Шүүгчид нэр дэвшигчдийн суурь шалгалт үргэлжилж байна

2019 оны 03 сарын 13

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 183 дугаар тушаалаар зарласан анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтад нийт 34 хуульч бүртгүүлснээс 27 хуульч суурь шалгалтад оролцож байна. Суурь шалгалт нь 6 хэсэгтэй бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд "Намтар судлах” шалгалт явагдаж, танхимын шалгалт 03 дугаар сарын 11-ний өдөр "Ёс зүй зан төлөв, Монгол хэл бичиг”-ийн шалгалтаар эхэлж, "хэрэглээний програм ашиглах чадвар”-ын шалгалтыг аваад байна. Үүний дараа "Монгол хэлний ярианы чадвар”, "Ёс зүй зан төлөвийн ярилцлага” гэсэн шалгалтуудыг нэр дэвшигчид өгснөөр суурь шалгалт 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дуусна.

 
Шүүхийн мэргэшлийн хороо

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.194.176.117) 2019 оны 05 сарын 31

Шүүх юмуу Прокурорт ажилд орохын тулд 20,30 саяын авилга өгч байж гэмээн сая ажилтан болно шүү дээ

0  |  0
Үнэн(64.119.16.143) 2019 оны 03 сарын 13

Шалгалт гол нь биш. Түүнийг ШЕЗ хэн тэнцэх хэн хэн тодорч гарахыг нь аль хэдиийнээ шийдчихсэн байгаа байх. Та нарын шалгалт бол зүгээр л өнгөлөн далдлах ажиллагаа.

0  |  0
Top