Дэлхийн банкны төсөл Монголд хамгийн АМЖИЛТТАЙ хэрэгжжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Эрүүл Мэндийн Сайд С.Энхболд Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михнев болон Дэлхийн банкны Цахим Эрүүл мэнд төслийн багийн зөвлөх Г.Пагма нартай уулзжээ.

Уулзалтын үеэр Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй цахим эрүүл мэнд төслийн явцын асуудал дээр санал солилцлоо. Одоог хүртэл Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн эмнэлгүүд  30 гаруй цахим системийг ашигладаг бөгөөд хоорондоо холбогдож, интеграц хийгддэггүй, мэдээлэл солилцдоггүй байжээ.

Эмнэлэг бүрд тусдаа ашигладаг, салбарын хэмжээнд холбогддоггүй энэ олон системийг хоорондоо холбогддог болгож интеграц хийх цахим шинэчлэлийг Дэлхийн банкны  дэмжлэгээр хэрэгжүүлэн  ажиллаж байна.

Дэлхийн банкны дэмжлэгтэй энэхүү төслийн хүрээнд мөн эрт илрүүлэг арга хэмжээнд анхан шатны 330 сум, 210 орчим өрхийн эрүүл мэндийн төвийг хооронд нь холбох нэгдсэн платформыг ашиглаж байна.

Уулзалтын үеэр Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михнев Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төслийн хүрээнд хийсэн үнэлгээг танилцуулав. Энэхүү төсөл нь хэрэгжсэн улс орнуудаас хамгийн амжилттай хэрэгжсэн төслөөр шалгарсныг дуулгалаа. Энэ нь Монгол улсын Засгийн газар болон Дэлхийн банкны хамтын ажиллагааны сайн жишээ болсныг онцлов.

Цар тахлын хүнд үед дээрх төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ихээхэн үр дүн өгч, Монгол Улс цар тахлыг хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг хэлж байлаа.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.9.47.6) 2022 оны 06 сарын 28

За ёстой бүү мэдээ

0  |  0
Top