УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргаж, тогтоолын төслийг өргөн барьсан билээ. Энэхүү УИХ-ын тогтоолын төслийг яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Намайг хариуцлага алдсан гэж яриад байх юм. Би сүүлийн 26 жил парламентад ажиллаж байгаа хүний хувьд албан тушаал горилохгүй. Ийм сэтгэлтэй орж ирсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал орж ирсэн. Ард иргэдээсээ асуусан, гэвч гацчихаад байна. Үнэхээр болохгүй бол хууль, шүүхийнхээ тогтолцоонд өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгвэл нэг эвээ олно. УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг, улс төрийн намууд нь улс төрийн намууд шиг л байх шаардлагатай байна.
Би мэдлэгтэй ч хүн биш. Бид өмнөх ажлаа хийж байна. Та нар ч гэсэн оролцоод хийгээч ээ. Төрийн албаны тухай хуулийг баталж, гаргасан. Сонгууль бүхний дараа бужигнаж байдаг төрийн албыг зохицуулж өгсөн. Ингэхээр аяндаа эдийн засаг, нийгэм нь дагаад ном журмандаа орох байх, эх орондоо итгэлтэй амьдрах боломж нь бүрдэх юм гэдэгт итгэж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Харин УИХ-ын дарга М.Энхболд "Энэ 60 тэрбумын яриаг сонссон, мэдсэн олон хүн байдаг гэж ярьдаг. Хууль, хяналтынхан шалгасан. Одоо ч шалгаж байна. Үнэн, зөвөөр нь шалгаж энэ асуудлыг хууль, хяналтынхан эцэслэх ёстой. Энэ танхимд сууж байгаа 64 хүн бол яах аргагүй миний гарын үсэг зурж, сонгуулийн байгууллагад нэрийг нь дэвшүүлж, УИХ-ын гишүүн болж орж ирсэн хүмүүс. Би туршлага, дадлага гээд бүх зүйлийг нь харж дэвшүүлсэн. Ямар нэгэн мөнгө төгрөг авч нэр дэвшүүлээгүй. Тиймээс үүнийг ялгаж, салгах нь зөв байх гэж бодож байна" хэмээн ярилаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 4 )
ӨӨРИЙГӨӨ ДҮГНЭХГҮЙ ЭЭ ЭНХБОЛД ЛУХААН АРД ОЛОН ДҮГНЭДЭГ ЮМ ХУЛГАЙЧ ХУ ЖАА П
Ямар ч байсан Нямдорж гэдэг хүн ѳшѳѳ дээшээ дэвшсэн бол Энхболдыг үнсээд л байх хүн. Үүнээс харахад энэ хэдэн гишүүдийн хэргийг шүүгээд улсыг хохиролгүй болгоод 2020 онд гаргахгүй байх
60 тэр бумын хэрэг гэдэг чинь Лүмбийг хэрэгтэй адилхан юм шүү дээ.
Олон гишуудийн яриж байгаа энэ уеийн хуулийнхан энэ асуудлыг шийдэж чадахгуй л байх даа хуулийнхан хараат болчихсон гээд байгаа уед