ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас ахар болно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 06

Аргын тооллын 7 сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 1
ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 05.01-20.53
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 7 сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 1, Өглөгт охин одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:00-20:54. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Бага халуун эхлэх улирал (22ц 54м) эхлэнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top