Дэлхийн банк: Хятад, Монгол, Өмнөд Солонгосыг хариуцах захирал томилогдлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 02

Дэлхийн банкны Хятад, Монгол, Өмнөд Солонгосыг хавсран хариуцах захирлаар Мартин Райзер томилогджээ. Мартин Райзер нь Дэлхийн банк болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай нэгэн юм. Тэрээр энэ албан тушаалт томилогдохоос өмнө Дэлхийн банкны Латин америк болон Карибын тэнгисийн орнуудыг хавсран хариуцах захирлаар ажиллаж байжээ.

“Дэлхийн эдийн засагт шинэ өнгө нэмэх, эдийн засгийн өсөлт нь хурдан байгаа дээрх гурван улсад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах болно” гэж Хятад, Монгол, Өмнөд Солонгосыг хавсран хариуцах Дэлхийн банкны захирал Марин Райзер ярьжээ.

Мартин Райзер нь 2003 онд Дэлхийн банктай амьдралаа холбож Узбек болон Уркаиныг хариуцсан ахлах эдийн засагч гэх албан тушаалд томилогдож байжээ. Улмаар дэлхийн эдийн засгийн хямралын үед 2008 онд Беларус, Молдав, Украин улсыг хавсран хариуцах захирлын албан тушаалд томилогдсон байна. Дөрвөн жил энэ албыг хашсаны дараа Европын сэргээн босголт хөгжлийн банкны эдийн засагчдын хэлтсийн захирлаар томилогдсон байдаг. Мартин Райзер нь Германы Киел хотын их сургууль, Лондон хотын эдийн засгийн сургуулийн Хөгжлийн салбар судлалын хүрээлэнг макро эдийн засгийн судлаач мэргэжлээр докторын зэрэг хамгаалжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top