Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
52 минутын өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг маргааш өглөөний 09:00 цагаас эхлэн наймдугаар сарын 23-ны 23:59 цаг хүртэл “E-Mongolia” платформоор хүлээн авна.

Эрхэм уншигч та бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаараарай:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлэн явах” сонголт хийх
  • Хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс өмнө бүртгэлээ баталгаажуулсан байх

Ташрамд дурдахад 2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258.9 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байгаагаас 126.8 мянга нь нийслэлд хамрагдах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top