Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”. “Мартын 8”-ны үдэш хайрттайгаа хамт үзэхэд хамгийн тохирсон НАЙМАН киног танилцуулж байна. Сайхан баярлаарай, бүсгүйчүүд ээ.
"Jackie" Жеки
АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийн гэргий Жаклины тухай намтарчилсан бүтээл. Гол дүрд Натали Портман. Америкийн хамгийн алдартай Ерөнхийлөгчийн эхнэрийн амьдрал, сэтгэл зүйг тэр тун сайн гаргаж чадсан.
"Bridget Jones's Diary” Брижит Жонсын өдрийн тэмдэглэл
Ер нь бол 3 хэсгийг нь бүгдийг нь үзэхийг зөвлөж байна. Хайртай хүнгүй шаналж яваа бүсгүйн тухай кино. Марк Дарси гарч ирснээр Брижитийн амьдрал өөрчлөгдөнө.
"Ghost” Сүнс
Дээрэмчдийн гарт амь үрэгдсэн залуу. Сэмийн дэлхий дээрх амьдрал дууссан ч сүнс нь дэлхийг орхихыг хүсэхгүй. Тэр өөрийн үхлийн шалтгааныг мөрдөж, хайртай эмэгтэйгээ аюулаас хамгаалахыг оролдоно.
"Gone with the Wind” Салхинд туугдагсад
Ном нь анх гараад маш олон бүсгүйг уйлуулж байсан бол кино нь гарснаар нулимсны хэмжээ бүр ихэссэн. Дэлгэцэнд гараад 80 жил болж байгаа ч энэ кино уйлуулсан хэвээр л байна.
"Mona Lisa Smile” Мона Лизагийн инээмсэглэл
1953 он. АНУ-д эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл ид өрнөж байлаа. Берклийн их сургуулийн төгсөгч Кэтрин Энн Уотсон эмэгтэйчүүдийн коллежийн багшаар томилогдоно. Ингээд түүний тэгш эрхийн төлөө тэмцэл эхлэж байгаа юм.
"A STAR IS BORN” Од төрлөө
Брэдли Куперийн энэ киногоор Леди Гага жүжигчний замналаа эхэлсэн. Хөгжимчин залуу Мейн, авьяаслаг дуучин Элли нарын хайрын түүх.
"Innamorato pazzo” Ухаангүй дурласан эр
Бага зэрэг бүдүүлэг ч эмэгтэйчүүдийн хайранд умбасан автобусны жолооч Барнаба Чиккини. Нэг өдөр санамсаргүй Сан-Тулипийн гүнжтэй уулзаад дурлаж, ямар ч хамаагүй аргаар түүнтэй гэрлэхээр зүтгэнэ.
"Magic Mike” Супер Майк
Стриптиз бүжигчин эрчүүдийн жинхэнэ нөхөрлөлийг харуулна. Эмэгтэйчүүдийн баярын өдөр эрчүүд хэрхэн бүжиглэхийг үзэж болно шүү дээ. Жүжигчин Ченнинг Татумын намтар гээд хэлчихэд буруудахгүй.
Сэтгэгдэл ( 0 )