Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт хаагдана.
II шатны бүртгэлд:
-Түр оршин суух хаягтай хүүхэд
-Эхний бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтой.
Цахим бүртгэлийг E-Mongolia платформоор дамжуулан хийх юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд нийт 1,407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 насны 242,742 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлжээ. Нийслэлийн хэмжээнд 119 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна.
Насаар нь ангилбал:
2 нас – 24,159
3 нас – 29,487
4 нас – 30,721
5 нас – 34,619 хүүхэд бүртгүүлжээ.
Бүртгэлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авах шаардлагатай бол зурагт дурдсан Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтэс болон E-Mongolia call center 11-11 дугаарт хандах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )