ДОРНЫН ЗУРХАЙ: Зуны ДУНД сарын ШИНИЙН 15

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 22

Аргын тооллын 6 сарын 22, Санчир гараг. Билгийн тооллын 15, Гар одтой, улаагчин могой өдөр

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 04.53-20.55
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 6 сарын 22, Санчир гараг. Билгийн тооллын 15, Гар одтой, улаагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. Зуны туйл болох улиирал (5ц 22м), халууны ес эхлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top