Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-аас 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арванзургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Хоринесдүгээр зүйлийн 1, Дөчдүгээр зүйлийн 1,2, Жараннаймдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл ирүүлсэн билээ.
Тэгвэл дээрх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )