ДОРНЫН ЗУРХАЙ: Гэрээ хэлцэл байгуулахад ӨЛЗИЙТЭЙ сайн

Автор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 24

Аргын тооллын 6 сарын 24, Сумъяа гараг. Билгийн тооллын 18

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 04.54-20.55
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 6 сарын 24, Сумъяа гараг. Билгийн тооллын 18, Элдэв тэнгэртэн одтой, шарагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top