ЖДҮ-тэй холбоотой сайдын ТУШААЛ, ЖУРАМ-ыг өөрчлөх шаардлагатай гэв

2019 оны 01 сарын 22

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Ажлын байр бий болгох, эдийн засгийн төрөлжилтөд нэмэр болох төсөл санаачилсан ЖДҮ-чдэд очих ёстой зээлийг дундаас нь булааж авсан эрх мэдэлтнүүдтэй холбогдох асуудлыг хуульчид ярьж байна. Хуульч Ж.Эрхэмбаатар хэлэхдээ “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийн хүрээнд хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг хэрхэн хамгаалах талаар ажиллаж байна. Энэ хүрээнд Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шүүхэд хэд хэдэн үндэслэлээр хандаад байна гэж мэдэгдэв. Тухайлбал, ХХААХҮ-ийн Сайдын гаргасан гурван тушаалын улмаас өнөөдрийн өрнөж буй ЖДҮ-ийн асуудал үүссэн гэж тэрбээр харж байна. Тэрчлэн нийтийн эрх ашгийн хөрөнгө мөнгийг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж буй аж.


Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахын тулд төсөл сонгон шалгаруулалт явуулах талаар баталсан журамд хоёр өөрчлөлт оруулсан нь ЖДҮ-чдийн боломжийг хаасан гэж үзэж байна. Тодруулбал,  сонгон шалгаруулалтад  төсөл нь тэнцсэн байсан ЖДҮ-чдийн зээл авах бололцоог нь хаасан. Нэг ёсондоо  өнөөдөр асуудал дагуулж буй 134 аж ахуйн нэгж шинээр төслийн зээл авах бололцоог нээхийн тулд журамд өөрчлөлт оруулсан байна гэж хуульчид харж байна. Тиймээс энэ үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ.


Тодруулбал, ХХААХҮ-ийн сайдын гаргасан тушаалууд болоод ЖДҮ-ийн сангаас зээл олгох журмууд нь ЖДҮ-чдийн эсрэг үйлчилж буй учраас, өөрчлөлт оруулах ёстой гэж хуульчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top