ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжтой

2019 оны 03 сарын 11

Хаврын дунд улаагчин туулай сарын гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр

  • Аргын тооллын: 2019.3.11, Даваа гараг
  • Билгийн тооллын: 5
  • Наран ургах шингэх: 7.13-18.49
  • Үс засуулбал: Эд, мал арвижна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.Эл өдөр амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top