын санал гарч дэмжигдлээ. Сайдын томилгоог Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлээд маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх ёстой гэж үзлээ. 


Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top