Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.5-д зааснаар сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах мэдээллийг хүргэж байна.
2024 оны Улсын их хурлын сонгуулиар мэдээ мэдээллийн Зиндаа.мн сайт нь нийт 23 нам 2 эвсэлд хамтран ажиллах санал хүргүүлснээс 4 нам 2 эвсэл хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллалаа. Тус гэрээний хүрээнд нам, эвслээс өөрийн нэр дэвшигчдийн сурталчилгаа, мэдээллийг өгсөн болно.
Сонгуулийн сурталчилгааны 16 хоногийн хугацаанд нийт 600 орчим сурталчилгааны мэдээ, сонгогчдын боловсролд 60 гаруй мэдээ мэдээлэл дамжууллаа.
Сэтгэгдэл ( 0 )