Болив улсын Ерөнхийлөгч Эво Моралес Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадурог дэмжих зорилгоор Венесуэлд айлчиллаа.
“Олон улсын эрх зүйг зөрчин, Венесуэлийн үндэсний баялгийг эзэмшихийг хүсч буй их гүрний хөндлөнгийн оролцоотой төрийн эргэлт хийхийг оролдож буй энэ үед дэмжлэг үзүүлэхээр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ахтай уулзаж байна” гэж тэрбээр жиргэжээ. Болив улс аливаа мөргөлдөөнөөс зайлсхийж, яриа хэлэлцээний замаар асуудлыг шийдэхийг дэмжиж байна гэж онцолжээ.
Үүнээс өмнө Моралес “Латин Америкийн ард түмнүүдийн байгалийн баялгийг хулгайлах зорилгоор эдгээр үндэстнүүдийн талаар явуулж буй АНУ-ын “дайсагнасан” бодлого явуулж байна” гэж буруушааж байв. Венесуэл улсад төрийн эргэлт хийхийг санхүүжүүлэх, ингэснээр байгалийн баялгийг нь хүртэх боломжийг бий болгох зорилгоор Вашингтон улс Венесуэлийн эрх баригчдын дансыг царцаасан хэмээн мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 3 )
amerikuud hucheer bish guij avah yostoi yum
sain bna
uls ornoo suyruulji buy 2 indian