ОСКАР 2019 | Шилдэг КИНО ба НАЙРУУЛАГЧ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

91 дэх удаагийн Оксарын наадмын "Оны шилдэг бүтээл" төрөлд нийт 8 бүтээл, "Шилдэг найруулагч" төрөлд 5 найруулагч өрсөлдөж байгаа юм.

 

 

Оны шилдэг бүтээл- Найм. BlacKkKlansman 

Найруулагч: Спайк Ли

 

Тус бүтээлийг кино шүүмжлэгчид шагнал хүртэх өндөр магадлалтай хэмээн дүгнээд байгаа юм. Кинонд өнгөт арьст мөрдөгч залууд тохиолдол адал явдлыг харуулдаг байна. Дензел Вашингтоны хүү Жон Дэвид Вашингтон гол дүрийг бүтээсэн уг киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн.

 


 

 

Оны шилдэг бүтээл- Долоо. Bohemian Rhapsody

Найруулагч: Брайан Сингер, Декстер Флетчер

 

Алдарт "Queen" хамтлаг, гоцлол дуучин, рок од Фредди Меркьюригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн кино арван жил үзэгчдийн хүртээл болох гэж сунжирсаны эцэст өнгөрсөн онд нээлтээ хийсэн. Фредди Меркьюригийн дүрийг жүжигчин Рами Малек бүтээсэн. Тус дүрээрээ жүжигчин Рами Малек алтан бөмбөрцөг хүртсэн юм.

 


 

 

Оны шилдэг бүтээл- Зургаа. Black Panther 

Найруулагч: Райан Куглер

 

Холливудын супер баатартай цувралуудад шинэ өнгө төрх нэмсэн гэж үнэлэгдээд буй тус бүтээл энэ жилийн Оскарын наадмын шилдэг кино номинацид мөн нэр дэвшээд байна.  Дан өнгөт арьст жүжигчдээс бүрдэх уг кино  АНУ-ын хамгийн их ашиг олсон гурав дахь бүтээлээр шалгараад байгаа юм.

 


 

 

 

Оны шилдэг бүтээл- Тав. The Favourite 

Найруулагч: Йоргос Лантимос  

 

Найруулагч Йоргос Лантимосын "Хавч" нэртэй кино 2017 оны Каннын кино наадмаас "Шилдэг зохиол" шагналыг хүртэж байсан. "Хавч", "Ариун бугийг хөнөөсөн нь" зэрэг өндөр үнэлгээтэй бүтээлүүдийнхээ араас "The Favorite" киногоороо  Оскарт нэр дэвшээд байна.

 


 

 

Оны шилдэг бүтээл- Дөрөв. Green Book

Найруулагч: Питер Фаррелли

 

2017 оны Оскарын наадмын ихэнх шагналыг өөрийн болгосон "Moonlight" киногоор Оскар хүртсэн жүжигчин Махершала Али мөн "Greenbook" кинонд дүр бүтээжээ. Гол дүрийн жүжигчин Вигго Мортенсены гайхалтай өөрчлөлтийг ч та бүхэн энэ киноноос харж болох юм. Тус бүтээл шилдэг кино төрөлд нэр дэвшээд байна. Харин шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшээд буй  Вигго Мортенсеныг бид "Captain Fantastic" киногоор сайн мэдэх билээ.

 


 

 

Оны шилдэг бүтээл- Гурав. A Star is Born 

Найруулагч: Брэдли Купер

 

Жүжигчин Брэдли Купер киноны зохиолыг бичиж, найруулж, өөрөө гол дүрийг бүтээсэн тус кино нэг хэсэгтээ л энэ салбарыг шуугиулаад амжсан. Тус киноны дуу болох "The Shallows"  алтан бөмбөрцөг наадмаас шилдэг дуу шагналыг хүртсэн.  Оксар хүртэхэд ч тун ойрхон байгаа юм.


 

 

 

Оны шилдэг бүтээл- Хоёр. Vice 

Найруулагч: Адам Маккей

 

Тэрбээр АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Бушийн туслах Дик Чейнигийн тухай өгүүлэх тус бүтээл мөн шилдэг кино номинацид нэр дэвшээд байна. Дик Чейнигийн дүрийг жүжигчин Кристиан Бэйл бүтээсэн.


 

 

 

Оны шилдэг бүтээл- Нэг. Roma 

Найруулагч: Альфонсо Куарон

 

1970-аад оны Мексикийн ахуй амьдралыг хар цагаанаар дүрслэн, үзүүлэх харуулсан "Roma" кино өнгөрсөн жилийн Венецийн кино наадмын "Алтан арслан"-г хүртжээ. 91 дэх удаагийн Оскарын наадамд хамгийн олон төрөл буюу 10 төрөлд нэр дэвшээд байгаа юм. Найруулагч Альфонсо Куароны найруулсан “Gravity” кино 86 дахь удаагийн Оскарын наадмаас нийт долоон шагналыг хүртэж байсан юм.

 


 

Холбоотой мэдээ

ОСКАР 2019 | Нэр дэвшигч кино, уран бүтээлчид тодорлоо

ОСКАР 2019 | “Рома” кино хамгийн олон номинацид нэр дэвшлээ

ОСКАР 2019 | Дефогоос Бэйл хүртэлх ”Гол дүр” хэн бэ?

ОСКАР 2019 | Глосоос Гага хүртэлх ”Гол дүр” хэн бэ?

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top