ШШГЕГ: Хорих ангийн өрөө бүрийг 100 хувь хянах боломжгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид Монгол Улсын Гавьяат хуульч Л.Бямбаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан ШШГЕГ-аас албан ёсны тайлбар өглөө. Тус газрын  өгсөн мэдээллээр талийгаач өнгөрсөн баасан /2019.02.22/ гарагийн 21.40 цагийн үед амиа алдсан байна. Тухайн үед сэтгэл санааны байдал нь анхаарал татахуйц байгаагүй гэнэ.

Энэ талаар ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн мэдээлэхдээ "Хорих ангийн дотоод журмаар техникийн болон биечилсэн хяналтыг байнга тавьж ажилладаг. Цагдан хорих 461 дүгээр ангид хэрэг болох үед ээлжийн бүрэн бүрэлдэхүүн ажиллаж байсан. Албаны дотоод хяналт, шалгалтыг хийж эхэлсэн. Хянагч болон харуулын ажилтнууд ажилдаа хариуцлагагүй, сонор сэрэмжгүй хандсан байхыг үгүйсгэхгүй. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа бүх зүйл тодорхой болно" хэмээн ярилаа.

Түүнчлэн "Цагдан хорих байрны давхар, өрөө бүрт хяналтын камер бий. Гэхдээ өрөөг 100 хувь хянах боломжгүй байдаг. Цагдан хоригдож байгаа хүмүүсийг хорих ангийн дотоод журмын дагуу гадуур хувцастай орохыг зөвшөөрдөг. Тухайн хүнийг баасан гарагийн орой цагдан хорьсон. Талийгаач 21.40 цагт амиа хохироосон байдаг. Сэтгэл санаа нь анхаарал татахаар байгаагүй" гэх албан ёсны тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.96) 2019 оны 02 сарын 27

Яасан олон гэрээслэл бичдэг юм.Монголчууд гэрээслэл бичээд байдаг улс биш шүү дээ. Зөвхөн эндээс л харахад амиа хорлоогүй ойлгомжтой

0  |  0
зочин(202.9.43.96) 2019 оны 02 сарын 26

Шшгег ажлаа маш муу хийдгээ харууллаа даа.

0  |  0
temuul(103.57.94.128) 2019 оны 02 сарын 25

Uhsen hun ug heleh bish odoo estoi zavaarna daa manan aa uls oron yu bolj bn daa nyamdorjodooyah bol zoriud niiluulj bichlee

0  |  0
манан мафи(202.9.43.25) 2019 оны 02 сарын 25

Жинхэнэ даам гарчихсан мафийн загалмайлсан эх байсан юмаа! Элбэгдоржийн vед естой санаснаараа шийдэж сарвайснаа авч байна даа гэж яригддаг нэрд гарчихсан ”шvvгч авгайчууд”-ын нэг байсан юм!! Хvv Темербатынхаа болон бусад хэд хэдэн шvvгчдийн гаргах шийдвэрийг аль эрт урьдчилаад тохирчихдог, аль хэргийг авах vгvйг нь тусгай сvлжээ зуучлагчаар шийддэг гээд беен аймшиг болдог байсан юм ш дээ!

0  |  0
K(66.181.179.69) 2019 оны 02 сарын 25

Teneg hariult bna..

0  |  0
erdene(103.26.193.75) 2019 оны 02 сарын 25

Hutsdag baabaa mini horih angi oroo bolgoniig 100 huvi hynah kamirtai baih eostoi bas tiim bolomjtoi medee.... minii bodloor horih angiin kamert zoriud kameriin tusdgui zai uldeej baigaad ter zaig ashiglaj hohirogch avgaig horooson baij bolzoshgui bi tegej hardaj baina....kamert baisan ter avgai kameriin tusgalgui oron zaig olj todorhoiloh bolomjgui yum bishuu

0  |  0
zochin(202.9.43.25) 2019 оны 02 сарын 25

avilgach hulgaich avgaig gav dungutei bailgahgui hytad ulsad iimerhuu hund heregtei humuusiig amia horlohoos sergiilj tegdeg yum bilee ter n ch zuv

0  |  0
Top